x

“Дэлхийн ном, Зохиогчийн эрхийг хамгаалах өдөр” өдөрлөгийг зохион байгуулав

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр “Дэлхий номын өдөр” тохиодог билээ. Энэ  өдрийг тохиолдуулан УИХ-ын Тамгын газраас санаачлан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газартай хамтран “Дэлхийн ном, Зохиогчийн эрхийг хамгаалах өдөр” өдөрлөгийг Төрийн ордонд зохион байгууллаа.

“Дэлхийн номын өдөр”-т зориулсан уг арга хэмжээг УИХ-ын Тамгын газраас 2012 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.

Номын өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд, эрдэмтэн зохиолчид болон УИХ-ын Тамгын газар, намын бүлгийн ажилтнууд, УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахууд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газрын ажилтнууд оролцов.

Төрийн байгууллагын ажилтнуудад шинээр хэвлэгдсэн ном зохиолуудыг танилцуулах, нэг дороос өргөн сонголттойгоор ном худалдан авах боломжийг бүрдүүлж байгаагаараа номын өдөрлөг чухал ач холбогдолтой юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал “Номоо солилцъё”  төслийн бичил номын санг УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэнд хүлээлгэн өглөө. Бичил номын санг ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль, төрийн байгууллага, хувийн хэвшил, эмнэлэг, цэцэрлэгэ зэрэг нийт 26 газар байрлуулаад байгаа юм байна.  Бичил номын сан нь “Нэг ном аваад нэг ном өгөх” гэсэн үйл ажиллагааны энгийн дүрэмтэй. Хүн бүр энэ дүрмээ биелүүлж, уншсан номоо буцаагаад хийдэг, авсан номынхоо оронд нэг ном өгдөг байх хэрэгтэйг УИХ-ын гишүүн Н.Учрал хэлсэн юм. Ийнхүү номын сангийн хэрэглээг нийтэд хүртээмжтэй, нээлттэй болгосноор хүүхэд залуучууд төдийгүй иргэдийн ном унших хандлага нэмэгдэж, оюунлаг нийгмийг бий болгох үндэс гэж төслийг хэрэгжүүлэгчид үзэж байна.

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-аас 1995 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг “Дэлхийн номын өдөр” болгон зарласан түүхтэй. Энэ өдөр дэлхийн 100 гаруй оронд зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, ном уншихын ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулж иржээ.

“Дэлхийн ном, Зохиогчийн эрхийг хамгаалах өдөр” өдөрлөгийн үйл ажиллагаанд “Интерном”, “Аз хур” номын их дэлгүүр, “Непко”, “Мөнхийн үсэг”, “Мон судар”, “Болор судар”, “Мир ном”, “Сэлэнгэ пресс” зэрэг хэвлэлийн газрууд оролцож, шинэ ном товхимолын дээжээ танилцуулан, хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжийг олгож байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 7 цаг 9 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 7 цаг 17 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 7 цаг 26 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 12 цаг 36 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 12 цаг 49 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 12 цаг 52 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 12 цаг 57 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 13 цаг 5 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 13 цаг 14 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 13 цаг 33 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Өчигдөр 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top