x

“Game of Thrones”-ын фенүүд цувралаа ахин бүтээлгэхээр санал цуглуулж байна

Дэлхий нийтийг байлдан дагуулж буй “Хаадын тоглоом” буюу “Game of Thrones” цувралын төгсгөлийн ангиуд HBO сувгаар цацагдаж байгаа билээ. Цувралын төгсгөлийн бүлэг зургаан ангитай бөгөөд одоогоор тав дах анги нь үзэгчдийн хүртээл болоод байна. Харин уг цувралын фенүүд анги бүр дээр хагаралдаж, сэтгэл дундуур байгаа гэдгээ илэрхийлж байгаа аж.

Энэ асуудлыг шийдхээр фенүүд нэгдэж ангиудыг дахин хийхийг уриалсан цахим өргөх бичигт гарын үсэг цуглуулж байгаа ба уг бичигт одоогоор 215 мянга гаруй хүн гарын үсэг зуржээ.

Цувралын фенүүд "Төгсгөлийн ангиуд сэтгэлд хүрэхгүй байна, киног бүтээгчид залхуурч үйл явдлыг хэтэрхий шахсан, цувралын жинхэнэ утгыг алдагдуулж эхний бүлгүүдээ гутаасан ангиуд хийж байна" хэмээн дүгнэжээ.

Тус өргөх бичигт цувралын найруулагчид болох Давид Бениофф, Д.Б.Вейсс нарыг цувралын сүүлийн зургаан ангийг дахин хийхийг уриалсан байна. Уг үйл явдал наймдугаар бүлгийн тавдугаар ангийн дараагаас эхлээд байгаа юм.

Наймдугаар бүлгийн “The Bells” нэртэй тавдугаар ангид гарсан хамгийн чухал эргэлтүүдийн нэг нь Дейенерис Таргариен бүрэн утгаараа “Галзуу хатан” болон хувирч, Долоон хаант улсын нийслэлийг үнсэн нуранги болгосон явдал байсан билээ.

“The Bells” анги тавдугаар сарын 12-нд гарсны дараа нийгмийн сүлжээнүүд Дейенеристэй холбоотой сэтгэгдлүүдээр дүүрч, түүнийг баатрын дүрээс хорон санаатан болгон хувиргалаа хэмээн дургүйцлээ илэрхийлжээ.

“Зохиолч Жорж Р.Р. Мартины 30 жилийн хөдөлмөрийг Д.Бениофф, Д.Б.Вейсс нар 90 минутад сүйрүүллээ” гэж “Annapurna Pictures” компанийн үүсгэн байгуулагч Меган Эллисон твиттер хуудсаараа жиргэжээ. Мөн тэрбээр, Дейенерис олон мянган гэм зэмгүй иргэний амийг аварсны дараа нийслэл хотыг сүйтгэх сэдэл түүнд төрөх боломжгүй гэж бичжээ.

Хэрвээ та "Game of Thrones" цувралын үнэнч үзэгч бөгөөд танд уг цувралын төгсгөлийн бүлгийн ангиуд таалагдахгүй байгаа бол ЭНД дарж саналаа өгөөрэй.

"Game of Thrones" цувралын төгсгөлийн наймдугаар бүлгийн сүүлийн анги ирэх долоо хоногийн даваа гаригийн /монголын цагаар/ өглөө “HBO” сувгаар гарна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Анхаа (202.126.89.63)
    Өс хонзонтой хүн өвөртөлж байсан аашаа гаргаж бна мэдрэл муутайн бна хүмүүс тоохгүй урваад бгаа юм шиг санагдаж хотын хүмүүсийг хүйс тэмтэрсэн гэж бодож бсан
    2019 оны 05 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Уржигдар 12 цаг 51 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ Уржигдар 10 цаг 03 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл Уржигдар 09 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Уржигдар 09 цаг 48 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05 Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 2026-11-05 Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ 2026-11-05 Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ 2026-11-05 Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ 2026-11-05 З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 2026-11-05 Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 2026-11-05 Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 2026-11-05 Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 2026-11-05 Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 2026-11-05 Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 2026-11-05 Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 2026-11-05 Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 2026-11-05 Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 2026-11-05 Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 2026-11-05 “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовло... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана
Top