Тавхан минут сэтгэлээр унах, хямрах нь хүний дархлааг зургаан цаг дарангуйлдаг байна. Харин таван минут эерэг зүйлс сонсч, мэдрэх нь дархлааг 5-6 цаг дэмждэг аж. Тиймээс эерэг зүйлийг уншиж, үзэж байхыг СЭМҮТ-ийн эмч нар зөвлөжээ.
Мөн сэтгэл зүйтэй холбоотой асуудал байвал 1800200 дугаарын утсаар СЭМҮТ-тэй холбогдож, мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч болох аж. Дархлааны систем сулрахад нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг нь сэтгэл зүйн байдал байдаг тул сэтгэл зүйгээ удирдах, сэтгэл зовнилоо арилгах талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Ж.Гантулга доорх зөвлөгөөг өгч байна.
- Сайтар унтаж амрах. Хүн хоногт тогтмол 6-8 цаг унтаж амрах шаардлагатай.
- Чанартай хүнс, хоол хэрэглэх, мэдээллийг найдвартай эх сурвалжаас авах, холбогдох байгууллагын өгч буй заавар, зөвлөгөөг дагахыг анхаарах хэрэгтэй.
- Таван минут сэтгэлээр унах, хямрахад хүний дархлаа зургаан цаг дарангуйлагддаг бол харин таван минут эерэг зүйлс сонсож, мэдэрсэн үед дархлаа 5-6 цаг дэмжигддэг. Тиймээс эерэг зүйлийг уншиж, үзэхийг зөвлөж байна.