x

Азийн урлагийн их наадамд 20 гаруй орны 200 гаруй ардын авьяастан оролцоно

Бүгд Найрамдах Болгар Улсад төвтэй Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас Ардын урлагийн дэлхийн шилдгүүдийг шалгаруулах наадмын сүлжээ системийг /World Championship System of Folklore-WCSF/ дэлхий даяар нэвтрүүлж байгаа бөгөөд Ази тивийн салбар наадмыг Монгол Улсад зохион байгуулахаар болсон билээ.   

Их наадам зохион байгуулах хорооноос энэхүү наадмыг 2019 оны зургаадугаар сарын 12-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ удаагийн наадамд Малайз, БНХАУ, Япон, БНСУ, Индонези, Энэтхэг, Непал, Бангладеш, ОХУ, Буриад, Тува, Казахсктан зэрэг 20 гаруй орны 200 гаруй ардын авьяастан хүрэлцэн ирэхээр бүртгүүлээд байна.   

Мөн зохион байгуулах хорооны шийдвэрээр энэхүү наадамд оролцох үндэсний оролцогчдыг тодруулах анхан шатны шалгаруулалтыг тухайн наадмыг зохион байгуулах хугацаанд зэрэг явуулах бөгөөд шилдэг оролцогчид Азийн ардын урлагийн их наадамд улсаа төлөөлөн оролцох болно.

Азийн ардын урлагийн их наадмыг Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас томилогдсон мэргэжлийн шүүгчид шүүн тунгаах бөгөөд Их наадмын гранпри шагналтан 4,000 eвро, дэд байр 2,000 eвро, гутгаар байрын шагналтан 1,000 eврогийн шагнал  хүртэх юм.

Энэ удаагийн наадмын зохион байгуулагчаар БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, “Арт–Лар ТББ”,  хамтран зохион байгуулагчаар БОАЖЯ, ГХЯ, Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциаци, Ардын урлагийн наадмуудын eвропын ассоциаци, ЮНЕСКО -ийн Монголын үндэсний комисс зэрэг байгууллагууд ажиллаж байна.

Их наадмын хүрээнд нээлт, хаалтын ажиллагаа, зохион байгуулагч болон зочин орнуудын урлагийн тоглолт, нэгдсэн гала тоглолт,  Азийн улс орнуудын гар урлалын үзэсгэлэн, худалдаа, ази хоолны фестиваль, Монголын уламжлалт өв соёлыг сурталчлах мастер класс сургалт зэрэг арга хэмжээ болох юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 17 цаг 13 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? 17 цаг 17 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ 17 цаг 22 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна 17 цаг 28 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо 17 цаг 46 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв 17 цаг 55 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн 18 цаг 8 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв 18 цаг 15 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн 19 цаг 12 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ 19 цаг 22 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө 19 цаг 34 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ 19 цаг 45 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно 20 цаг 38 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна Уржигдар 17 цаг 22 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно Уржигдар 17 цаг 18 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ Уржигдар 17 цаг 14 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна Уржигдар 17 цаг 09 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно Уржигдар 16 цаг 48 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов Уржигдар 16 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Уржигдар 16 цаг 11 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Кристофер Ноланы трауматай Одиссей Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ...
Top