x

БНХАУ-д эмгэг судлалын чиглэлээр эмч сургах санал тавив

БНХАУ-д энэ онд сувилахуй-хөнгөвчлөх, яаралтай тусламж болон эмгэг судлалын чиглэлээр эмч мэргэжилтэн сургах сургалтыг зохион байгуулах санал хүргүүлжээ.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзах үеэр санал солилцов.

Уулзалтаар хоёр улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, эмч мэргэжилтнүүдийн сургалт, харилцан солилцоо, хөрөнгө оруулалт, анагаах ухаан, эрүүл мэндийн шинэ дэвшилтэт арга технологи нэвтрүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, харилцан мэдлэг туршлага солилцох зэрэг хамтын ажиллагааны тухай ярилцсан юм.

2015-2018 онд нийт 74 эмч мэргэжилтэн эх хүүхдийн эрүүл мэнд, мэдрэл, зүрх судасны эмгэг, сувилахуй, уламжлалт анагаах ухаан болон халдварт өвчний чиглэлээр тус улсад сургалтад хамрагдсан байна. Харин 2019 онд сүрьеэгийн чиглэлээр 30, зүрх судасны эмгэг болон бэлгийн замын халдварт өвчний чиглэлээр тус тус 25 нийт 80 эмч мэргэжилтэн сургалтад хамрагджээ.

Энэ жилийн сургалтыг монгол хэлээр зохион байгуулж байгаа онцлог давуу талтай бөгөөд энэ нь сургалтын үр өгөөж, гарах үр дүнг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад хараахан эмчлэх боломжгүй зүрхний төрөлхийн хүнд гажигтай 1 хүртэлх насны нярай болон амьдралын түвшин доогуур эмзэг бүлгийн бага насны 100 орчим хүүхдийг БНХАУ-ын Бээжин, Хөх хотын Хүүхдийн зүрхний мэс заслын томоохон эмнэлгүүдэд үнэ төлбөргүй мэс засалд хамруулжээ.

Хөрөнгө оруулалтын чиглэлээр хийж буй ажлын нэг нь “Цахим эрүүл мэнд” төсөл юм. Төслийн хүрээнд нийт 112 эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагыг мэдээллийн технологийн тоног төхөөрөмж болон “e-health” програм хангамжаар хангаж, улмаар эдгээр эмнэлгийн програм хангамжийг холбож, Мэдээллийн үндэсний төвд нэгтгэн зангидах зорилготой.

Одоогоор улсын болон тусгай 12 эмнэлэг, 9 дүүргийн эмнэлэг, 21 аймгийн эмнэлэг болон 6 сумын нийт 48 эмнэлэгт тоног төхөөрөмж болон програм хангамжийн суурилуулалт хийх ба үлдсэн 64 байгууллагад зөвхөн тоног төхөөрөмж хүргэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Католик сүмийн бэлгийн хүчирхийллийн хохирогчид шинэ папаас шийдвэртэй алхам хүлээж байна 1 цаг 3 мин Арилжааны банкууд Улаанбаатарт 300 гаруй мод тарихаар нэгдлээ 1 цаг 6 мин Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ 1 цаг 8 мин Шагайн харвааны өв соёлыг түгээгч “Даяндай мээрэн” клубийн үйл ажиллагаа талархал хүлээж байна 1 цаг 8 мин УИХ-ын 2025.05.09-ний өдрийн чуулганы хэлэлцэх асуудлууд 1 цаг 12 мин А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тохиолдол буурахгүй байгаа нь сэтгэл түгшээсэн асуудал 1 цаг 18 мин ТҮЦ нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой гомдлыг ХЭҮК шалгаж байна 1 цаг 18 мин Эрхүү хотод Үндэсний бичиг үсгийн баярыг өргөн тэмдэглэв 1 цаг 21 мин Өвлийн Олимпын галыг асаах ёслолын товыг зарлалаа 1 цаг 24 мин Авлигатай тэмцэх газар мега төслүүдийн ил тод байдлыг хангах чиглэлээр уулзалт хийв 1 цаг 25 мин Мехико хот олон сая жуулчин хүлээн авахаар бэлтгэж байна 1 цаг 31 мин “Disney” компани Абу-Дабид шинэ парк барина 1 цаг 36 мин “Челси”, “Бетис” багууд Конференцийн лигийн финалд шалгарлаа 1 цаг 43 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 1 цаг 44 мин Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан 1 цаг 48 мин Нотариаттай холбоотой үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 17 цаг 29 мин "E-Mongolia", "E-Business" системүүд уламжлалт үйлчилгээнээс илүү хялбар, хүнд сурталгүй гэж үнэлэгдлээ 17 цаг 35 мин Цахим ур чадварын сургалтанд 40 гаруй эмэгтэй оролцож байна 17 цаг 48 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ 18 цаг 5 мин ОХУ, Монголын худалдаа энэ оны эхний хоёр сард 25 хувиар өсжээ 18 цаг 23 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж...
Top