x

Манжуур чиглэлд зорчигч тээвэрлэлтийг зогсоолоо

Өнөөдөр БНХАУ-ын Ухань хотод хөл хорио тогтоож, нийтийн тээврийг зогсоосноос гадна хотоос гарахыг хориглосон талаар мэдээлсэн билээ. Хүний амь насанд хүрэх аюултай коронавирусын тохиолдол дэлхийн улс орнуудад тарах аюултай байгаа тул тал бүрийн арга хэмжээ аван ажиллаж байгаа аж. 

Тэгвэл дөнгөж сая БНХАУ-ын Манжуур хотод коронавирусын 2 тохиолдол бүртгэгдсэн тул Дорнод аймгийн онцгой комиссын шийдвэрээр тус чиглэлд зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагааг түр зогсоохоор болсныг Авто тээврийн үндэсний газраас мэдээллээ. Тиймээс та бүхнийг Манжуурын чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна. 

БНХАУ-ын Ухань хотод гарсан шинэ төрлийн коронавирусний халдвараар өнөөдрийн (2020.1.23) байдлаар, 580 гаруй хүн халдварлаж, 17 хүн нас барсан байна. 

Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас Коронавирусний халдвараас сэргийлэх талаар зөвлөмж гаргасан байна. Үүнд:

1. Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;

2. Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх;

3. Мах, өндгийг гүйцэд болгож идэх;

4. Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;

5. Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх;

6. Шүүрхий мах, махан бүтээгдэхүүн идэхгүй байх;

7. Түүхий ус уухгүй байх;

8. Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж хэрэглэх;

9. Арьс, салстаа гэмтээхгүй байх;

10. Мал, амьтны зах, аж ахуйгаар орохгүй байх;

11. Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй, зочин урихгүй байх;

12. Хүн ихээр цугларсан газарт аль болох очихгүй байх;

13. Зэрлэг амьтдын мах, эд эрхтэнг хүнсэнд хэрэглэхгүй байх;

14. Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь… 28 мин Католик сүмийн бэлгийн хүчирхийллийн хохирогчид шинэ папаас шийдвэртэй алхам хүлээж байна 2 цаг 12 мин Арилжааны банкууд Улаанбаатарт 300 гаруй мод тарихаар нэгдлээ 2 цаг 15 мин Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ 2 цаг 17 мин Шагайн харвааны өв соёлыг түгээгч “Даяндай мээрэн” клубийн үйл ажиллагаа талархал хүлээж байна 2 цаг 17 мин УИХ-ын 2025.05.09-ний өдрийн чуулганы хэлэлцэх асуудлууд 2 цаг 21 мин А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тохиолдол буурахгүй байгаа нь сэтгэл түгшээсэн асуудал 2 цаг 27 мин ТҮЦ нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой гомдлыг ХЭҮК шалгаж байна 2 цаг 28 мин Эрхүү хотод Үндэсний бичиг үсгийн баярыг өргөн тэмдэглэв 2 цаг 30 мин Өвлийн Олимпын галыг асаах ёслолын товыг зарлалаа 2 цаг 33 мин Авлигатай тэмцэх газар мега төслүүдийн ил тод байдлыг хангах чиглэлээр уулзалт хийв 2 цаг 34 мин Мехико хот олон сая жуулчин хүлээн авахаар бэлтгэж байна 2 цаг 40 мин “Disney” компани Абу-Дабид шинэ парк барина 2 цаг 45 мин “Челси”, “Бетис” багууд Конференцийн лигийн финалд шалгарлаа 2 цаг 52 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 2 цаг 53 мин Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан 2 цаг 58 мин Нотариаттай холбоотой үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 18 цаг 39 мин "E-Mongolia", "E-Business" системүүд уламжлалт үйлчилгээнээс илүү хялбар, хүнд сурталгүй гэж үнэлэгдлээ 18 цаг 44 мин Цахим ур чадварын сургалтанд 40 гаруй эмэгтэй оролцож байна 18 цаг 58 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ 19 цаг 15 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам...
Top