x

Томуу, томуу төст өвчнөөр 0-3 насныхан ихэвчлэн өвдөж байна

Ханиад, томуугийн улирал эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал ихэсжээ. Тухайлбал, нийслэлийн Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлгийн хувьд хоёр тасагт нийт 200 орны хүчин чадалтай бол ачаалал ихсэж орны тоог 140-р нэмэгдүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэгт 326 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 80 гаруй хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна.

Томуу, томуу төст өвчинд ихэвчлэн 0-3 насныхан өвчилж байгаа тул нийт эцэг эхчүүд асран хамгаалагчдад хандаж хүүхдийг ханиад томуугийн халдвар авахаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. Тодруулбал, гэрээр хүүхдийн асаргаа сувилгааг сайжруулах, дархлааг дэмжих, ханиадтай хүнээс тусгаарлахыг зөвлөж байна. Мөн дур мэдэн эм тариа хэрэглэх зэргээс шалтгаалж хүндэрсэн хойно нь эмнэлэгт хандах тохиолдол байгааг хүүхдийн эмнэлгээс онцолж байгаа юм. Тиймээс анхан болон хоёрдугаар шатлалын эмнэлэгт шат дараалан хандаж эмчилгээ үйлчилгээ авах хэрэгтэй байна.

Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хугацаанд хүүхдийн ханиад томуугийн цочмог хүндрэлийг дардаг болохыг дүүргийн хүүхдийн эмнэлгээс онцолжээ. Өөрөөр хэлбэл эмнэлгээс гарсны дараа хүүхдийн асаргааг үргэлжлүүлэн сайн хийгээгүйгээс болж дахин ханиад томуугаар өвчлөн хүндэрч эмнэлэгт хандах тохиолдол байдаг байна. Тиймээс эмнэлгээс гарсны дараа асаргаа сувилгааг үргэлжлүүлж хүүхдийн дархлааг дэмжих хэрэгтэйг нийт эцэг эх асран хамгаалагчдад зөвлөж байна.

Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь… 17 мин Католик сүмийн бэлгийн хүчирхийллийн хохирогчид шинэ папаас шийдвэртэй алхам хүлээж байна 2 цаг 0 мин Арилжааны банкууд Улаанбаатарт 300 гаруй мод тарихаар нэгдлээ 2 цаг 3 мин Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ 2 цаг 5 мин Шагайн харвааны өв соёлыг түгээгч “Даяндай мээрэн” клубийн үйл ажиллагаа талархал хүлээж байна 2 цаг 5 мин УИХ-ын 2025.05.09-ний өдрийн чуулганы хэлэлцэх асуудлууд 2 цаг 10 мин А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тохиолдол буурахгүй байгаа нь сэтгэл түгшээсэн асуудал 2 цаг 16 мин ТҮЦ нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой гомдлыг ХЭҮК шалгаж байна 2 цаг 16 мин Эрхүү хотод Үндэсний бичиг үсгийн баярыг өргөн тэмдэглэв 2 цаг 18 мин Өвлийн Олимпын галыг асаах ёслолын товыг зарлалаа 2 цаг 22 мин Авлигатай тэмцэх газар мега төслүүдийн ил тод байдлыг хангах чиглэлээр уулзалт хийв 2 цаг 22 мин Мехико хот олон сая жуулчин хүлээн авахаар бэлтгэж байна 2 цаг 28 мин “Disney” компани Абу-Дабид шинэ парк барина 2 цаг 34 мин “Челси”, “Бетис” багууд Конференцийн лигийн финалд шалгарлаа 2 цаг 40 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 2 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан 2 цаг 46 мин Нотариаттай холбоотой үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 18 цаг 27 мин "E-Mongolia", "E-Business" системүүд уламжлалт үйлчилгээнээс илүү хялбар, хүнд сурталгүй гэж үнэлэгдлээ 18 цаг 33 мин Цахим ур чадварын сургалтанд 40 гаруй эмэгтэй оролцож байна 18 цаг 46 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ 19 цаг 3 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам...
Top