x

Коронавирусийн 3 сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, 100 хүнийг ажиглалтад авчээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

ЭМЯ-наас дадлагажигч эмч нарыг сургалтад хамруулан бэлтгэж эхэлсэн. Тэгвэл тэдгээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээс авто тээврийн хяналтын цэгүүд болон тусгаарлах байруудад ажиллуулхаар болжээ. 

Энэ талаар Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: "Нэгдүгээр сарын 9-нөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд 812 хүнийг ажиглалтад авсан. Одоогийн байдлаар 435 иргэн ажиглалтад байгаа. Ажиглалтад авах байруудын ачаалал 50 гаруй хувьтай байна. Өнөө өглөө буусан Турк-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 111 зорчигч ирнээс 16 хүнийг ажиглалт болон тусгаарласан. Мөн Турк-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 232 зорчигч ирсэн. Яг одоо үзлэгүүд хийгдэж байна. Урьдчилсан байдлаар 7 хүнийг ажиглалтад авч байгаа. Эрхүү-Сүхбаатар чиглэлийн галт тэргээр ирсэн зорчигчдоос 21 хүнийг Дарханд хоёр байршилд ажиглалтад авсан.

Мөн ДЭМБ-ын зөвлөх баг манай улсад ажиллаж байна. Тус багаас эмнэл зүйн заавар, тусламж үйлчилгээ, халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр зөвлөгөө авч ажиллахаар болсон.

БНСУ болон Япон улсаас Монгол руу явах гэж байгаа иргэдэд нисэх онгоцны буудал дээр түргэвчилсэн оношилгоо хийж өгөөч ээ гэсэн хүсэлт тавьсан" гэв. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "Гуравдугаар сарын 2-нд ХӨСҮТ-д хоёр, Налайх дүүрэгт нэг, нийт гурван сэжигтэй тохиолдлыг тусгаарлаад шинжилгээ хийж байна. Өчигдөр Сэлэнгэ аймагт нэг, Баянбаян сувилалд 78, Дархан-Уул аймагт 21 хүнийг, нийт 100 хүнийг ажиглалтад аваад байна. 

Халдвар гарсан улсуудаас ирж байгаа иргэдэд сүүлийн 14 хоногийн хугацаанд өвчний шинж тэмдэг илэрсэн бол сэжигтэй тохиолдол гэж үзэн тусгаарлах бөгөөд шинж тэмдэг илрээгүй бол тусгайлан бэлдсэн байранд ажиглалтад авч байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь… 19 мин Католик сүмийн бэлгийн хүчирхийллийн хохирогчид шинэ папаас шийдвэртэй алхам хүлээж байна 2 цаг 3 мин Арилжааны банкууд Улаанбаатарт 300 гаруй мод тарихаар нэгдлээ 2 цаг 6 мин Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ 2 цаг 8 мин Шагайн харвааны өв соёлыг түгээгч “Даяндай мээрэн” клубийн үйл ажиллагаа талархал хүлээж байна 2 цаг 8 мин УИХ-ын 2025.05.09-ний өдрийн чуулганы хэлэлцэх асуудлууд 2 цаг 12 мин А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тохиолдол буурахгүй байгаа нь сэтгэл түгшээсэн асуудал 2 цаг 19 мин ТҮЦ нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой гомдлыг ХЭҮК шалгаж байна 2 цаг 19 мин Эрхүү хотод Үндэсний бичиг үсгийн баярыг өргөн тэмдэглэв 2 цаг 21 мин Өвлийн Олимпын галыг асаах ёслолын товыг зарлалаа 2 цаг 24 мин Авлигатай тэмцэх газар мега төслүүдийн ил тод байдлыг хангах чиглэлээр уулзалт хийв 2 цаг 25 мин Мехико хот олон сая жуулчин хүлээн авахаар бэлтгэж байна 2 цаг 31 мин “Disney” компани Абу-Дабид шинэ парк барина 2 цаг 36 мин “Челси”, “Бетис” багууд Конференцийн лигийн финалд шалгарлаа 2 цаг 43 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 2 цаг 44 мин Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан 2 цаг 49 мин Нотариаттай холбоотой үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 18 цаг 30 мин "E-Mongolia", "E-Business" системүүд уламжлалт үйлчилгээнээс илүү хялбар, хүнд сурталгүй гэж үнэлэгдлээ 18 цаг 36 мин Цахим ур чадварын сургалтанд 40 гаруй эмэгтэй оролцож байна 18 цаг 49 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ 19 цаг 6 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам...
Top