x

Өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн цэнгүүнтэй

Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Үдшийн цэнгүүн, урлагийн тоглолт”-ыг  өнөөдөр буюу 9 дүгээр сарын 3-ны өдрийн 21:00 цагт жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах аж.

 

Уг үйл ажиллагаанд Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Зэвсэгт хүчний Жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн уран бүтээлчид оролцоно.

Тоглолтын төгсгөлд нь ёслолын буудлага хийх юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top