x

Мега төслийн ирээдүйн орлого зарлагаар маргалддаг улстөрчид манайд л үлдэж

Сүүлийн үед хөгжил дэвшлээрээ дэлхийд танигдах болсон улс орнууд үндэсний хэмжээний мега төслүүдийг амжилттай хэрэгжүүлж чадсан гэх үзүүлэлтээрээ ялгарч байна. Иймээс аливаа улс орны нийгэм-эдийн засгийн хөгжлийн стратеги нь урт хугацааны зорилго, хөгжлийн тэргүүлэх чиглэл, механизмаа тодорхойлсны үндсэн дээр мега төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх явдал болон хувирчээ. Гэвч ийм төсөл урт хугацаанд хэрэгждэг, нарийн төлөвлөлт шаарддаг, өндөр өртөг зардалтай байдаг учраас эрсдэл өндөртэйд тооцогддог.

Арваад жилийн өмнө нэг тэрбум ам.доллараас дээш санхүүжилт шаардагдах төслийг мега гэж тооцдог байсан бол өнөө үед даруй арав орчим тэрбум ам.долларт хэлбэлзэх болсон байна. Иймээс хөрөнгө оруулалт хийхэд санхүүжилтийн холимог хэлбэр хэрэглэх зайлшгүй шаардлагатай байдаг. Дэлхий нийтийн жишгээс харвал мега төслүүд төр-хувийн хэвшлийн түншлэл хэлбэрээр хэрэгжиж байна. Хугацааны хувьд наад зах нь 5-7 жил шаардлагатай бөгөөд түүнээс дээш байх нь элбэг. Мэдээж асар их ажиллах хүч шаардлагатай. Ойролцоогоор 15-20 сая хүн-цаг буюу дунджаар 6-20 мянган хүний ажлын байр бий болдог ажээ.

Манай улсын хувьд Оюутолгой, Тавантолгой, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, Нефть боловсруулах үйлдвэр, Эгийн голын УЦС зэрэг хэд хэдэн мега төслүүдийг дурдаж болох юм.

Дээрх төслүүд амжилттай  хэрэгжих  тохиолдолд  ажлын байр нэмэгдэж, гаднаас орж ирэх валютын урсгал нэмэгдэх, татварын орлого нэмэгдэх зэргээр зөвхөн эдийн засаг талаасаа олон эерэг үзүүлэлтийг бий болгож болохыг Оюутолгой төслийн үйл ажиллагаа бодитоор харуулж байна. Нөгөө талаас улс орны өрсөлдөх чадвар нэмэгдэх, дэлхийн хэмжээний чанартай олон мэргэжилтэн бэлтгэгдэх, бусад улс орнууд манайхыг сонирхож өөр олон шинэ төслүүд дээр хамтарч ажиллах боломж нээгдэх нь зайлшгүй. Гэвч үе үеийн улс төрчид нийтэд нэр хүндээ өсгөх зорилгоор том төслүүдтэй холбоотой асуудлаар “эх оронч дүр эсгэх”, “тооцоо судалгаагүй мэдээлэл тараах” зэргээр төслийн ажилд саад болж ирлээ.

Манайд хэрэгжиж буй Оюутолгой төслийн хувьд хөрөнгө оруулалт, хэрэгжилтийн хугацаа төлөвлөснөөс хэтрэх, үр ашиг төлөвлөснөөс өөр байх, зарим өр зээлийн асуудал сөхөгдөх зэргээр дэлхийн бусад улсуудад хэрэгжиж буй мега төсөлд учирдаг нийтлэг бэрхшээл байдаг бололтой. Мега төслийн чухал хэсэг нь олон нийтийн сурталчилгаа бөгөөд уг төсөл зөвхөн нийгмийн материаллаг амьдралд төдийгүй хүмүүсийн оюун санаанд нөлөөлөх учиртай юм. Гэвч энэ асуудал орхигдвол популист улс төрчдөд сайхан боломж гарч ирнэ.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны (2019.05.29) хуралдаанаар “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” УИХ-ын ажлын хэсгийн тайланг хэлэлцсэн.   УИХ-ын ажлын хэсгээс хийсэн хяналт шалгалт нь Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд бус зөвхөн Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээ гэх зэрэг үндсэн баримт бичгүүдийн хэрэгжилтийг бүхэлд нь хамруулан шалгасан аж. Ингээд ажлын хэсэг хийсэн дүгнэлт танилцуулсан юм.

Мега төслүүдийн хувьд анх төлөвлөсөн зардал 50 хүртэл хувиар хэтрэх нь энгийн үзэгдэл. 10 мега төсөл тутмын 9 нь зардлаа хэтрүүлдэг судалгаа бий. Энэ асуудал нь улсын, хувийн хэвшлийн, хамтарч хэрэгжүүлж буй бүх төслүүдэд тохиолддог бөгөөд өнгөрсөн 70 жилийн хугацаанд төсөл хэрэгжүүлсэн бүх улсад тохиолдсон гэнэ. Өнөөгийн жишээ гэвэл Калифорни мужийн Лос Анжелос, Сан Франциско хотын хооронд тавьж буй өндөр хурдны төмөр замын төсөл нь 2030 онд дуусах бөгөөд зардал нь нэмэгдсээр 70 тэрбум ам.долларт хүрчээ. Тэгвэл Саудын Арабын аялал жуулчлалын ухаалаг хот NEOM төсөл 2025 дуусах төлөвлөгөөтэй ба одоогоор 500 тэрбум ам.доллар гарах магадлалтай байна.

Мега төсөл нь урт хугацааны төлөвлөлт ордог, нарийн ажиллагаа шаардагддаг, эрсдэл өндөртэй байдаг (Flyvbjerg, 2006). Төслийн хугацаа анх төсөөлснөөс ихэвчлэн сунадаг аж. Оксфордын их сургуулийн судалгаагаар нийт төслийн 77 хувь нь анх төлөвлөсөн хугацаагаа 40 хувиар сунгасан байна. Хугацаа сунгах нь зардал өсөх, үр ашиг буурах бас нэгэн хүчин зүйл болж таарна.

Оюутолгой төсөл ч дэлхий нийтийн жишиг болсон дээрх алдааг тойроогүй гэдгийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүдийн үгнээс маш тодорхой анзаарч болно. Түүгээр зогсохгүй манай улс төрчид сэтгэлийн хөөрлөө хачирлан тооцоо судалгаагүй зүйлсээр нийтийн анхаарлыг татахыг чармайж байгаа нь харагдана лээ. Тус төсөлтэй зарим нэг улс төрчийн нэрийг холбон буруутгахыг чармайж байгаа нь ч анзаарагдаж байв.

Хэрвээ хэрэгжиж буй төсөл нь тэс буруугаар эргэчихээд түүний буруутан хайж байгаа бол 2003 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Оюутолгойн А лицензийн зөвшөөрлийг өгсөн эрх мэдэлтэнг зарлах нь зүйд нийцнэ. Мөн “Би хар толгойгоороо хариуцна” гэж хэлээд уг төслийг эхлүүлсэн хүн байгааг Монголын ард түмэн мартах богинохон ой санамжтай биш юм аа. “Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ” гэдэг ардын сайхан үг байдгийг санацгаа.  Улс төржихөөрөө хамгаа мартаж, улс орныхоо хөгжилд садаа болдог манай зарим улстөрчдийн ухвар мөчид “хөөсрөл” савнаасаа хальж байгааг зориуд энд тэмдэглэж хэлье.

Өнөө цагт мега төслийн ирээдүйн орлого зарлагыг ярьж маргалддаг улс төрчид манайд л үлдэж буй бололтой. Дэлхий нийтэд мега төслийг тэс өөр өнцгөөс харж дүгнэж эхлээд байна.  Өөрөөр хэлбэл, өнөө цаг үеийн нэгэн гайхамшигт үзэгдэл хэмээн тодорхойлж байна. Социологч Зигмунт Бауман "орон зайн тусгаар тогтнолын агуу дайн"-тай зүйрлээд орчин үеийн нийгэм дэх хамгийн хүчирхэг, хамгийн сонирхолтой хүчин зүйл, шинээр гарч ирж буй “шинэ хөдөлгөөн” юм гэж тодорхойлжээ. Пол Вирилио "Газарзүйн төгсгөл" буюу “орон зайн төгсгөл" ирсэн хэмээн тэмдэглэжээ. Харин Майкрософт корпорацийн үүсгэн байгуулагч Билл Гейтс “капитализмын хөгжлийн шинэ үе шат” эхэлсэн гэж онцолдог. Хоёр том хөршийн дунд хавчигдсан жижигхэн Монгол улсын хувьд бид нар ч өөр өнцгөөс харж дүгнэх учиртай.

Харин миний хувьд манай нэгэн улс төрч, стратегичийн хэлсэн “Мега төсөлд дундуур гэсэн ойлголт байхгүй. Эсвэл амжилтад хүрнэ, эсвэл унана. Ийм осолтой гэдэг утгаараа Мега төсөл шил юм. Мега төсөл хэзээ ч хагарч унаж болно. Жижиг төслүүд рүү чулуу шидэхэд жаахан хонхойгоод цааш явчих байх. Том төслүүд хэр баргийн чулуунд оногдох юм бол шууд хагарна” гэсэн үг л санаанд бууж байна.

Эдийн засагч Р.Даваадорж

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ардчилсан намын ЕНБД-аар С.Баярцогтыг сонголоо 3 цаг 52 мин Түүврийн аргаар 27 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу сөрөг гарчээ 7 цаг 58 мин Завсарлагааны дараа ЕНБДаргад нэр дэвшигч дээр санал хураана 7 цаг 59 мин “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн нээлтээ хийлээ 8 цаг 54 мин Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулж, зардлыг бууруулах тогтоол батлагдлаа 9 цаг 4 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа 9 цаг 10 мин Стратегийн ордуудын төрийн эзэмшлийг тогтоох хуулийн төсөл боловсруулахыг даалгав 9 цаг 12 мин Оюутолгойн зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах хэлэлцээр үр дүнд хүрч байна 9 цаг 12 мин Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн болжээ 9 цаг 13 мин Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн хуримтлал байна 9 цаг 33 мин ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр дэвшүүлжээ 9 цаг 52 мин Д.Амарбаясгаланг АН-ын ЕНБД-аар томилох санал хураалтыг хүчингүй болгожээ 10 цаг 2 мин Намын жагсаалтын гишүүнийг эгүүлэн татах хууль өргөн барив 10 цаг 18 мин Нийслэлд он гарсаар 897 удаагийн гал түймэр гарч, 9 хүн амиа алджээ 11 цаг 10 мин “Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх тухай” асуудлыг хэлэлцэн батлав 11 цаг 10 мин Тархинд шууд үйлчлэх цус харвалтын эсрэг хамрын цацлага бүтээжээ 11 цаг 11 мин Амстердам хот мах болон чулуужсан түлшний сурталчилгааг хориглолоо 11 цаг 14 мин "Тэрбум мод" хөдөлгөөний хүрээнд мод тарих аян, үзэсгэлэн худалдаа эхэллээ 11 цаг 17 мин Эмнэлгүүдэд дроноор цус тээвэрлэх төслийг хэрэгжүүлж эхэллээ 11 цаг 18 мин “POWER EXPO & FESTIVAL” олон улсын наадам энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдана 11 цаг 19 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Элбэгдоржийн “хэрэг” Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Япон улсын тусламжаар бүтээсэн байгалийн ухааны сургалтын хэ...
Top