x

Маргааш олон улсын "Уран бүтээлч"-дийн өдөр тохионо

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 3-ныг Олон улсын уран бүтээлчдийн өдөр болгон зарласнаас хойш Монгол Улсад хоёр дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Маргааш болох уран бүтээлчдийн өдрийг тохиолдуулан “Корпрэйт конвэйшн центр”-т хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулахаар болжээ. Арга хэмжээнд Монголын урлаг соёл, утга зохиолын салбар бүрийн шилдэг 500 уран бүтээлч болон ОХУ, Япон, Швед, БНХАУ зэрэг олон орны уран бүтээлч урилгаар оролцох аж.

Хүн төрөлхтөнд хэл яриагүй ойлголцдог нэгэн төрлийн дотоодын ойлголцол хэл байдаг. Тэр бол урлаг.

Нөгөөтэйгүүр бидний амьдралын алхам тутмыг цаашлаад энэ дэлхийг урлаг уран бүтээлчидгүйгээр төсөөлөхийн аргагүй. Бидний сонсох аялах дуртай дуу, уран зураг, хөгжим, дуртай дүр, өмсөх хувцас бүгд хэн нэгэн уран бүтээлчийн бүтээл байдаг.

Монголд анх удаа ногоон хивсний ёслол болно

Уригдсан зочдыг улаан биш, ногоон хивсэн дээгүүр хүндэтгэн залж буй нь дэлхийн дулаарлын эсрэг урлаг соёлын нэрт төлөөлөгчид дуу хоолойгоо нэгтгэж нэн яаралтай арга хэмжээ авахыг олон нийтэд уриалж буй хэрэг юм. Өөрөөр хэлбэл дэлхийн дулаарлын гол шалтгаан болсон хүлэмжийн хийг бууруулахын төлөө хүн нэг бүр ногоон байгалиа хайрлан хамгаалах алхам хийхийг уриалснаараа уран бүтээлчид эх дэлхийн төлөөх энхийн элч гэдгээ илэрхийлэх ажээ.

Дэлхий нийтэд мөн энэхүү шалтгаанаар улаан хивсний ёслолыг халж ногоон хивсний ёслол үйлдэх хандлага улам түгэн дэлгэрч байгаа юм.

Хүндэтгэлийн веган хүлээн авалт

Уригдан ирэх бүх зочдоо веган зоогоор дайлахаар зэхэж байгаа гэнэ. Олон үндэстний хоолоос бүрдэх энэхүү зоогийг Тайвань зэрэг гадаад улс орнуудаас уригдан ирсэн чадварлаг тогоочид хийх гэнэ. Веган зоог нь хүлэмжийн хийн гол эх сурвалж болдог махны хэрэглээг хязгаарлан эрүүл мэндээ хамгаалахын зэрэгцээ энэрэнгүй амьдралын хэв маяг буюу веган хэв маягт шилжих хамгийн том алхам юм.

Мөн даян дэлхийд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох ганц гарц нь амьтны ферм, мал аж ахуйн үйлдвэржилтээс гаралтай хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах явдал гэдгийг олон улсын эрдэмтэд хэдийнэ батлаад буй.

“Эх тэнгэрийн ивээл” хүндэтгэлийн тоглолтод Монголын сор болсон бүтээлүүд тоглогдоно. Ерөнхий найруулагчаар Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт С.Сүхбаатар ажиллаж байна. Мөн тус тоглолтод манай орны урлаг соёлын сор болсон уран бүтээлчдийн бүтээлийн  дээжээс толилуулах юм.

Хүндэтгэлийн тоглолтод Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театр, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, Улсын Филармонийн Симфони найрал хөгжим, Монгол Улсын Морин хуурын чуулгын 250 гаруй мэргэжлийн уран бүтээлчид  оролцоно.

Олон улсын уран бүтээлчдийн өдрийн ерөнхий зохион байгуулагчаар “Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Олон улсын Нийгэмлэг”, хамтран зохион байгуулагчаар Монголын урлагийн ажилтны холбоо, Монгол Улсын филармони, Монголын театрын музей, Соён гэгээрүүлэгч телевиз, Монгол костюмс, Монгол Улсын морин хуурын чуулга, дэмжигч байгууллагаар Нийслэлийн соёл, урлагийн газар, Архангай аймгийн хөгжимт драмын театр, Монголын органик хүнсний холбоо хамтран ажиллаж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхон байна 7 цаг 3 мин "Сэлэнгэ-2026” хэмтэрсэн хээрийн сургууль амжилттай өндөрлөлөө 7 цаг 7 мин Цагаан ордонд бүжгийн танхим барихыг шүүх хоригложээ 7 цаг 20 мин Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ 7 цаг 44 мин Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой 8 цаг 14 мин Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах барьж, өргөтгөж байна 21 цаг 0 мин БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа Өчигдөр 14 цаг 19 мин Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуун олгох зохицуулалт хийж байна Уржигдар 18 цаг 38 мин Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Уржигдар 17 цаг 59 мин Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос сүйрнэ Уржигдар 17 цаг 47 мин COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн авлаа Уржигдар 14 цаг 54 мин Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ Уржигдар 08 цаг 54 мин Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Уржигдар 07 цаг 51 мин Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун авна Уржигдар 07 цаг 48 мин Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олгож болох юм Уржигдар 07 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Уржигдар 07 цаг 38 мин СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд танилцуулав 2026-08-06 “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг маргааш нээнэ 2026-08-06 Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ 2026-08-06 Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав 2026-08-06
iИх уншсан
Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ Мароккогийн хилийн хамгаалалтад илүү их дэмжлэг үзүүлнэ гэв Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь Аун Сан Сү Чи Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгчтэй уулзж... УИХ, Засгийн газрын ногоон шийдвэрүүд Олон улсын хиймэл оюуны гуравдугаар олимпиад Астана хотод эх... Шатахууныг тэгш, сондгой дугаараар олгох хуваарь гаргажээ Хөрөнгө оруулагчдын эрэлт хувьцааны зах зээлд төвлөрч, зах з... COP17 хурлын үеэр зохицуулалт хийгдэх сургууль, цэцэрлэгийн ... “Эрхийн тэнэгүүд” болгох Төрийн бодлого Даян аварга Б.Орхонбаяр, Улсын заан Д.Анар, Б.Серик нар "Дэл... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга...
Top