x

Дэвшилтэт технологи эрүүл мэндийн салбарт хэрхэн нөлөөлөх вэ? 

Бид үйлдвэржилтийн 4.0 эрин үед амьдарч байна. Хиймэл оюун ухаан, блокчэйнд суурилаагүй салбар гэж бараг л үгүй. Хиймэл оюун ухааны ачаар хүн болгон халаасандаа банктайгаа явах болсон. Тэгвэл улс орнуудын санхүү банкнаас бусад салбарт цаашид юу болох вэ?

Өнөөдрийн байдлаар нэг тэрбум гаруй хүн WeChat аппликейшнийг идэвхитэй ашиглаж байна. Технологийн тэргүүлэгч компани болох Tencent 2011 онд энэхүү гар утасны платформ хэрэглээнд нэвтрүүлсэн. Тус платформын тусламжтайгаар хэрэглэгчид мессеж илгээх, төлбөр төлөх, тоглоом тоглоод зогсохгүй мөн эрүүл мэнддээ анхаарал тавих боломжтой.

WeChat ашиглан “Эмчийн үзлэгийн цаг авах, эмнэлгийн төлбөр төлөх, жоргүй олгодог эм худалдаж авах, сhat-аар эмчээс зөвлөгөө авах” гэх мэт эрүүл мэндтэй холбоотой олон төрлийн үйлчилгээг авах боломжтой байдаг. Tencet–ийн энэхүү дижитал платформ нь өвчтнүүдэд WeChat-ийн албан ёсны хаяг нээсэн 38,000 гаруй эрүүл мэндийн мэргэжилтэнгүүдтэй шууд харилцах боломжийг олгодог байна. 

Үүнээс гадна маш олон шинэлэг үйлчилгээг Tencent компани нь эрүүл мэндийн салбарт нээж хэрэгжүүлсээр байгаа билээ. Жишээлбэл: Олон арван эрүүл мэндийн стартап бизнесүүдэд хөрөнгө оруулж байна, хиймэл оюун ухааныг ашигласан оношлогооны шийдлүүдийг хөгжүүлж байгаа эмнэлгүүдтэй хамтарч ажиллаж байгаа юм. 

Tencent компанийн гүйцэтгэх захирал, эмч Александр Нж нь эрүүл мэндийн салбар дах тус компанийн одоогийн байр сууринд хүрэхэд чухал хувь нэмэр оруулсан удирдагчдын нэг юм. Александр нь McKinsey-ийн Бо Чен, Моника Торелло нартай уулзаж Хятадад төдийгүй дэлхий дахинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өмнө ямар асуудал тохиолдож болох, мөн өвчтнүүдийн туршлагыг сайжруулахад технологийн компаниуд юу хийж чадах тухай ярилцсан ярилцлагыг орчуулан хүргэж байна. 

Tencent компанийн гүйцэтгэх захирал, эмч Александр Нж

McKinsey: Та эмч мөн технологийн компанийн гүйцэтгэх захирлын хувьд эрүүл мэндийн технологийн ирээдүйн талаар маш сайн ойлголттой байгаа. 2030 онд эрүүл мэндийн салбарт тэр дундаа өвчтний хандлага, мэдлэгт ямар өөрчлөлт гарах вэ? 

Алекс Нж: Миний бодлоор өвчтний алхам бүрт технологи нөлөөлдөг гэж үздэг. 2030 онд өвчтөний түүхийн тухай мэдээллийг шаардлагатай эмч мэргэжилтэн хэрэгтэй үедээ хаанаас ч ямар нөхцөлд үзэх боломжтой, нээлттэй болно гэж би итгэдэг. Хэрэв та түргэн тусламж дуудлаа гэж бодоход түргэний эмч, хүлээж авах эмнэлэг тань таны өвчний түүх, ямар тусламж хэрэгтэй байгаа вэ зэрэг мэдээллийг таныг замдаа явж байхад аль хэдийн мэдсэн байх болно.

Энэ нь зүгээр л таны цахим өвчний түүхтэй танилцана гэсэн үг биш, хиймэл оюун ухааны тусламжтайгаар таны өвчний түүхэд анализ хийж илүү түргэн, оновчтой тусламж үзүүлэх болно. Жишээлбэл, түргэн тусламжийн үед түргэний тусламж үзүүлэгч нь тухайн өвчтөн эмийн харшилтай эсэх болон нэн яаралтай тусламж шаардлагатай нөхцөл байдалд байгаа эсэх дээр маш их анхаарал хандуулна. Хүлээж авах эмнэлэг мөн энэхүү мэдээллийг авах болно. Мөн эмнэлэг нь түргэн тусламж яг хаана явж байгаа, хэдий хугацааны дараа ирэх, түүнчлэн эмнэлэг дотор шаардлагатай эмч, сувилагч нар хаана байгаа болоод завтай байгаа эсэхийг хянаж байдаг технологитой болно. Ингэснээр эмнэлэг зөв хүмүүсийг зөв газарт дайчлах боломжтой болно.

Нөгөөтэйгүүр 2030 онд эмч өвчтний харилцаанд мөн өөрчлөлт гарах болно. Өнөөгийн технологийн дэвшил нь 1990-ээд оны үеийн эрүүл мэндийн системд компьютержсэнээс ялгаатай нь эмч нарыг өвчтнөөс холдуулж, компьютерийн дэлгэц рүү чиглүүсэн. Дижиталжилтын дараагийн эрин үе нь суурин дэд бүтцэд уягдахгүй, ингэснээр эмч нар дэлгэцтэй зууралдах шаардлагагүй болно. Ингэснээр тэдэнд өвчтнүүдтэйгээ харилцах илүү их цаг гарна. Өвчтөний түүх эмч өвчтөнтэй ярилцаж байх үед бичигдэнэ. Жишээлбэл эмч нар өвчтөнтэйгээ ярилцах явцад чухал утга санааг автоматаар технологи хүлээн авах ба мэдээлэл автоматоор цэгцлэгдэж өвчний түүхийг хурааж авах болно. Эмчийн хэв маягт тохируулсан хэл боловруулах модел нь чухал түлхүүр үгсийг түүж аваад, дараа нь цахим өвчний түүхэд оруулах мэдээллийн схемэд хэлбэржүүлэх болно. Ирээдүйд хиймэл оюун ухаан нь мэдээллийг цуглуулаад шууд хэлбэржүүлэх болно, энэ нь өнөөдрийн бидний цахим өвчний түүхээс хардаг сул үгтэй өгүүлэл биш болно гэсэн үг. 

Эмч энгийн эмийн эмчилгээ бичлээ гэж бодоход энэхүү технологи нь эмийн тунг хэтрүүлэх, багадуулах, эмийн гаж нөлөө, эм хоорондын харилцан үйлчлэл бий болохоос сэргийлэх болно. Хэрэв өвчтнийг хэвтүүлэх шаардлагатай болбол технологийн хяналт нь урсгалын менежментийг сайжруулж, өвчтүүдийг зөв тасагт зөв орон дээр хэвтүүлэх, гаргах боломжтой болгоно. Эмнэлгийн ажилтнууд аль өвчтөн хэзээ гарах боломжтой болох тал дээр илүү сайн хяналттай болсноор өвчтнүүд ор сулрахыг хүлээж коридорт хэвтэх, дамнуурган дээр хэвтэх магадлалыг бууруулна. 

Мөн энэхүү технологийн дэвшлийн ачаар хэрэв та мэс засал хийлгэх шаардлагатай болсон үед тухайн мэс заслыг тухайн орон нутгийн мэс заслын эмч хийдэггүй бол өөр байршлаас мэргэшсэн мэс засалч нар робот мэс засалч болон 5G холболтыг ашиглан мэс заслыг хийж болно. Энэхүү технологи нь эмнэлгийн 4 ханыг нурааж, эмнэлгийн нөөцийг илүү хүртээмжтэй уламжлалт аргыг эвдсэн арга болно. 

McKinsey: Энэ нь 2030 онд эмнэлгийн тусламжийн тухай гайхалтай дүр зураг байна. Гэвч энэ хаа сайгүй бий болох уу? Эсвэл зөвхөн өндөр хөгжилтэй орнуудад л байх уу?

Алекс Нж: Энэ өөрчлөлт улс орон бүрт болохгүй, харин хот хотоор байж болно. Бидний яриад байгаа 5G холбоо, робот зэрэг технологи хямдхан биш учраас эдгээр нь томоохон хотууд болоод төвүүд зэрэг санхүүгийн нөөц сайтай газруудад байх боломжтой. 

Гэхдээ миний бодлоор зарим зүйлс дэлхий даяар түгээмэл болно. Хүн бүр цахим эрүүл мэндийн бүртгэлд холбогдох боломжтой болно, мөн хиймэл оюун ухаан нь эм хоорондын харилцан үйлчлэлийг таньж анхааруулдаг болно. Хиймэл оюун ухаан нь эмч, эмнэлгийн мэргэжилтэн бүр африкийн тосгоны ажилчдыг хамгийн сайн ажиллах аргыг тодорхойлж өгнө. Үүнийг хэрэгжүүлэхэд их хөрөнгө шаардлагагүй. Та интернетэд холбогдсон байх, улс орны түвшинд эсвэл тухайн газар нутгийн түвшинд төвлөрсөн эрүүл мэндийн цахим бүртгэлийг хуулиар зохицуулсан байх шаардлагатай.

Өвчтөний түүхийг зөв цагт зөв хүнд өгөхтэй холбоотойгоор хэвшмэл сонирхол нь саад болохгүй ч хууль эрхзүйн холбоотой энэ бүх датанд эмнэлэг хөрөнгө оруулах нь бага байдаг тул улс орон, хотууд анхаарах ёстой. 

McKinsey: Эрүүл мэндийн мэдээллийг илүү өргөн хүрээнд хуваалцдаг болоход Tencent компаний оролцоо ямар байх бэ?

Алекс Нж: Интернет холбогдолт бол Tencent-ийн чухал хэсэг юм. Бид QQ, WeChat зэрэг мессеж платформыг ашиглан хэрэглэгч-хэрэглэгийн холбоог эхлүүлсэн, дараа нь хэрэглэгч-бизнес эрхлэгчийн хоорондын холбоо руу шилжсэн. Тиймээс дараагийн холбоо бол бизнес, эрхлэгч-бизнес эрхлэгчийн хоорондын холбоо юм. Эмнэлгүүд өөрсдийн мэдээллийг өөрсдийн сервер дээр хадгалаад зогсохгүй бүс нутгийн эрүүл мэндийн мэдээллийн сүлжээнд мөн оруулж, дундын давхарга үүсгэхийн тулд бид өөр өөр хотуудтай хамтран ажиллаж эхлэсэн байгаа. Үүнд Хятад улс дүүрэг-дүүрэг, хот хот гэсэн чиглэлээр хөгжүүлж байна. Австрали болон скандинавын зарим орнуудын хувьд үүнийг олон жил хэрэгжүүлж ирсэн, Хятад улсын онцлог нь үүнийг дэлгэрүүлж байгаа цар хүрээ өвөрмөц юм. 

McKinsey: Tencent Healthcare нь одоогоор Хятадын зах зээлд төвлөрсөн байна, Хятадаас гадна компаний зорилго юу вэ?

Алекс Нж: Хятадад маш олон зүйлсийг сайжруулах шаардлагатай байгаа. Тиймээс юун түрүүнд Хятад руу төвлөрөх нийгмийн хаиуцлагыг бид нар мэдэрч байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэдэг бол орон нутгийн бизнес учраас бид бүх газарт ижил бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэх боломжгүй байж магадгүй. Бидний орох дараагийн зах зээлд зөвхөн бүтээгдэхүүнээ төдийгүй, бүтээгдэхүүнийг ашиглах хэлийг ч мөн дахин хөгжүүлэх, дахин судлах хэрэгтэй болж магадгүй. Манай бүх бүтээгдэхүүнүүд хятад хэл дээр байдаг.

Мэдээжийн хэрэг 2030 онд хэлний хувьд ямар нэгэн саадгүй болно. Учир нь хэл хөрвүүлэх бүтээгдэхүүнийг боловсруулах хамгийн хялбар зүйл байх болно. Бидэнд тулгарах хамгийн том бэрхшээл бол технологийн өргөн цар хүрээ, тухайн бүс нутагт тохируулж, хослуулах нийгмийн нөхцөл байдлыг ойлгох явдал байх болно. Tencent нь хамгийн сайн эрдэмтэд болон хамгийн сайн техникийн мэргэжилтэнг татах брэнд, нөөцтэй нэр хүндтэй болно. Нөгөөтэйгүүр эмнэлгийн систем нь өвчтөнд илүү ойр, тусламжийг хэрхэн хүргэхийг ойлгох ёстой. Бид нарт техникийн мэдлэг байна, гэвч бид нар тухайн орон нутгийн онцлог, зан заншлыг мэдэрч ялгах тал дээр дутмаг байгаа. Манай загвар нь дэлхий даяар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудтай хамтын ажиллагаатай байх магадлалтай.

McKinsey: Хэзээ энэ шинэ технологи амьдрал дээр бодитой болох вэ? Энэ өөрчлөлттэй холбоотой эмч нарт ямар өөрчлөлт гарах вэ?

Алекс Нж: Шударгаар хэлэхэд ирээдүйд эмч нар, анагаахын оюутнууд өвчтөнтэй хэрхэн харилцах, тэднийг хэрхэн ойлгох тал дээр дахин суурь чадварт суралцах байдал руу эргэн орно. Өвчтөнтэйгээ хэрхэн харьцах, харилцан ойлголцох, энэрэнгүй байх гэх мэт. Бид өвчин, түүний эмгэг жам дээр хэт төвлөрөөд харин өвчтөний эдгэрэлтийн байдалд нөлөөлөх нийгмийн байдал, гэр бүлийн бүлийн нөлөө зэрэг дээр төдийлөн анхаардаггүй. Технологийн чаддагаас илүүтэйгээр хүний хийж чадах зүйлс олон байдаг. Зөвхөн эрүүл мэндэд төвлөрсөн биш, эрүүл мэндийн хамгаалах “халамжлан анхаарах” дээр төвлөрсөн анагаахын сургалтын хөтөлбөрийн өөрчлөлт хэрэгтэй болжээ.

Орчуулсан Э.Оюунпүрэв

Хянасан Н.Сувд

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь… 18 мин Католик сүмийн бэлгийн хүчирхийллийн хохирогчид шинэ папаас шийдвэртэй алхам хүлээж байна 2 цаг 1 мин Арилжааны банкууд Улаанбаатарт 300 гаруй мод тарихаар нэгдлээ 2 цаг 4 мин Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ 2 цаг 6 мин Шагайн харвааны өв соёлыг түгээгч “Даяндай мээрэн” клубийн үйл ажиллагаа талархал хүлээж байна 2 цаг 7 мин УИХ-ын 2025.05.09-ний өдрийн чуулганы хэлэлцэх асуудлууд 2 цаг 11 мин А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тохиолдол буурахгүй байгаа нь сэтгэл түгшээсэн асуудал 2 цаг 17 мин ТҮЦ нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой гомдлыг ХЭҮК шалгаж байна 2 цаг 17 мин Эрхүү хотод Үндэсний бичиг үсгийн баярыг өргөн тэмдэглэв 2 цаг 20 мин Өвлийн Олимпын галыг асаах ёслолын товыг зарлалаа 2 цаг 23 мин Авлигатай тэмцэх газар мега төслүүдийн ил тод байдлыг хангах чиглэлээр уулзалт хийв 2 цаг 23 мин Мехико хот олон сая жуулчин хүлээн авахаар бэлтгэж байна 2 цаг 29 мин “Disney” компани Абу-Дабид шинэ парк барина 2 цаг 35 мин “Челси”, “Бетис” багууд Конференцийн лигийн финалд шалгарлаа 2 цаг 42 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 2 цаг 43 мин Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан 2 цаг 47 мин Нотариаттай холбоотой үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 18 цаг 28 мин "E-Mongolia", "E-Business" системүүд уламжлалт үйлчилгээнээс илүү хялбар, хүнд сурталгүй гэж үнэлэгдлээ 18 цаг 34 мин Цахим ур чадварын сургалтанд 40 гаруй эмэгтэй оролцож байна 18 цаг 47 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ 19 цаг 4 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам...
Top