x

“Алиса”-гийн гайхамшигийн оронд

Ямар ч цаг үе, нийгмийн өөрчлөлт, дайн дажин, сэргэн мандалтуудыг даван гарч амьдарсаар байдаг зохиолууд маш олон. Тийм зохиолын нэг нь “Алиса гайхамшгийн оронд” юм. Льюис Керроллийн энэ зохиол 1865 онд хэвлэгдсэн даруйдаа их амжилтыг араасаа дагуулжээ. “Алиса гайхамшгийн оронд” цаг ямагт алдартай байсаар ирсэн. Хожмоо кино болсноор дахин дахин мэндлэв. Тим Бертоны ийм нэртэй кино, тасалбарын орлогоороо тухайн үедээ хагас тэрбум ам.долларт хүрч цаг үеийн дээд амжилт тогтоож байлаа. Гайхамшиг үүгээр дуусахгүй үргэлжилсээр... Учир нь Алиса охин бол бодит хүн бөгөөд түүний амьдрал хийгээд зохиол бүтсэн түүх нь бас нэгэн гайхамшиг юм.

“Гайхамшгийн орны” тухай нууцууд

Алиса Лидделл хэмээх бяцхан охин Чарльз Лютвиж Дожсоны онгодын охин тэнгэр нь болоод зогсохгүй түүнийг дэлхий даяар алдартай болгожээ. Алиса 1852 оны тавдугаар сарын 4-нд Генри Лидделлийн дөрөв дэх охин болон мэндэлжээ. Ноён Лидделл хэл бичгийн багш бөгөөд Вестминстерийн их сургуулийн захирлын албыг олон жил хашсан дээд зиндааны сэхээтэн нэгэн байв. Харин “Алиса гайхамшгийн оронд” зохиолыг амьдруулсан Дожсон эв хавгүй, бүрэг нууцлаг, таагүй царай төрхтэй коллежийн багш нэгэн байлаа. Бяцхан Алиса охин болон зожиг хүйтэн коллежийн багш хоёр холбогдсоны учир нь Дожсон гаднаа онцгүй төрхтэй нэгэн байсан ч хүүхдүүдийн дунд орохоороо тэс өөр болдог байв. Хүүхдүүдийг хөгжөөж янз бүрийн илбэ үзүүлэх юм уу сонирхолтой зохиомол түүхүүд тэдэнд ярьж өгнө. Тэр мөн гэрэл зураг авах дуртай төдийгүй сайн зурагчин байсан байна. Профессор Дожсон гэрийнхээ номын сангийн цонхоор цэцэрлэгт тоглох бяцхан охидыг ажигладаг байв. Тэд бол Алиса болон түүнийг эгч дүүс байсан юм. Гэрэл зураг авахаар дуран авайгаа тааруулж байхдаа ч тэр Алисаг харж бяцхан охин түүнд ер бусын сэтгэгдэл төрүүлдэг байлаа.

Ингээд удалгүй тэдний гэр бүлтэй танилцсан байна. Түүнээс хойш Дожсон, ноён Лидделлийн байнгын зочин болов. Тэр ирэхдээ охидыг зугаацуулж Алиса Лидделлийн зургийг төрөл бүрээр авдаг байв. Хожмоо Дожсоны Алисагийн болон бусад зургууд нь ихэд алдаршсан төдийгүй түүнийг натюрморт болон байгалийн зураг авдаг байсныг нотолж шилдэг гэрэл зургууд гэсэн үнэлгээг судлаачид өгсөн байдаг. Дожсон буюу Керролл хэмээх нууц нэрээр зохиолоо бичиж үлдээсэн тэрээр бяцхан охидын бүхэл бүтэн гэрэл зургийн цуглуулгыг өнөө цагт үлдээсэн юм.

Керроллын хувьд Алиса бол түүний гайхамшиг нь байлаа. Тэр Алисад бичсэн захидлуудынхаа нэгэнд “Надад олон бяцхан найзууд байдаг ч, хэн нь ч тан шиг биш” гэж бичиж байжээ.

1862 оны нэгэн сайхан нартай өдөр Дожсон бяцхан найзуудаа салхилуулахаар Оксфордын орчмын газраар дагуулж явав. Эгч дүү Лидделлүүд Темза мөрнөөр алгуурхан хөвж байхдаа эргэн тойрны байгалийг харан баяр хөөртэй явсан ч удалгүй уйдаж эхлэв. Гэнэтхэн Алиса ноён Дожсоноос үлгэр ярьж өгөхийг хүсчээ. Эгч дүүс ч баяртайгаар дэмжив. Хамаг л үлгэрүүдээ ярьчихсан тул шинэ үлгэр зохиохоос өөр аргагүй болов. Ингээд тэр охидыг өөрсдийг нь оролцуулан нэгэн гайхамшгийн орны тухай үлгэрийг ярьж өгсөн нь “Алиса гайхамшгийн оронд” байв.

Үлгэр охидод маш их таалагдсан тул хэдэн цагаар амьсгаа даран сонсож зугаалгын эцэст Алиса үлгэрээ бичвэл бүр сайхан байхсан гэсэн санааг хэлжээ. Үлгэр нь тэдэнд тэр дундаа Алисад таалагдсанд Керолл ихэд урамшиж зохиосон үлгэрээ цаасан дээр буулгаж гараараа чимэглэл хийжээ. Мөн нэмж засварлан “Алисад тохиолдсон газар доорх адал явдал” хэмээн нэрлэж Алисагийн гэрэл зургаар чимэглэж түүнд бэлэглэсэн байна. Лидделлийн эгч дүүс ноёнтноор үлгэр яриулахаас гадна өөрсдөө унших боломжтой болсондоо маш их баярлацгааж. Арван настай Алиса охины хүсэлтээр энэ дэлхийд нэгэн гайхамшигт түүх мэндэлсэн нь энэ.

Хүслэнт үлгэрийн тухай “үлгэр”

Ингээд хэдэн сарын дараа зохиолч Люьис Керролл хэмээх зохиогчийн нэртэй “Алиса гайхамшгийн оронд” ном хэвлэгдэж тэр дорхноо Англиар түгэн тархаж хүүхдүүдийн хүслэнт үлгэр болов. Ном маш олон хувиар борлогдож гурван жилийн дотор 30 дахин хэвлэгдсэн гэдэг. Хамгийн эхний хувиа зохиолч Алисад бэлэглэхэд охин 13 настай байлаа. Керроллын зохиолын баатрууд бүгд бодит “Хэн нэгэн” бөгөөд Алиса болон зохиолчийн эргэн тойрныхон, тухайн цаг үеийн гол төлөөлөгчид гэдгийг судлаачид бичдэг.

Үлгэр дэх Додо нэрт шувуу бол зохиолч өөрөө гэдэг. Алиса гайхамшгийн оронд худлаа зүйл нэгээхэн ч үгүй. Үйл явдал, дүрүүд, он сар нь хүртэл ямар нэгэн байдлаар болсон явдлаас санаа авсан байдаг аж. Тиймээс шүүмжлэгчид Алисагийн гайхамшгийн орны нууцыг тайлах нэн сонирхолтой хийгээд дуусашгүй ажилтай болжээ. Гайхамшиг үргэлжилсээр... Учир нь Алисагийн гайхамшгийн оронд очсон тухай таавар, нууц тэмдгүүдээр дүүрэн үлгэрийн нууцуудыг одоо болтол бүрэн тайлж дуусаагүй гэж үздэг юм.

Зохиолоос гадна ноён Дожсоны Алиса охинд хандах хандлага тэдний харилцаа “Ямар харилцаа байсан бэ?” гэдгийг одоо ч хэлэхэд маргаантай бас нууцлаг хэвээр үлджээ. Олон судлаачид янз бүрийн таамаг дэвшүүлэн маргалдсан ч хүмүүс тэдний харилцааг ямар нэгэн муу муухай зүйл огт биш байсан гэдэгт итгэдэг. Хайр дурлал, нууцлаг хүсэл, хэвийн бус хандлага, Алисаг насанд хүрэхэд нь гуйсан тухай гэх мэт олон таамаг, зохиомол “Үлгэрүүд”-ээс нэг нь ч батлагдсангүй.

Зохиол хэвлэгдсэний дараа Лидделлийн гэр бүл, зохиолчид яагаад ч юм болгоомжтой, хөндий хандах болов. Мөн охидынх нь зургийг авахыг Лидделл авхай хориглосон төдийгүй зохиолч гэрээр нь тоотойхон орж гарах болсон байна. Яагаад ингэх болсон нь мөн л нууц хэвээр үлдэв. Зохиолч Лидделлийнхний гэрийн үйлчлэгч эмэгтэйтэй дотно харилцаатай болсон байна. Үүнийг охидтой уулзах халхавч гэж байсан ч тийм биш гэдгийг Дожсон энэ тухайгаа өдрийн тэмдэглэлдээ бичсэн байжээ.

Ерэн найман мянган захидал

Түүнээс хойш Керролл насан туршдаа Алисад захидал илгээжээ. Тэр өөрөө Алисад 98 мянган захидал илгээсэн гэдгээ тэмдэглэлдээ бичсэн аж. Алиса насанд хүрч гоо сайхан эмэгтэй болсон төдийгүй хүнтэй гэрлэж хүүхэд төрүүлсэн байна. Хуримынхаа ёслолд Алиса ноён Дожсоныг урьсан ч өөрөө ирэлгүй бэлэг илгээсэн гэдэг. Алиса нас биед хүрч, нөхөрт гарсныхаа дараа дээдсийн хүрээлэнгийн жинхэнэ хатагтай болов.

Зохиолчийн 98 мянган захидлын хариуд Алиса хариу илгээж байсан эсэх нь тодорхойгүй. Магадгүй зохиолч тэдгээр захианыхаа заримыг өөртөө үлдээдэг байх.

1891 онд буюу зохиолчийг 59 настай байхад нь Алиса эргэж очжээ. Энэ тэдний сүүлчийн уулзалт байсан юм. Түүнээс долоон жилийн дараа зохиолч нас баржээ. Түүний хувийн цуглуулгууд, тэмдэглэл, гэрэл зургуудыг түүний эгч дүүс устгаж орхисон байна. Алисад зориулсан захидлууд ч энд багтжээ. Харин 3000 гаруй номтой номын санг нь дуудлага худалдаагаар зарсан байна. Үүнээс 66 жилийн дараа Алиса өөрийнх нь тухай номын гар бичмэл эх буюу өөрт нь бэлэглэсэн номоо мөн дуудлага худалдаагаар борлуулав. Ном маш өндөр үнэ хүрсэн бөгөөд хатагтай Алиса Харгривс нөхрөө алдсаны улмаас санхүүгийн бэрхшээлд орсон байв. Уг номын энэ эхийг Британийн номын сан дараа нь өмчлөлдөө авсан байна. Зохиолчийн мэндэлсний 100 жилийн ойд уригдахдаа 80 настай хатагтай Алиса Харгривс үзэсгэлэнд тавигдсан номынхоо гар бичмэлийг сүүлчийн удаа харсан нь энэ юм. Тэр хоёр жилийн дараа хорвоог орхижээ.

А.Мөнхжин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхон байна 7 цаг 58 мин "Сэлэнгэ-2026” хэмтэрсэн хээрийн сургууль амжилттай өндөрлөлөө 8 цаг 1 мин Цагаан ордонд бүжгийн танхим барихыг шүүх хоригложээ 8 цаг 15 мин Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ 8 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой 9 цаг 8 мин Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах барьж, өргөтгөж байна 21 цаг 54 мин БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа Өчигдөр 14 цаг 19 мин Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуун олгох зохицуулалт хийж байна Уржигдар 18 цаг 38 мин Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Уржигдар 17 цаг 59 мин Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос сүйрнэ Уржигдар 17 цаг 47 мин COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн авлаа Уржигдар 14 цаг 54 мин Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ Уржигдар 08 цаг 54 мин Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Уржигдар 07 цаг 51 мин Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун авна Уржигдар 07 цаг 48 мин Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олгож болох юм Уржигдар 07 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Уржигдар 07 цаг 38 мин СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд танилцуулав 2026-08-06 “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг маргааш нээнэ 2026-08-06 Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ 2026-08-06 Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав 2026-08-06
iИх уншсан
Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ Мароккогийн хилийн хамгаалалтад илүү их дэмжлэг үзүүлнэ гэв Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь Аун Сан Сү Чи Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгчтэй уулзж... УИХ, Засгийн газрын ногоон шийдвэрүүд Олон улсын хиймэл оюуны гуравдугаар олимпиад Астана хотод эх... Шатахууныг тэгш, сондгой дугаараар олгох хуваарь гаргажээ Хөрөнгө оруулагчдын эрэлт хувьцааны зах зээлд төвлөрч, зах з... COP17 хурлын үеэр зохицуулалт хийгдэх сургууль, цэцэрлэгийн ... “Эрхийн тэнэгүүд” болгох Төрийн бодлого Даян аварга Б.Орхонбаяр, Улсын заан Д.Анар, Б.Серик нар "Дэл... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга...
Top