x

УНТЭ яаралтай тусламжийн төвийн үйлчилгээний чадамжаа хоёр дахин нэмэгдүүллээ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг, сургалт эрдэм шинжилгээний төв, хурлын танхимын шинэ тохижилтын нээлт өнөөдөр боллоо. Энэ үеэр иргэд, үйлчлүүлэгчдэд тав тухтай орчинд чирэгдэлгүй тусламж үйлчилгээг үзүүлэх зорилгоор дотоод орчны сайжруулалт, зохион байгуулалтаа шинэчилсэн гэдгээ тус хамт олон онцлов.

Түүнчлэн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: “УНТЭ эрүүл мэндийн байгууллагууд дотороос анх удаа олон улсын стандартад нийцсэн сургалт, эрдэм шинжилгээний төв байгууллаа. Сургалтын орчин онол, практик хосолж бүх орчин нөхцлийг бүрдүүлсэн төвийг УНТЭ-ийн удирдлага ажилчид хамтран зохион байгуулжээ. Төгсөлтийн дараах сургалт гэж томоохон даваа эрүүл мэндийн салбарт байдаг. Энэ эмч нараа чадвартай мэдлэг боловсролтой, төгсөлтийн дараа амьдрал дээр ямар ч өвчний үед мэргэжлийн өндөр ур чадвартай ажиллах тэр боломжийг бүрдүүлэхэд чадварлаг эмч нараас гадна орчин нөхцөл сайн байх ёстой” гэлээ.

УНТЭ-ийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан: Яаралтай тусламжийн төвийн үйлчилгээний чадамж хоёр дахин нэмэгдэж, зохион байгуулалтаа шинэчиллээ. Иргэд шинжилгээ, оношилгоогоо бүрдүүлэх гэж нэлээд хугацаа ордог байсан бол яаралтай тусламжийн төв дээр оношилгоо, шинжилгээ ходоодны дуран, хэвлийн эхо бүгдийг нь нэг дор үзүүлэх боломж нээгдэж байна. Үйлчлүүлэгчийн ар гэрийнхэнд хүлээх танхим байгаагүй. Харин одоо ар гэрийнхэн хүлээх тухтай танхимтай боллоо. Гаднаас ямар нэгэн байдлаар хордсон хүн орж ирэх юм бол цэвэрлэх нөхцөл байдлыг бүрдүүлж өгсөн. Дээрээс нь үйлчлүүлэгчдийн чирэгдлийг багасгах тал дээр анхаарсан. Өвчний түүхээ нээлгэхийн тулд ийш тийшээ явдаг байсныг болиулж, яаралтай тусламжийн төвийн үүд хэсэгт байрлуулж өгсөн. Үйлчлүүлэгч хэвтдэг ор нэг байсныг тав нэмэгдүүлсэн зэрэг бүх тусламж үйлчилгээ нэг дороо төвлөрч хүчин чадал нь 2-3 дахин нэмэгдсэн гэж ойлгож болно.

УНТЭ нь эмч мэргэжилтнүүдийг дадлагажуулан сургах сургалтын эмнэлэг болохын хувьд суралцагч, оюутнуудын хөгжлийг дэмжих зорилгоор Сургалт эрдэм шинжилгээний төвийг нээн ашиглалтад оруулж байна. Сургалтын төвд оюутны номын сан, сургалтын танхимууд, онлайн төв, амралтын хэсэг, хувцас солих, хадгалах өрөө зэрэг дадлагажигч эмч нарт хэрэгтэй бүхнийг цогцоор шийджээ.



 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Булган аймгийн хүүхдийн байгууллага түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэлээ саяхан Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, нийслэлд чичирхийлэл мэдрэгдлээ 2 мин Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь… 35 мин Католик сүмийн бэлгийн хүчирхийллийн хохирогчид шинэ папаас шийдвэртэй алхам хүлээж байна 2 цаг 18 мин Арилжааны банкууд Улаанбаатарт 300 гаруй мод тарихаар нэгдлээ 2 цаг 21 мин Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ 2 цаг 23 мин Шагайн харвааны өв соёлыг түгээгч “Даяндай мээрэн” клубийн үйл ажиллагаа талархал хүлээж байна 2 цаг 23 мин УИХ-ын 2025.05.09-ний өдрийн чуулганы хэлэлцэх асуудлууд 2 цаг 28 мин А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тохиолдол буурахгүй байгаа нь сэтгэл түгшээсэн асуудал 2 цаг 34 мин ТҮЦ нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой гомдлыг ХЭҮК шалгаж байна 2 цаг 34 мин Эрхүү хотод Үндэсний бичиг үсгийн баярыг өргөн тэмдэглэв 2 цаг 36 мин Өвлийн Олимпын галыг асаах ёслолын товыг зарлалаа 2 цаг 40 мин Авлигатай тэмцэх газар мега төслүүдийн ил тод байдлыг хангах чиглэлээр уулзалт хийв 2 цаг 40 мин Мехико хот олон сая жуулчин хүлээн авахаар бэлтгэж байна 2 цаг 46 мин “Disney” компани Абу-Дабид шинэ парк барина 2 цаг 52 мин “Челси”, “Бетис” багууд Конференцийн лигийн финалд шалгарлаа 2 цаг 58 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 3 цаг 0 мин Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан 3 цаг 4 мин Нотариаттай холбоотой үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 18 цаг 45 мин "E-Mongolia", "E-Business" системүүд уламжлалт үйлчилгээнээс илүү хялбар, хүнд сурталгүй гэж үнэлэгдлээ 18 цаг 51 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам...
Top