x

Б.Хурцыг цагдан хорьсон нь эрүүдэн шүүсэн асуудалтай холбоотой юу?

Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Л.Болд нарын зургаан гишүүний санаачилсан Түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. Түр хороог байгуулах анхны зорилго нь С.Зориг агсны хэрэгт ял шийтгэгдсэн гурван иргэнийг шалгах явцад хуулийн байгууллага хүний эрх, эрх чөлөө зөрсөн эсэх асуудлаар дүгнэлт өгөх зорилготой юм. Сонирхолтой нь УИХ-ын зургаан гишүүн эрүүдэн шүүсэн асуудлаар Ц.Нямдоржийн сайд мэдээлэл хийхээс (гуравдугаар сарын 20-ны өдөр) бүр өмнө, уг хэрэг дээр прокурорын байгууллага хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс (2018 оны арванхоёрдугаар сар) сарын өмнө буюу арваннэгдүгээр сарын 17-нд УИХ-д өргөн мэдүүлсэн байдаг юм байна.

Тэгэхээр УИХ-ын зарим гишүүдийн зүгээс уг асуудлыг нэлээд эртнээс “ухаж төнхжээ” гэж хэлж болох юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнгөрөгч оны дөрөвдүгээр сард УИХ-ын байнгын хороон дээр “хэргийн сэжигтэн Т.Чимгээг 17 хоног усанд оруулаагүй байна, хоригдож байгаа өрөөнд нь эрэгтэй хүнийг оруулж дарамталсан байна” гэх мэт мэдээллийг хийж, эрүү шүүлт тулгаж хэрэг хүлээлгэсэн хэмээн буруутгасан билээ.

Олзуурхууштай нь одоо Ж.Батзандан гишүүн энэ асуудалд өөрийн биеэр үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой боллоо. Учир нь Түр хорооны бүрэлдэхүүнд гишүүн Л.Болд, Ц.Нямдорж, Я.Санжмятав, А.Сүхбат, Ж.Батзандан, Л.Оюун Эрдэнэ нар ажиллахаар болсон байна.

Харин гишүүн Х.Нямбаатарын хувьд “Эрүүдэн шүүсэн гэх асуудал нь тухайн хэрэгтэй холбоотой шинээр илэрсэн нөхцөл байдал. Улсын ерөнхий прокуророос эсэргүүцэл бичих, дүгнэлт гаргах ажиллагаа явагдах бөгөөд хууль зөрчиж хийсэн ажиллагааг нотлох баримтад тооцох учиргүй. Түр хороо дүгнэлтээ гаргаж, УИХ-ын мэргэжлийн байнгын хороо, чуулганаар хэлэлцүүлэхээс гадна нийтэд сонсгол хийнэ. Харин түр хорооны дүгнэлт гурван шатны шүүхийн шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөхгүй” гэв.

 Учир нь уг хэрэгт хяналт тавьсан УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат удаа дараа өгсөн ярилцлагадаа “Хэргийн мөрдөн шалгалтын явцад хууль бусаар хүний эрх чөлөөнд халдсан, эрүүдэн шүүсэн баримт олдсон нь хэргийг бүхэлд нь үгүйсгэхгүй. Учир нь хууль, шүүхийн байгууллага энэ хэргийг хэрэгтнүүдийн өөрсдийнх нь мэдүүлгээр бус, хуульд заасан бусад нотлох баримтад үндэслэж шийдвэрлэсэн. Үнэндээ бол Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар одоо ч хүртэл хэргээ хүлээгээгүй байгаа” хэмээн мэдэгдсэн билээ.

Мөн хоёр хоногийн өмнө уг хэрэгт холбогдуулан баривчилсан ТЕГ-ын дарга асан Б.Хурцын тухайд 2002 оны Эрүүгийн хуулийн 133-р зүйл буюу “Гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн” гэх үндэслэлээр АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад УЕП-оос харъяалал тогтоож, өнгөрөгч баасан гаригт (2019.04.19) ЦЕГ-ын Тусгай субьектийн хэлтэст шилжүүлсэн гэсэн билээ. Тэгэхээр уг хэрэг Эрүүгийн шинэ хууль хэрэгжиж эхлэхээс өмнө үйлдэгдсэн гэдэг утгаараа 2002 оны хуулиар шийдэгдэх юм байна. Уг зүйл ангид “Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн байна.

Мөн Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 8-р зүйл “Гүйцэтгэх ажилд хориглох зүйл” хэсэгт “Гүйцэтгэх ажлын явцад хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хүний эрх, эрх чөлөөг зөрчих, хууль ёсны ашиг сонирхолд нь халдах, гүйцэтгэх ажлын үр дүнг хууль бусаар ашиглах, гүйцэтгэх ажлын мэдээ, баримт сэлтийг хуурамчаар үйлдэх, хуульд зааснаас бусад тохиолдолд гүйцэтгэх ажлын явцад олсон хувь хүний нууцад хамаарах мэдээллийг задруулахыг хориглоно” (8.7) гэсэн байна. Хэрэв уг үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзвэл Эрүүгийн хуулийн 133-р зүйлд заасан ял, хариуцлага хүлээлгэнэ гэсэн үг.

Гэвч бас хоёр дахь хувилбар байна. Анхнаасаа энэ асуудлыг эрүүдэн шүүсэн асуудлаар хэн нэгэнд хариуцлага тооцуулах зорилгоор нийтэд дэлгээгүй байх. Хариуцлага тооцдог байлаа ч тэр нь С.Зориг агсны хэргийг шийдвэрлэсэн гурван шатны шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй байх.

Гэвч нэгэнт УИХ-ын Түр хороо хүртэл байгуулаад “хуулийн байгууллагуудын хууль зөрчсөн асуудлаар дүгнэлт гаргана” гэсэн учраас хэргийн холбогдогч нарт ямар нэг хэлбэрээр хариуцлага тооцох байх. Цаашдаа ийм үйлдэл гаргуулахгүйн тулд ядаж л гүйцэтгэх ажлын хууль тогтоомжоо эргэж харах байх. Бас урьд өмнө ийм байдлаар эрх нь зөрчигдсөн иргэдийн өргөдөл, гомдлыг ч нэг адил хүлээж авч, шалгаж шийдвэрлэх байх.

Хоёрдугаарт, эрүүдэн шүүсэн үйл ажиллагаа Б.Хурц гэдэг хүний захиа заавраар хийгдсэн гэдгийг нотлох хүртэл бас удна л даа. Гэхдээ ямартай ч энэ хүнийг төр “авдартаа” хийгээд авлаа. 30 хоногийн баривчилгаа гэдэг бол нэг хүн дээр ажиллахад хангалттай урт хугацаа. Тэр хугацаанд түүнд өөр нэг бус нэг хэрэг тохож амжина.

Б.Хурцыг “далд хийж” чадвал одоогийн УИХ дотор байгаа нэлээд олон хүн “айдгаа авдартаа хийсэн” хэрэг болно. Үүний тулд шүүх, прокурор, АТГ-ын удирдлагыг ҮАБЗ нэртэй гурван хүний халаасанд хийсэн байх. Хэрэв тийм биш бол Б.Хурцтай “ашиг сонирхлын зөрчилтэй” гэж болох Л.Болд гишүүн (Б.Хурц нь Л.Болдыг Батлан хамгаалахын сайд байхдаа Хойд Солонгосын талд онгоцны мотор зарсан асуудлыг удаа дараа сөхөж байсан) Түр хорооны бүрэлдэхүүнд ямар зорилготой орсон байж таарах вэ?

Хэрэв тийм биш бол “Ц.Нямдорж сайд С.Зориг агсны хэргийн ажлыг хэсгийг дөрвөн удаа тараасан, гадаадын тусгай албадтай холбоотой хэргийнх нь 42 хуудас материал алдагдсан, иргэн н.Анхбаяраар дамжуулж (2004-2006 онд) “Эрдэнэт” үйлдвэрт 42 сая ам.долларын бараа шахсан” хэмээн Б.Хурцад “гүтгүүлсэн” (2017.10.26) Ц.Нямдоржоос өөр хүнийг Түр хорооны бүрэлдэхүүнд оруулж болоогүй шалтгаан юу вэ?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Иргэн (122.201.22.216)
    ЭНЭ Б.ХУРЦ ХУЛГАЙЧЫГ БҮХ НАСААР НЬ ШОРОНД ХАТААХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ..
    2019 оны 04 сарын 27 | Хариулах
  • Zochin (64.119.25.227)
    Bugd ush honzon avah gej oroo biz uneheer shudarga bol uur humuusiig oruulaad hundlunguus hyanalt tavih baisan yum.
    2019 оны 04 сарын 26 | Хариулах
  • Ганхуяг (202.67.89.24)
    Нямдоржийг түр хороонд оруулахад ашиг сонирхолын зөрчил үүсэх биз дээ
    2019 оны 04 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
E-Mongolia системээр дамжуулан архивын 11 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой 10 цаг 54 мин УИХ-ын гишүүд “Солонго 1, 2” орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төсөлтэй танилцав 10 цаг 56 мин ЕХ нефтийн үнийн дээд хязгаарыг бууруулах санал гаргажээ 12 цаг 7 мин Зайсангийн зүүн гүүрийг ирэх зургадугаар сард ашиглалтад оруулна 12 цаг 9 мин Дэлгэрмөрөн, Буянт голууд үерлэж, зарим голын усны түвшин огцом нэмэгджээ 12 цаг 12 мин Нүүрсний үнийн уналт гадаад худалдаанд нөлөөлж байна 12 цаг 13 мин СХД-ийн 28-р хорооны шинэ сургууль ирэх есдүгээр сард ашиглалтад орно 12 цаг 14 мин Дарханд “Буянт хайрхны цэцэрлэгт хүрээлэн” байгуулагдаж байна 12 цаг 16 мин Барилгын ослоор хүний амь нас хохирлоо 12 цаг 17 мин “Үндэсний бичиг соёлоо дээдэлье” уриан дор 37 дахь удаагийн номын баяр Сайншанд хотноо боллоо 12 цаг 18 мин Өмнөговь аймагт сурагчдын шүд угаах буланг үе шаттай байгуулж байна 12 цаг 20 мин Архангай аймагт “Оюу толгой” ХХК 5.3 сая мод тарина 12 цаг 21 мин Нийслэлд ой, хээрийн түймрээс сэргийлэх эргүүл хяналтыг эхлүүллээ 12 цаг 22 мин Нисэх хүчний 100 жилийн ойд зориулсан шинэ шуудангийн марк худалдаанд гарлаа 12 цаг 23 мин Өв соёлоо өвлүүлэн түгээх зорилгоор Завхан аймгийн музей сумдад ажиллажээ 12 цаг 25 мин Гепатит А-ийн эсрэг вакцин хүүхдийг хамгаалж байна 15 цаг 25 мин Төрийн тусгай чиг үүрэгтэй албан хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарч байна 15 цаг 27 мин Иргэд, парламентын гүүр болсон хууль тогтоомж сурталчлах төв Орхонд нээлтээ хийлээ 15 цаг 27 мин Өсвөрийн тамирчдаас анх удаа үндэсний хэмжээний суурь судалгаа авч байна 15 цаг 28 мин Ахмад настны урт хугацааны тусламж үйлчилгээний туршилтыг гурван бүсэд хэрэгжүүлжээ 15 цаг 29 мин
iИх уншсан
Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий с... Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгөхгүй, оронд нь АН, ХҮН-ыг засгаас ... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! Б.Жаргалан: Либерал арт боловсролын хамгийн том давуу тал нь... Л.Оюун-Эрдэнэ ба МАН Энэ төрийн муу туршилт болгоны бай нь багш нар биш Нара уулын ямаа Д.Энхсайхан: Хамгийн том дарамт бол ажил олгогчид ногдуулдаг... МАН анхан шатны үүрүүддээ төв талбайд сөрсөн жагсаал зохион ... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Монгол Улс 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллага... Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх а... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай...
Top