x

Маргааш Укагийн баг гал гаргана

Дөрөвдүгээр сарын 28-нд буюу энэ бямба гаригт шүүгч, дасгалжуулагч Укагийн багт тунан үлдсэн найман оролцогчдын сэтгэл догдлуулж, гал асаасан тоглолтыг хүлээн авч үзэх л үлдлээ.

Voice Mongolia шоу нэвтрүүлгийнхээ дараагийн шат болох шилдэг 32 оролцогчийн тоглолтыг тэсэн ядан хүлээцгээж байна уу? Тэгвэл энэ долоо хоногийн Бямба гаригт буюу дөрөвдүгээр сарын 28-нд шүүгч, дасгалжуулагч Укагийн баг, 29-нд шүүгч, дасгалжуулагч Болдын багт шалгарч үлдсэн авьяаслаг оролцогчдын “Live Show” эхлэх болно. Тэмцээн ямар дүрмээр явагдах болохыг сонирхож байна уу? Дүрэм маш энгийн. Нэг багийн найман оролцогч нэг нэгээрээ дуулна. Тэдгээрээс хоёр оролцогчийг шүүгч дасгалжуулагч өөрөө, харин дахин хоёр оролцогчийг үзэгчдийн саналаар сонгон дараагийн шатанд үлдээх болно.

Харин одоо шүүгч, дасгалжуулагч Укагийн багт тунаж үлдсэн авьяаслаг, эрч хүчтэй, тэсрэлттэй найман оролцогчдын өнгөрсөн хоёр шатны дугаарын youtube дэх бичлэгээс үзэгчид хэнийхийг нь олон үзсэнийг сонирхуулъя.

  1. Утсан хөгжмийн аялгуу шиг эгшиглэнт хоолойтой Ц.Энгүүний эхний шатны бичлэгийг хамгийн их буюу 1,845,870 удаа үзсэн байна. Харин хоёр дугаар шатны бичлэгийг нь 566,227 удаа үзэгч, сонсогчид youtube сайтаар дамжуулан үзсэн байна.

  1. Дундаршгүй эрч хүчтэй Г.Маргад эхний шатандаа “Bad Romance” дууг дуулж шүүгч Укагийн сэтгэлийг ихэд хөдөлгөсөн. Түүний эхний шатны үзүүлбэрийг youtube сайтаар 1,401,201 удаа үзэгч, сонсогчид үзсэн байна. Харин хоёрдугаар шатанд Алтайн нутгийн уудам амьсгалыг The Voice-ийн тайзнаа сэнгэнүүлсэн Өлгий нутгийн энхрий охин К.Еркажантай халз тулааны тайзан дээр дуулсан бичлэг 494,779 удаагийн хандаль авсан байна.

  1. 2.Бүжигчин мэргэжилтэй бас дуулах авьяастай Э.Буянгэрэл бүсгүйн эхний шатны бичлэгийг 956,935 удаа үзсэн байна. Хоёр дугаар шатанд оролцогч Өлзийсайхантай хамтарч халз тулан дуулсан “Where Did You Sleep Last Night” дууг 864,145 удаагийн хандалт авсан байна.

  1. Харин казу хөгжимтэй өөрийн дуу хоолойгоо гайхалтай хослуулж, шүүгч Д.Болдын дууг зориглон сонгосон О.Анхбаярыг бичлэг 849,204 удаагийн хандалт авсан бол халз тулааны үед Б.Хонгортой МУГЖ Лхагвасүрэнгийн “Солонго шиг” дууг дуулсан тэдний бичлэг 384,494 удаагийн хандалт авсан байна.

  1. “Love On The Brain” дуугаар оролцсон А.Заяагийн эхний шатны youtube дэх бичлэгийг 288,459 удаа үзсэн бол, Халз тулааны гал гарсан халуухан тоглолтын бичлэгийг 827,008 удаа үзсэн байна. Үзэгч та Заяагийн дуу хоолойг дахин сонсохыг хүсвэл дараах холбоосоор ороорой.

 

  1. Хэн хүний зориглож авахгүй Sia-ийн Chandelier дууг дуулж Д.Уламбаяр шүүгчийн багт багтаж чадсан Б.Баярсайханы эхний шатны бичлэгийг 183,484 удаа үзсэн байна. Харин тэрээр хоёрдугаар шатандаа уянгалаг хоолойтой Б.Хулантай таарч тэд Ука шүүгчийн дууг дуулж youtube дэх үзэгчдээс 748,396 удаагийн хандалт авсан байна.

 

  1. “Human” дуугаар эхний шатанд оролцсон өөртөө итгэлтэй, өөрийн гэсэн өнгө төрхтэй оролцогч болох Б.Батбаярын бичлэгийг 267,936 үзсэн бол хоёр дугаар шатанд тэрээр Ё.Билэгтэй хамт Gnarls Barkley’s- ийн Crazy дууг дуулж бидний чихийг баясгасан. Харин дээрх бичлэгийг 429,598 удаа үзсэн байна.

 

  1. Дуу хөгжмийн салбарт хэдийнээ хөл тавьж, олны танил болсон дуучин Б.Оргилын эхний шатны бичлэгийг 116,187 удаа үзсэн байна. Тэрээр хоёрдугаар шатанд мөн л олны танил болсон дуучин Мишээлтэй таарч “The man who can’t be moved” дууг дуулсан. Харин дээрх бичлэгийг 104,895 удаа үзсэн байна.

 

Ингээд дөрөвдүгээр сарын 28-нд шүүгч, дасгалжуулагч Укагийн багт тунан үлдсэн дээрх найман оролцогчдын сэтгэл догдлуулж, гал асаасан тоглолтыг хүлээн авч үзэх л үлдлээ. Мэдээж дүрэмд заасны дагуу таны санал чухал гэдгийг дахин сануулъя.

Эх сурвалж: MONGOLTV.NEWS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Уржигдар 12 цаг 51 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ Уржигдар 10 цаг 03 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл Уржигдар 09 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Уржигдар 09 цаг 48 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05 Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 2026-11-05 Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ 2026-11-05 Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ 2026-11-05 Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ 2026-11-05 З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 2026-11-05 Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 2026-11-05 Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 2026-11-05 Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 2026-11-05 Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 2026-11-05 Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 2026-11-05 Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 2026-11-05 Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 2026-11-05 Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 2026-11-05 Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 2026-11-05 “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовло...
Top