x

Ж.Амарсанаа тэргүүтэй монгол эмч нар Ухань хотод очиж ажиллахаар болжээ

БНХАУ-ын Ухань хотод монгол эмч нарын сайн дурын баг очиж ажиллахаар болжээ.

Монгол эмч нарын сайн дурын баг ирэх хоёрдугаар сарын 2-ны өдөр шинэ төрлийн коронавирусийн голомт болох БНХАУ-ын Ухань хотыг зорих аж. Эрүүл мэндийн дэд сайд асан, Анагаах ухааны доктор Ж.Амарсанаа тэргүүтэй монгол эмч нар Ухань хотод очиж, коронавирусийн халдвартай тэмцэх ажилд гар бие оролцох юм байна.

Энэ талаар Ж.Амарсанаа өөрийн фэйсбүүктээ бичсэн байна.

Тэрээр "2020 сарын 02-р сарын 02-нд шинэ коронавирусийн голомт (2019-nCoV) БНХАУ-ын Ухань хот руу сайн дурын эмчээр явахаар боллоо. 2019-nCoV вирусийн голомтод хамтдаа баг болоод сайн дурын эмчээр ажиллах, залуу, эрүүл чийрэг эмч нар байвал яаралтай холбоо барина уу! Баг болоод хамтдаа явцгаая!

Бид зөвхөн вирусийн тархалттай тэмцэх нь гал унтраах төдий ажиллагаа бөгөөд, тухайн вирусийн голомтыг устгахад, тангараг өргөсөн эмч хүний хувьд өөрийн мэдлэг, чадвараар бага ч гэсэн хувь нэмэр оруулж, Монгол эмч нар мэдлэг чадвартай, зоригтой, сэтгэлтэй гэдгийг харуулах болноо.

Мөн БНХАУ нь манай улсын мөнхийн хөрш төдийгүй Олон улсын давцанд найдвартай түнш маань байсаар ирсэн билээ. Зовох цагт нөхрийн чанар танигддаг гэдэг. Монгол хүний тусч, нөхөрсөг, аюул тулгарахад нөхрөө хаядаггүй зан чанарыг илэрхийлж, 2019-nCoV вирусийн халдвар авсан хятад болон бусад улсын иргэдийг эмчилэхэд Олон улсын эмч, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах нь эмч хүний үүрэг гэж боддог.

Хэрэв Ухань хотод сайн дурын эмчээр ажиллах явцдаа коронавирусын халдвар авбал тухайн бүс нутагтаа бүрэн төгс эмчлүүлж дуусаад ирэх болно. Ямар ч байсан эх орондоо вирус чирч ирэхгүй гэдгээ андгайлъя.

Мэдээж ийм цар тахлын үед БНХАУ хэрхэн ажиллаж байгааг харж ажиглахад сурах зүйл ч их байх биз ээ" гэжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (202.126.88.51)
    Амжилт хүсье, сайн яваад олон хүний амь авралцаад, хятад нөхдөөс сурах зүйл байвал сураад, сургах зүйл байвал заагаад хүрээд ирээрэй!!!
    2020 оны 01 сарын 30 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь… саяхан Католик сүмийн бэлгийн хүчирхийллийн хохирогчид шинэ папаас шийдвэртэй алхам хүлээж байна 1 цаг 44 мин Арилжааны банкууд Улаанбаатарт 300 гаруй мод тарихаар нэгдлээ 1 цаг 47 мин Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ 1 цаг 49 мин Шагайн харвааны өв соёлыг түгээгч “Даяндай мээрэн” клубийн үйл ажиллагаа талархал хүлээж байна 1 цаг 49 мин УИХ-ын 2025.05.09-ний өдрийн чуулганы хэлэлцэх асуудлууд 1 цаг 53 мин А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тохиолдол буурахгүй байгаа нь сэтгэл түгшээсэн асуудал 1 цаг 59 мин ТҮЦ нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой гомдлыг ХЭҮК шалгаж байна 2 цаг 0 мин Эрхүү хотод Үндэсний бичиг үсгийн баярыг өргөн тэмдэглэв 2 цаг 2 мин Өвлийн Олимпын галыг асаах ёслолын товыг зарлалаа 2 цаг 5 мин Авлигатай тэмцэх газар мега төслүүдийн ил тод байдлыг хангах чиглэлээр уулзалт хийв 2 цаг 6 мин Мехико хот олон сая жуулчин хүлээн авахаар бэлтгэж байна 2 цаг 12 мин “Disney” компани Абу-Дабид шинэ парк барина 2 цаг 17 мин “Челси”, “Бетис” багууд Конференцийн лигийн финалд шалгарлаа 2 цаг 24 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 2 цаг 25 мин Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан 2 цаг 30 мин Нотариаттай холбоотой үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 18 цаг 11 мин "E-Mongolia", "E-Business" системүүд уламжлалт үйлчилгээнээс илүү хялбар, хүнд сурталгүй гэж үнэлэгдлээ 18 цаг 16 мин Цахим ур чадварын сургалтанд 40 гаруй эмэгтэй оролцож байна 18 цаг 30 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ 18 цаг 47 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам...
Top