x

Өнөөдөр Дэлхийн Рок-н-роллын өдөр

Өнөөдөр Дэлхийн рок-н-роллын өдрийг (World Rock-n-roll Day) зөвхөн хөгжмөөр ч биш стиль, амьдралын хэв маягаар санаа нийлсэн хүмүүс энэ баярыг тэмдэглэж байна.

Дэлхийн рок-н-роллын өдрийн улс эсвэл улс хоорондын төвшинд хүлээн зөвшөөрөөгүй, НҮБ ч үүнийг хийгээгүй. 

Гэхдээ дэлхийн хэдэн арван сая хөгжимийн бишрэгчдэд бие даан үүнийг тэмдэглэхэд нь ямар нэгэн саад байдаггүй. Энэ өдрийн үүслийн талаар маргаан бий. 1954 оны дөрөвдүгээр сарын 12-нд Билл Хейли (Bill Haley) «Rock Around The Clock» гэдэг хил хязгаарыг үл огоорон тархсан хөгжмийн урсгалыг үүсгэсэн алдартай синглээ бичүүлжээ. Тэр өөрийн хөдөлмөрөө шөнө орой дуусгасан учир дөрөвдүгээр сарын 13-ны олон хүн энэ өдрийг баяр гэдэг байна.

Харин нэгэн үдэш Кливлендийн нэгэн радиостанцын диск-жокей Алан Фрид “бөх зүрх” гаргаж, өргөн нэвтрүүлэгт ритм-энд-блюз маягийн бичлэг тавьж орхисон байна. Сонирхолтой нь тэрээр цагаан арьстнуудыг ухаан алдтал нь цочирдуулахгүйн тулд бичлэгээ шинэ төрлийн хөгжмийн урсгал «рок-н-ролл» хэмээн зарласан аж. Ингээд Алан Фридын гавьяагаар “төрөл арилжсан” ритм-энд-блюз арьс өнгө ялгаварлалгүй бүх хүмүүст таалагдаж эхэлсэн түүхтэй гэдэг.

Рок хөгжим гэж хөгжмийн урсгалын дээд ойлголтыг хэлэх ба 1950-иад оны сүүл, 1960-аад оны эхээр хөгжмийн өөр урсгалуудтай (жишээлбэл бит хөгжим, блюз гэх мэт) болон 1960-аад оны сүүлээс рок-н-роллтой холимог байдлаар хөгжиж иржээ.

Рок хамтлаг нь цахилгаан ба акустик гитар, аргил гитар, бөмбөр, дуулалтаас бүрдэнэ. Энэхүү бүрэлдэхүүн дээр төгөлдөр хуур, даралтат хөгжим, хаммонд орган, синтезатор бас нэмэгдэнэ. Хөгжмийн урсгал, чиглэлээс хамааран (жишээ нь фанк рок) үлээвэр хөгжим ч бас ордог. Хөгжмийн онол талаас нь авч үзвэл рок хөгжим нь хомофон хөгжим бөгөөд хэмнэл өгөх бүлгээр дагалдуулан дуу, гитар эсвэл бусад соло хөгжмийн зэмсгүүд нь онцгойрон аялгуугаа авч явна.

Рок хөгжим нь рок-н-роллоос гаралтай бол, рок-н-ролл нь өөрөө кантри хөгжим ба ритм-энд-блюзын нэгдлээс бий болжээ. Rock  гэдэг үг эртний англи (Old Nordic rykkja) хэлээр бол “татах, урах, хөдлөх” гэсэн утгатай үг бол Roll гэдэг нь латин үгнээс гаралтай “жижиг дугуй” гэсэн утгатай.

Харин “rocking and rolling,” гэх үг хэллэг бүр 17-р зууны үед далайчид хөлөг онгоцныхоо далбааг дэлгэн урагшлахыг хэлсэн утга санаа байсан бол 1920 оны үед энэ үгийн утга бүжиглэх, эсвэл сексдэх болон шилжирсэн байна. Харин хар арьстай дуучин Триси Смитийн 1922 онд дуулсан “My Man Rocks Me (With One Steady Roll)” блюз дуунаас эхлэн рок-н-ролл гэсэн үг хэллэг гарсан гэдэг байна.

1950-иад оны рок-н-роллын олны танил дуучдад Билл Хейли, Элвис Пресли нараас гадна Чак Берри, Жерри Ли Льюис, Литл Ричард, Бадди Холли нарыг нэрлэж болно. Энэ үеэс эхлэн Чак Берри гитарыг гол хөгжмийн зэмсгээ болгон ашигласан нь, тухайн үеийг хүртэл рок хөгжмийн үндсэн хөгжмийн зэмсэг байсан саксофоныг түрэн гаргасан байна.

Рок хөгжим нь рок-н-роллоос бие даасан хөгжмийн хэлбэр болох гол ялгаа нь хөгжмийн хэмнэл ба рок хөгжмийн наймтын нот нь хосоор буюу тэгш тоогоор тоглоно. Өнгөрсөн зууны жараад оны үед Биртанид үүссэн рок-н-роллын нэг урсгал юм. Тэгэхээр жинхэнэ рок-н-роллоос тэднийг ялгах хэрэгтэй. 

Хорьдугаар зууны хоёрдугаар хагас, Дэлхийн хоёрдугаар дайнд дөнгөж цэг тавиад байсан энэ цаг үед хүн төрөлхтөн амар тайван амьдралд шимтэж байлаа. Хүмүүс ямар нэгэн сэтгэл санаа тавгүйтүүлсэн зүйлээс аль болохоор ангижрахыг хүсэж байсан бөгөөд нийгмээ дагаад тэр үеийн дуу, хөгжим ч уянгалаг тайван өнгө аястай, гэгээн алсын мөрөөдөл мэт хүсэл тэмүүллийг илтгэж байв. Тэр байтугай АНУ-ын хөгжмийн их наадам дээр ч үлгэр жишээ америкчуудын соёл урлагийг ангид хөгжүүлж, хар арьстнуудын зэрлэг догшин урлагаас тусгаарлах санал санаачилга тавигдаж байжээ.

Тэгээд ч рок-н-роллыг хүлээн авсан цагаан арьстнуудын дотроос өөрөө гитар дараад дуулчихдаг Билл Хейли тун удалгүй алдаршсан байна. Түүний ритм-энд-блюз, кантри, гудамжны хар ярианы үг хэллэг холилдсон коктейль гайхамшигтай амжилтад хүрч байжээ.

Энэ хандлагын хөгжим ч улам түгэн дэлгэрч өсвөр насныхан, залуучуудын ганц шүтээн болсон домогт Элвис Пресли тодрон гарч, түүний хувцаслалт, ааш араншин хэв маяг Америкаар тогтохгүй бусад улс оронд түгэн дэлгэрч байв. Харин рок-н-роллоор оволзож, давалгаалсан энэ цаг үеийн дараа 1960-аад онд рок-н-роллийн нэг урсгал болсон поп-рок дэлгэрч Ливерпулийн дөрвөл «битлмаани» хэмээх халдвар тараасан бол 1964 онд мөн «Rolling Stones» хамтаг гарч ирж, түргэн хэмнэлтэй, хүчирхэг хөгжмөөрөө ялгарч байсан билээ.

1970-аад онд харин илүү сэтгэл зүйн талын гэвэл таарах рок, тухайлбал «Pink Floyd», «Deep Purple», «Led Zeppelin», «Black Sabbath» хамтлагууд төрж гарсан бөгөөд чухам энэ цаг үеийг рок урлагийн хөгжлийн оргил, алтан үе хэмээдэг байна. Харин өнөөдөр рок хөгжим бүжгийн хөг аялгуутай хөнгөн рок-н-роллоос өгсүүлээд зэрлэг хүнд хөгжмөөр дарсан грайндкор, «Sex Pistols», «The Clash», «Stooges» гэх мэтийн панк-рок, 1980-аад оны эмэгтэй рок зэргээр олон янзын хөг аялгуугаар өргөн дэлгэр хөгжлийг олоод байна. Рок-н-роллын хөгжлийг харин залуу насны бүхэл бүтэн нэгэн үеэр авч үзвэл «Nirvana» хамтлагийн Курт Кобейн сүүл мушгиж, 1990-ээд оны хамгийн тод гялалзсан од байсан билээ.

Гэвч рок-н-ролл хөгжмийн хэв маяг дотор металл-рок гэдэг хүнд урсгалыг дурьдахгүй өнгөрөхийн аргагүй. Энэ хөгжим ихэвчлэн анархизм, сатанизм, үхэл, хүчирхийлэл, харанхуйн хүч гэх мэт бүхий л амьдралын хар бараан зүйлсийг хүнд “тулгадаг” тул энгийн олонд таагүй уур амьсгал төрүүлж, жигшмээр жихүүн сэтгэгдэл өгдөг байна. Харин хэн нэгэн хүнд амьдрал ямар ч утгагүй санагдах үед энэ хөгжим нь тусалж, өөрийн гарцаа олоход тусалдаг гэж рокынхон ярьдаг, нэг талаас маш хүнд гүн гүнзгий утга илэрхийлдэг хөгжим аж.

Металл рок 1966 оны үеэс хүчтэй хөгжиж ирсэн амьд хөгжмийн төрөл бөгөөд хамгийн хүнд хөгжим юм. Хамгийн анх Cream, Jimi Hendrix, Blue Cheer, Led Zeppelin гэх мэт хамтлаг нь эхлэлийг нь тавьж байсан бөгөөд Led Zeppelin хамтлaг илүү их хувь нэмэр оруулсан байдаг. Дараагаар нь Black Sabbath, MC5, Mountain, The Stooges хамтлаг гарч ирснээр Hard Rock, Shock Rock хөгжмийн эхлэл тавигдаж байв. Дараа нь Progressive Metal хөгжиж эхлэхтэй зэрэгцээд олон урсгал үүссээр л байлаа.

1986 онд энэ чиглэл төрлийн эхний арван эцэг Чак Берри, Жеймс Браун, Рэй Чарльз, Фэтс Домино, The Everly Brothers, Жерри Ли Льюис, Литтл Ричард, Сэм Кук, Бадди Холли, Элвис Пресли нарыг нэрлэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Уржигдар 12 цаг 51 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ Уржигдар 10 цаг 03 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл Уржигдар 09 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Уржигдар 09 цаг 48 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05 Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 2026-11-05 Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ 2026-11-05 Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ 2026-11-05 Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ 2026-11-05 З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 2026-11-05 Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 2026-11-05 Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 2026-11-05 Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 2026-11-05 Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 2026-11-05 Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 2026-11-05 Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 2026-11-05 Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 2026-11-05 Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 2026-11-05 Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 2026-11-05 “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовло... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана
Top