x

Агаарын бохирдлын талаар өгүүлэх модерн балетын тоглолт болно

Хүмүүс аливаа зүйлийг урлагаар дамжуулан ойлгосноор сэтгэлдээ илүү гүн гүнзгий шингээж авдаг. Тэр дундаа үгээр илэрхийлэшгүй зүйлсийг үйл хөдлөл хөндөж чаддаг. Улаанбаатар хотын агаарын бохирдлын түвшин дээд цэгтээ тулж, цэвэр агаар тансаг хэрэглээ болсон өнөө үед Монголын балетчид ч уран бүтээлээрээ дамжуулан энэхүү гамшигтай тэмцэхэд хувь нэмрээ оруулахаар шийджээ. 

Одоогоос хоёр жилийн өмнө Монгол-Америкийн Балетын хөтөлбөр Монгол оронд тулгамдаад байгаа байгаль орчны асуудал, тэр дундаа цэвэр усаа хамгаалах санаачлагыг хэрэгжүүлж, "Амьдралыг тэтгэгч-H2O" нэртэй анхны модерн балетын тоглолтоо "Номадик Балет" продакшнтай хамтран танилцуулж байсан билээ.

Харин энэ жил тэд НҮБ-ын Хүүхдийн Сан, Швейцарын Хөгжлийн Агентлагтай хамтран агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэндийн сэдвийн хүрээнд "Амьдралыг тэтгэгч-O2" нэртэй хоёр дах модерн балетын тоглолтоо толилуулахаар бэлтгэжээ.

Image may contain: 1 person, text

НҮБ-ын Хүүхдийн Сан нь Швейцарын Хөгжлийн Агентлаг ба Засгийн газартай хамтран эх, хүүхдийн эрүүл мэндийг агаарын бохирдлын сөрөг нөлөөнөөс хамгаалах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд энэ бүх ажлыг хэрэгжүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал юм. Тийм ч учраас төслийн хэрэгжүүлэгчид олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх зорилгоор, балетын урлагаар дамжуулан агаарын бохирдлын асуудлыг хөндөхийг зорьжээ.

Тоглолтын орлогыг бүхэлд нь Монгол-Америкийн Балетын хөтөлбөрт хандивлах бөгөөд энэ мөнгө нь ирээдүйн залуу бүжигчдийн ур чадварыг дээшлүүлэх, тэдэнд модерн, контемпорари болон бусад олон төрлийн бүжгийн арга барилыг заах сургалтад зарцуулагдах юм байна.

Дашрамд дурдахад, Монгол-Америкийн Балетын хөтөлбөр нь өнгөрсөн долоон жилийн хугацаанд Хөгжим Бүжгийн Консерваторын сонгодог бүжгийн сурагчид болон Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын нийт 28 бүжигчдийг АНУ-ын Колорадогийн Балетын Академийн зуны эрчимжүүлсэн сургалт, мөн Австрийн Вена хот дахь Impulstanz International Dance Festival-ийн сургалтад тус тус хамруулжээ.

"Амьдралыг тэтгэгч-O2" тоглолт 2019 оны тавдугаар сарын 19-нд 19:00 цагт Корпорэйт Конвеншн төвд зохион байгуулагдана.

Түүнчлэн уг тоглолтын хүрээнд 2019 оны тавдугаар сарын 17-нд 976 Art Gallery-д Францын гэрэл зурагчин Эммануэлийн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг харуулсан зургуудыг толилуулхаар болжээ.

Агаарын бохирдлын талаар өгүүлэх модерн балетын тоглолт болно

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Уржигдар 12 цаг 51 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ Уржигдар 10 цаг 03 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл Уржигдар 09 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Уржигдар 09 цаг 48 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05 Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 2026-11-05 Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ 2026-11-05 Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ 2026-11-05 Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ 2026-11-05 З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 2026-11-05 Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 2026-11-05 Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 2026-11-05 Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 2026-11-05 Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 2026-11-05 Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 2026-11-05 Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 2026-11-05 Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 2026-11-05 Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 2026-11-05 Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 2026-11-05 “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовло... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана
Top