Өнөөдөр ЭМЯ-наас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын мэдээллийг 10:00 цагийн байдлаар хүргэлээ.
ДЭМБ болон Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны өнөөдөр өглөөний мэдээллээр /2020.02.07-10:00цаг/ шинэ төрлийн уушигны хатгалгаа буюу коронавирусийн халдвараар 31.247 хүн өвчилж, 638 хүн нас баржээ. Харин 1563 хүн эдгэж, эмнэлгээс гарсан байна.
Нэг хоногийн дотор тус халдварын шинэ тохиолдол 3143 бүртгэгдэж, 73 хүн нас баржээ.
Иймд иргэд өвчлөл гарсан улс руу явахгүй байх, амны хаалт байнга зүүх, гараа тогтмол угаах, дархлаагаа сайжруулах нь халдвараас сэргийлэх хамгийн энгийн арга гэдгийг Эрүүл мэндийн яам зөвлөж байна.