x

Монголын киночид Швейцарын Локарно олон улсын кино наадамд оролцож байна

Швейцарын Холбооны Улсын Локарно хотноо 2019 оны наймдугаар сарын 7-17-нд зохион байгуулагдаж буй 72 дахь удаагийн Локарно олон улсын кино наадамд Монголын кино уран бүтээлчид оролцож байна.

Локарно кино наадмын “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн захирал хатагтай Софи Бурдон нь 2018 оны 10 дугаар сард болсон “Улаанбаатар” олон улсын кино наадамд оролцож, манай кино уран бүтээлчдэд зориулсан сургалтыг удирдан явуулах үеэрээ 2019-2021 онд тус хөтөлбөр нь Зүүн Өмнөд Ази болон Монгол Улсыг онцлон дэмжих болсноо зарласан юм.

Өнгөрсөн онд Швейцар Улсын Фрибург хотноо Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан 32 дахь удаагийн Фрибургийн олон улсын кино наадмын “Шинэ газар нутаг” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс мөн онцлох улсаар сонгогдож байсан билээ.

Энэ удаагийн Локарно кино наадмаар “Нээлттэй хаалга” хөтөлбөр нь “Open doors hub”, “Open doors lab” болон “Open doors screening” гэсэн гурван хэсгээс бүрдсэн бөгөөд манай кино уран бүтээлчид С.Бямбын “Алсын удирдлага” (2013), У.Зулаагийн “Захиа” (2019), “Улаанбаатаржилт” (2017), П.Золжаргалын “Үл заяагдагсад” (2017) болон Л.Бат-Амгалангийн “Гайхамшигт нислэг” (2016) киногоор оролцож байна.

Локарно кино наадмын хүрээнд Монголын кино уран бүтээлчид тус наадмын Ерөнхийлөгч Марко Солари-тай уулзаж, “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн дугуй ширээний ярилцлагад Монголын урлагийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн, продюсер Ц.Ариунаа оролцов.

Манай кино уран бүтээлчдийг Локарно кино наадамд оролцохыг Швейцарын хөгжлийн агентлагаас дэмжсэн бөгөөд энэ оны 10 дугаар сард болох “Улаанбаатар” олон улсын кино наадмыг швейцарын талаас мөн дэмжин оролцохоо мэдэгдээд байна. Локарно олон улсын кино наадмын үйл ажиллагаа энэ сарын 17 хүртэл үргэлжилнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top