x

Коронавирусийн халдвар тархах эрсдэл өндөр байна, бэлтгэлтэй бай!

Дэлхийн улс орнуудад тархаад буй шинэ төрлийн коронавирусийн тархах эрсдэл өндөр хэвээр байна гэж ДЭМБ-ын ерөнхийлөгч твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.  

ДЭМБ-ын ерөнхийлөгч Тедрос Аданом Гебрейесус “Цаашид өвчний тархах эрсдэл өндөр хэвээр байна. Бүх улс орон үүнд бэлтгэлтэй байх цаг нь болжээ” хэмээн жиргэжээ. 

Өвчин халдварласан тохиолдлын 99 хувь нь БНХАУ-д бүртгэлтэй байгаа бол энэ өвчний улмаас нас барсан тохиолдлын 97 хувь нь Хубэй мужид бүртгэгдсэн байна. Хэдийгээр Монгол Улсад тус вирусийн тохиолдол бүртгэгдээгүй байгаа ч "сэжигтэй" гэсэн ангилалд өчигдрөөс орсон. Эрүүл Мэндийн Яамнаас шинэ коронавирусийн асуудлаар өдөр бүр шуурхай мэдээлэл хийж байгаа.

Өнөөдрийн мэдээллийн үеэр Дархан уул аймагт сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлсэн.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү: "2020 оны хоёрдугаар сарын 3-нд тусгаарлагдсан нэг тохиолдлын хариу сөрөг гарсан. Харин өчигдөр буюу 2020 оны хоёрдугаар сарын 4-нд Дархан-Уул аймагт нэг сэжигтэй тохиолдол илэрсэн тул тусгаарлагдан тандалт судалгаа, шинжилгээ, эмчийн хяналтад байгаа. Уг иргэн нь нэгдүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирж, Дархан-Уул аймагт очсон байсан. Мөн 2020 оны хоёрдугаар сарын 4-ний 23:00 цагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор зорчиж ирсэн хүмүүсээс сэжигтэй хоёр тохиолдол илэрч, тусгаарлагдан шинжилгээнд хамрагдаж, эмчийн хяналтад орсон. Хариу нь маргааш гарна" гэсэн юм. 

Японоос ирсэн оношлуураас 100 гаруй нь үлдсэн ба клиник, лаборатори, тархвар судлаач гэсэн гурван эмч хамтран зөвлөлдөж, шинжилгээ, үзлэгийг хийж байна. Мөн ДЭМБ-аас ирүүлэх 3000 оношлуурын эхний ээлжийн 500 нь ирэх долоо хоногт манай улсад ирнэ гэв. 

Энэ талаар Эрүүл мэндийн яам "Манай улсад шинэ коронавирусийн халдвар гарах эрсдэл өндөр байна. БНХАУ-аас Монголд ирж буй иргэдийн тоо эрс нэмэгдлээ. Халдвар гарсан орнуудад зорчихгүй байхыг бид зөвлөсөөр байгаа. Гэтэл өвчлөл гарсан оронд зорчоод ирсэн Дархан-Уул аймгийн иргэн халуурах шинж тэмдэг илэрсэн.

Хоёрдугаар сарын 5-ны өдрийн 10.00 цагийн байдлаар 24,483 хүн шинэ коронавирусийн халдвар авсан нь тогтоогдож, 426 хүн нас барсан. Нийт тохиолдлын 99 хувь нь БНХАУ-д бүртгэгдэж байна" гэлээ. 

Коронавирусийн халдвар гарсантай холбогдуулан гадаадын зарим улс орнууд дараах арга хэмжээнүүдийг авч байна

АВСТРАЛИ

Хятадад сүүлийн 14 хоног зорчсон гадаадын бүх иргэдийг нэвтрүүлэхгүй. 2020 оны хоёрдугаар сарын 9-нөөс гуравдугаар сарын 29-ний өдрийг хүртэл “Qantas Airways” Бээжин, Шанхай чиглэлийн нислэгүүдээ зогсоож, харин Хонг Конг руу хэвийн үргэлжлүүлж байна.

ВЬЕТНАМ

2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс БНХАУ-ын болон тус улсад сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын иргэдэд виз олгохыг зогсоосон.

СИНГАПУР

БНХАУ-д сүүлийн 14 хоногт зорчсон бусад орны иргэдийг хилээр болон транзитаар нэвтрүүлэхгүй.

ЯПОН

2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс БНХАУ-ын Хубэй мужийн иргэн, тус мужид сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын бүх иргэнийг нэвтрүүлэхгүй.

ХОНГ КОНГ

БНХАУ-ын Хубэй мужид сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй.

Одоогийн байдлаар манай улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй боловч иргэн та өөрийгөө болон гэр бүлээ эрсдлээс хамгаалах хэрэгтэй юм. Тайвшрах болоогүй, амны хаалтаа тогтомол зүүхийг уриалж байна. 

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж

  • Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;
  • Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх;
  • Мах, өндөгийг гүйцэд болгож идэх;
  • Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;
  • Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх;
  • Шүүрхий мах, махан бүтээгдэхүүн идэхгүй байх;
  • Түүхий ус уухгүй байх;
  • Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж хэрэглэх;
  • Арьс, салстаа гэмтээхгүй байх;
  • Мал, амьтны зах, аж ахуйгаар орохгүй байх;
  • Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй, зочин урихгүй байх;
  • Хүн ихээр цугларсан газарт аль болох очихгүй байх;
  • Зэрлэг амьтдын мах, эд эрхтэнг хүнсэнд хэрэглэхгүй байх;
  • Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх зэрэг болно.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Naraa (202.55.188.82)
    Amindaa hairgui erguu ymnuud uhsenee hiigeed heseed bag ym
    2020 оны 02 сарын 06 | Хариулах
  • Зочин (64.119.26.221)
    Iim ved irgen bvr uhamsar ondortoi bj ali boloh haldvar garsan uls oron gadaadad zorchihgvi bh heregtei baimaar bn
    2020 оны 02 сарын 05 | Хариулах
  • Иргэн (202.9.46.244)
    Үхснээ хийж доншуучилж явдаг дурак вэ.Коронаг авчирсан бол одоо яанаа.халдвар тарахаас өмнө хурдан үхээсэй.
    2020 оны 02 сарын 05 | Хариулах
    • монгол хилээ хаахгүй бна.монголчууд бэлчсээр л бна
      2020 оны 02 сарын 05
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь… 4 мин Католик сүмийн бэлгийн хүчирхийллийн хохирогчид шинэ папаас шийдвэртэй алхам хүлээж байна 1 цаг 47 мин Арилжааны банкууд Улаанбаатарт 300 гаруй мод тарихаар нэгдлээ 1 цаг 50 мин Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ 1 цаг 52 мин Шагайн харвааны өв соёлыг түгээгч “Даяндай мээрэн” клубийн үйл ажиллагаа талархал хүлээж байна 1 цаг 52 мин УИХ-ын 2025.05.09-ний өдрийн чуулганы хэлэлцэх асуудлууд 1 цаг 57 мин А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тохиолдол буурахгүй байгаа нь сэтгэл түгшээсэн асуудал 2 цаг 3 мин ТҮЦ нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой гомдлыг ХЭҮК шалгаж байна 2 цаг 3 мин Эрхүү хотод Үндэсний бичиг үсгийн баярыг өргөн тэмдэглэв 2 цаг 5 мин Өвлийн Олимпын галыг асаах ёслолын товыг зарлалаа 2 цаг 9 мин Авлигатай тэмцэх газар мега төслүүдийн ил тод байдлыг хангах чиглэлээр уулзалт хийв 2 цаг 9 мин Мехико хот олон сая жуулчин хүлээн авахаар бэлтгэж байна 2 цаг 15 мин “Disney” компани Абу-Дабид шинэ парк барина 2 цаг 21 мин “Челси”, “Бетис” багууд Конференцийн лигийн финалд шалгарлаа 2 цаг 27 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 2 цаг 29 мин Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан 2 цаг 33 мин Нотариаттай холбоотой үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 18 цаг 14 мин "E-Mongolia", "E-Business" системүүд уламжлалт үйлчилгээнээс илүү хялбар, хүнд сурталгүй гэж үнэлэгдлээ 18 цаг 20 мин Цахим ур чадварын сургалтанд 40 гаруй эмэгтэй оролцож байна 18 цаг 33 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ 18 цаг 50 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам...
Top