x

Нэг сая гаруй үзэгчид “Game of Thrones” цувралын төгсгөлийн бүлгийг ахин бүтээлгэхээр саналаа өгчээ

Дэлхий нийтийг байлдан дагуулж, хамгийн нөлөө бүхий дэлгэцийн бүтээл болсон “Хаадын тоглоом” буюу “Game of Thrones” цувралын төгсгөлийн анги өнөө өглөө Улаанбаатарын цагаар 09:00-оос HBO сувгаар цацагдлаа. 

Өнгөрсөн долоо хоногт буюу төгсгөлийн бүлгийн тавдугаар анги цацагдсанаас эхлэн тус цувралын үзэгч, фенүүд анги бүр дээр сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж төгсгөлийн бүлгийг дахин хийхийг уриалсан цахим өргөх бичигт гарын үсэг цуглуулж эхэлсэн юм. 

“Game of Thrones”-ын төгсгөлийн бүлгийг нэг анги тутмыг ойролцоогоор 43 сая хүн үзсэн хэмээх тоо гарсан ба энэ нь цувралыг бүх цаг үеийн хамгийн их үзэгчтэй цуврал болгосон билээ. Гэвч шинэ анги гарах бүрт үзэгчдийн сэтгэл ханамж маш хурдацтай буурч төгсгөлийн бүлэг уг цувралын хамгийн бага үнэлгээг авч байгаа юм.

Тус цувралын үнэнч үзэгчид "Төгсгөлийн ангиуд сэтгэлд хүрэхгүй байна, киног бүтээгчид залхуурч үйл явдлыг хэтэрхий шахсан, цувралын жинхэнэ утгыг алдагдуулж эхний бүлгүүдээ гутаасан ангиуд хийлээ" хэмээн дүгнэсэн билээ.

Үүнээс үүдэн цувралын үнэнч үзэгчид төгсгөлийн бүлгийг дахин шинээр бичих хүсэлтийг албан ёсоор гарган, цахим өргөх бичигт одоогийн байдлаар 1,2 сая гаруй хүн гарын үсэг зуржээ.

Уг цахим өргөх бичигт дурдахдаа цувралыг дэлгэцийн бүтээл болгосон найруулагчид болох Давид Бениофф, Д.Б.Вейсс нарыг хасан, тэдний оролцоогүйгээр илүү утга төгөлдөр, хүчирхэг түүхийг бүтээхийг хүссэн ба зарим хүмүүс зохиолч Жорж Р.Р Мартиныг зохиолчоор ажиллуулах санал гаргасан байна.

Game of Thrones Season 8 Remake Fan Petition change org HBO GO george r r martin david benioff d b weiss streaming tv television series premium writers

Хэрвээ та "Game of Thrones" цувралын үнэнч үзэгч бөгөөд танд уг цувралын төгсгөлийн бүлгийн ангиуд таалагдаагүй бол одоо ч гэсэн саналаа өгөх боломжтой юм. Та саналаа ЭНД дарж саналаа өгөөрэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Saranbileg (103.229.120.171)
    Uil yavdal heterhii hurdan bolj ungursun.Setgel hudlul eruusuu bsangui.Hucheer l duusgachih vuu yav.Setgel dunduur bnoo.
    2019 оны 05 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Уржигдар 12 цаг 51 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ Уржигдар 10 цаг 03 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл Уржигдар 09 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Уржигдар 09 цаг 48 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05 Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 2026-11-05 Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ 2026-11-05 Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ 2026-11-05 Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ 2026-11-05 З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 2026-11-05 Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 2026-11-05 Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 2026-11-05 Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 2026-11-05 Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 2026-11-05 Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 2026-11-05 Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 2026-11-05 Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 2026-11-05 Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 2026-11-05 Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 2026-11-05 “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовло... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана
Top