x

"БААСНЫ ФИЛОСОФИ"

Нэг тосгон байж гэнэ.

Тосгоныхны ихэнхийн бодлоор бол хүмүүс социализмын үед огт бааж шээдэггүй байснаа ардчилалд шилжингүүт баадаг болж хувирсан бөгөөд зөв дэглэм, ёс суртахууны ачаар аажимдаа огт баахгүй ариун гэгээрэлд хүрэх боломжтой. Тиймээс ч тэр тосгонд ямар ч жорлон байдаггүй, жорлон бол орчлонг бузарлагч, нийгмийг ялзруулагч. Тосгоны ариун номлолын дагуу бол хүн амьтанаас ялгарах үндэслэл нь хүн амьтан шиг баахгүй байх явдал.

Ямартай ч баас бол муухай зүйл гэдгийг нийтээрээ мэднэ.

Мэдээж одоохондоо ёс суртахууны төлөвшилд хүрээгүй учир шөнө нууцаар баацгаана, харин өглөө нь тааралдахдаа огт баагаагүй мэт аашилж, гудамж талбай ямар их баастай байгаа талаар харуусан халаглацгаана. Хашаатай нь хашаандаа ч баана, заримдаа түүнийгээ хүрздэж гудам уруу шиднэ. Мухар гудам, эзэнгүй хонгил гээд нуугдаж болох бүх газар баана.

Хэдэн азгүй нь нэг мухар хонгилд бааж байгаад азаартаж чулуугаар цохиулж алуулна. Тэр хонгилыг нь шударга бусын хонгил гээд нэрлэчихнэ.

Баасны эсрэг жагсаал тэмцэл хийгээд ч нэмэргүй, төр засаг нь бааснаас салгах хөтөлбөр байсгээд л боловсруулна, муусайн баагч новшнуудаас салсан цагт л тосгон маань цэвэрхэн болно гэж сурталдана. Хэд хэдэн тосгоны дарга сольж үзсэн ч өнөөдүүл нь ялгаагүй л баадаг хүн байж таарчээ, “Баастай гараар л баас цэвэрлэдэг юм..” гэж зарим нь тунхаглаж удирдагчаа өмөөрцгөөнө.

Хүмүүс цөхөрчээ, зарим нь “Социализмын үед арай бага иддэг байсан, тиймээс ч арай бага баастай байж дээ, социализмдаа буцах юмсан..” гэж санаа алдана. Хэн нэг гэгээнтэн гарч ирээд баахгүйгээр хэрхэн амьдрахыг зааж өгөх болов уу? Сураг дуулах нь хойд ах нар нэг том баадаггүй удирдагчтай юм байх, лав ихэнхи нь тэгж итгэнэ, тиймээс найдвар байна.

Харин ганц нэг ёс суртахуунгүй этгээд хашаандаа жорлон ухаадахжээ.

Тэгээд тэндээ бааж шээхээр шийдсэн гэнэ. Бүгдээрээ пүү паа болцгоолоо: “Баасгүй тосгонд амьдрахыг бүгд зорьж байхад энэ муу новш бүр шийдээд жорлон ухчихаж. Жорлон бол баасаар бузарлагч”. Анхандаа өнөө жорлон барьсан нөхрийг бүгдээрээ жигшин зэвүүцэж байлаа, гэхдээ л шөнө бүр сэмхэн ирж жорлонд нь баах хүмүүс нэг нэгээрээ цувж эхлэв.

Мэдээж мань эр жорлон барихад их хүч хөдөлмөр зарцуулсан учир тодорхой жаахан төлбөр аваад эхэлж.

Төд удалгүй жорлонгийн залуу нүдэн дээр баяжин хөрөнгөжлөө. Учир нь тэр ганцаараа жорлонтой, түүний гэрийн ойролцоо баас шээсгүй, учир нь тэр жорлонтой. Гэхдээ хүмүүс түүнийг бүгдээрээ үзэн ядацгаана, учир нь тэр жорлондоо баадаг /уг нь бүгд л баадаг/. Энэ нь засгийн газарт таалагдсангүй, тосгоны дарга түүний жорлонг буулгах тогтоол гаргалаа. Хүмүүс бүгд ариун цэвэр сахих ёстой атал жорлон барьж буй нь бохир заваанд уриалан дуудаж байна, энэ жорлон гэдэг бол нийгмийн хамгийн бузар булай зүйл мөн.

Хөөрхий жорлонгийн эр жорлонгоо буулгуулахгүйн тулд засгийн газрынханд баахан л авлига өгөв.

Жорлонгоо ашиглаж мөнгө олж болно, гэхдээ орлогынхоо хагасыг төр засаг гэгдэх намчин сдаа нарт өгнө. Засгийн газрын сдаа нар харин өөрсдөө юу ч хийхгүй, зүгээр л жорлон барих зөвшөөрөл өгчихөөд л, уур нь хүрвэл жорлонг нь хаачихаад л, жорлонгийн хамаг орлогыг нь шаачихаад л, тэгсэнээ сонгууль дөхөхөөр л “Тосгоноо жорлонгоос аварна.. Бүх жорлонг нураацгаая..” гэсэн уриа хашгичина. Жорлон .. Жорлонгоос л салаадахвал ер нь тосгон маань бохир булайгаас салах нь дээ.

Жорлон барьж байгаль дэлхий бузарлаж буй хүн баяжиж байгаад ард түмэн дургүйцнэ, зарим нь булаад орхисон жорлонг дахиж сэндийчэн нинжадна.

Асуудлын гол нь жорлондоо ч биш, засгийн газартаа ч биш, жорлон барьж сэргэлэнтсэн залууд ч биш, ганц нэг паалан жорлон үзчихээд “модон жорлонгоо буулга” гэж гадаадаас орилолддог бэртэгчингүүддээ ч биш юмаа. Ер нь бүр анхнаасаа “Хүн баах ёсгүй” гээд тархинд нь суулгачихсан хиймэл ёс суртахуунаас болж буй юм.

“Хүн баах ёсгүй” ба “Хүн баяжих ёсгүй” төстэй л сонсогдох юм. Айлд хүн баавал тэр айл нь баяждаг гэсэн хэлц ч философи утгатай байж мэднэ.. заза маазарсын.

Тэгэхээр хүн гэдэг амьтан угаасаа баадаг, шээдэг амьтан юм. Тиймээс ариун цэвэр сахихын тулд жорлон барьдаг болохоос бааж шээхийг хориглодоггүй. Харамсалтай нь өнөөдөр Монгол улсад “Баахгүй амьдрах урлаг” гэх маягийн ном бэстсэллэр болж, ард түмний дийлэнхи нь “Цаазын ял өгвөл баасгүй болно” гэсэн үзэл бодолтой, хүүхдүүд нь “Хайраар хооллобол баахгүй байж чадна” гэсэн сургамжит өгүүллэгээр тархиа угаалгаж, “Бал дарга 40 жил баагаагүй” гэх маягийн социалист домог яриандаа итгэж хийрхэнэ.

Би хийдгээ хийсэн хүн, одоо яасан ч яадын гэж зандрах авгай нарын үгийг баасны философи уруу хөрвүүлбэл “Би баахгүй олон жил тэвчсэн, одоо баахад яадаг юм..” гэсэн утгатай.

Аанхаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (182.160.0.215)
    Ухаалгаар гоё бичжээ. Малууд ойлгох хэрэгтэй. Энгэр дүүрэн одон зүүсэн тэнэгүүд ойлгох ёстой. Алтны татварыг ихэсгэвэл алт тушаалт нэмэгдэнэ гэж тэнэгтсэн УИХ -ын гишүүд үүнийг унш.
    2019 оны 08 сарын 28 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 22 цаг 52 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 22 цаг 59 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 23 цаг 9 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 23 цаг 32 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 23 цаг 38 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав Өчигдөр 11 цаг 21 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа Өчигдөр 10 цаг 22 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо Өчигдөр 09 цаг 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Өчигдөр 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Өчигдөр 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top