Монгол Улсад ирээд буй Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөх багийнхан өчигдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажилласан байна. Багийнхан өдрийн ажлаа дүгнэж орой нь хурал хийжээ.
Зөвлөх багийнхан өнөөдөр халдвар хамгаалал, сэхээн амьдруулах чиглэлээр Монгол Улсын хэмжээнд ажиллах хоёр багийг сургалтад хамруулах юм байна
Уг сургалтад ЭХЭМҮТ болон П.Н.Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлэг, ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд хамрагдах юм байна.
ЭМЯ-наас шинэ коронавирусийн нөхцөл байдлын талаар өдөр бүр хэвлэлийн хурал хийдэг. Энэ хуралд ХӨСҮТ-ийн удирдлагууд оролцдог ч тус өдөр ирээгүй байна.
Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Өнөөдөр ДЭМБ-ын зөвлөх багийнхан манай эмнэлэг дээр ажилласан тул хэвлэлийн хуралд оролцоогүй. Маргааш болох ээлжит хуралд оролцож, мэдээлэл өгнө" гэсэн юм.