x

"Тун фарм" эмийн үйлдвэр бүтээгдэхүүнээ экспортод гаргах боломж бүрдлээ

"Мөнхийн тун" ХХК-ийн харьяа "Тун фарм" эмийн үйлдвэр нь өнөөдөр GMP буюу үйлдвэрлэлийн зохистой дадлын гэрчилгээгээ Монгол улсын Эрүүл мэндийн яамнаас гардан авлаа.

Эм үйлдвэрлэлд тавих ерөнхий шаардлага (MNS 5524:2014) нь ДЭМБ-ын GMP стандарт буюу эм үйлдвэрлэлийн зохистой дадлын удирдамжийн түвшинд боловсруулагдсан үндэсний стандарт юм. Энэхүү шаардлагыг хангаснаар эм үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, түүний чанарын шалгалт, баталгаажилт нь олон улсын стандартын дагуу явагддаг онцлогтой аж.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал уг гэрчилгээг гардуулж өгөх үеэрээ “"Тун фарм" эмийн үйлдвэрийг Монгол улсын GMP стандарт MNS 5524-ийг үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлж эхэлсэн зургаа дахь үйлдвэр болсонд баяр хүргэе” хэмээн онцлосон юм.

"Тун фарм" эмийн үйлдвэрийн захирал М.Хад-Эрдэнэ: “Манай үйлдвэр GMP стандартыг үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлж эхэлсэн зургаа дахь үйлдвэр, тэр дундаа капсултай эмийн хэлбэрээс антибиотик эмийн хэлбэрийг тусгаарлан, тусдаа агааржуулалтын систем бүхий цех бий болгосон анхдагч үйлдвэр болж байна. Бид шахмал болон капсултай эмийн үйлдвэрлэл гэх 2 төрлөөр GMP батламж авч байгаа нь бидний бас нэг томоохон амжилт юм” гэлээ.

"Мөнхийн тун" ХХК нь 2004 оноос эмийн үйлдвэрлэлээ эхлүүлсэн бөгөөд өнөөдөр эм үйлдвэрлэлийн зохистой дадлыг гэрчилгээг гардан авч байгаа нь тус компанийг олон улсын стандартад нийцсэн эм, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буйн нотолгоо болж байна. 

"Мөнхийн тун" ХХК-ний Ерөнхий захирал Ц.Алтанцэцэг: “Эм үйлдвэрлэлийн зохистой дадлыг гэрчилгээ нь биднийг олон улсын стандартад нийцсэн эм, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буйг нотлох нотолгоо юм. Үүний ард маш олон хүний хөдөлмөр, хичээл зүтгэл бий тул "Мөнхийн тун" ХХК, тэр дундаа "Тун фарм" эмийн үйлдвэрийн хамт олондоо талархсанаа илэрхийлье. Бид цаашид олон улсын стандартад нийцсэн чанартай эмийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийн зэрэгцээ, уг үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ экспортод гаргах боломж бий болж байна гэж үзэж байна” хэмээлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Монгол Улсын иргэд (66.181.161.31)
    Бид Монголдоо үйлдвэрлэлээ хөгжүүлээд экспортод гаргана гэдэг нь маш том алхам юм Та бүгдэд баяр хүргэе! Улс үндэстэн ийм замаар л хөгжих ёстой.
    2020 оны 02 сарын 19 | Хариулах
  • Taivanbat Ganbaatar (202.21.124.130)
    Мундаг
    2020 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (203.91.118.126)
    Мундаг хөдөлмөрч хамт олон баяр хүргэе.
    2020 оны 02 сарын 19 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, нийслэлд чичирхийлэл мэдрэгдлээ саяхан Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь… 34 мин Католик сүмийн бэлгийн хүчирхийллийн хохирогчид шинэ папаас шийдвэртэй алхам хүлээж байна 2 цаг 17 мин Арилжааны банкууд Улаанбаатарт 300 гаруй мод тарихаар нэгдлээ 2 цаг 20 мин Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ 2 цаг 22 мин Шагайн харвааны өв соёлыг түгээгч “Даяндай мээрэн” клубийн үйл ажиллагаа талархал хүлээж байна 2 цаг 22 мин УИХ-ын 2025.05.09-ний өдрийн чуулганы хэлэлцэх асуудлууд 2 цаг 27 мин А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тохиолдол буурахгүй байгаа нь сэтгэл түгшээсэн асуудал 2 цаг 33 мин ТҮЦ нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой гомдлыг ХЭҮК шалгаж байна 2 цаг 33 мин Эрхүү хотод Үндэсний бичиг үсгийн баярыг өргөн тэмдэглэв 2 цаг 35 мин Өвлийн Олимпын галыг асаах ёслолын товыг зарлалаа 2 цаг 39 мин Авлигатай тэмцэх газар мега төслүүдийн ил тод байдлыг хангах чиглэлээр уулзалт хийв 2 цаг 39 мин Мехико хот олон сая жуулчин хүлээн авахаар бэлтгэж байна 2 цаг 45 мин “Disney” компани Абу-Дабид шинэ парк барина 2 цаг 51 мин “Челси”, “Бетис” багууд Конференцийн лигийн финалд шалгарлаа 2 цаг 57 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 2 цаг 58 мин Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан 3 цаг 3 мин Нотариаттай холбоотой үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 18 цаг 44 мин "E-Mongolia", "E-Business" системүүд уламжлалт үйлчилгээнээс илүү хялбар, хүнд сурталгүй гэж үнэлэгдлээ 18 цаг 50 мин Цахим ур чадварын сургалтанд 40 гаруй эмэгтэй оролцож байна 19 цаг 3 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам...
Top