x

Ерөнхийлөгчийн цэргийн бодлогыг дэмжигч А.Ганбат ЗХЖШ-ыг удирдах уу

Зэвсэгт хүчний салбарт цэрэг амиа алдсан харамсалтай хэрэг гарсантай зэрэгцэн Зэвсэгт хүчний жанжин штабыг удирдлагатай болгох асуудал сөхөгдсөн. ЗХЖШ-ын өмнөх дарга, дэслэгч генерал Д.Давааг Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн Цэргийн бодлогын зөвлөхөөр томилох үүднээс өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-нд зарлиг гаргаж, үүрэгт ажлаас нь чөлөөлж байв. Үүнээс хойш түүний оронд хүн томилоогүй бөгөөд цэрэг амиа алдсан хэрэгтэй холбоотойгоор ЗХЖШ-ыг нэн даруй удирдлагатай болгохоор шийдэв бололтой.

Хуулиараа тус байгууллагын даргыг Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөж томилох учиртай.Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга ЗХЖШ-ын даргаар өөрийнх нь цэргийн бодлогыг дэмжигч бэлтгэл хошууч генерал А.Ганбатыг томилох саналаа УИХ-д хүргүүлсэн байна. Уг асуудлыг цаг алдалгүй УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэдгийг ч УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн. Тиймээс ирэх сарын дундуур товлогдсон ээлжит бус чуулганаар уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм.

Хошууч генерал А.Ганбат нь 1962 онд Улаанбаатар хотод төржээ. Тэрбээр 1969-1979 онд Д.Сүхбаатарын нэрэмжит Улаанбаатар хотын арван жилийн II дунд сургууль, 1979-1983 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн дунд сургууль, 1988-1991 онд ЗХУ-ын Москва хотын М.В.Фрунзын нэрэмжит Ерөнхий цэргийн академи, 1998-2000 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академи, 2004 онд АНУ-ын Калифорни мужийн Монтерей хотын Тэнгисийн цэргийн сургалтын дараах сургуулийн Батлан хамгаалах нөөцийн менежментийн дээд дамжааг тус тус төгссөн байна.

Улмаар 1979 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн дунд сургуульд элссэн цагаасаа хойш зэвсэгт хүчинд алба хааж, хашсан байна. Тодруулбал, Ардын армийн 019 дүгээр ангид сургуулийн салааны захирагч, БХЯ-ны долоодугаар хэлтэс, ЗХЖШ-ын нэгдүгээр газарт офицер, Ардын цэргийн 126 дугаар нэгтгэлийн штабын даргын нэгдүгээр орлогч, оперативын тасгийн дарга, Зэвсэгт хүчний 131 дүгээр ангийн штабын дарга, захирагчийн нэгдүгээр орлогч, ЗХЕШ-ын Хэмжил зүй, техник хяналтын албанд улсын байцаагч, хэмжил зүйч, БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, ЗХЕШ-ын Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга, хэлтсийн дарга, ЗХЖШ-ын сургалт, зохион байгуулалт эрхэлсэн орлогч дарга, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, ЗХЖШ-ын тэргүүн дэд дарга, Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, Улаанбаатар Цэргийн хүрээний даргаар тус тус ажиллаж байжээ. Түүнд 2005 онд тухайн үеийн Ерөнхийлөгчийн зарлигаар хошууч генерал цол хүртээсэн байна.

Ийм арвин баялаг намтартай тэрбээр гэмт хэрэгт ч холбогдож байсан түүхтэй. Тодруулбал, ЗХЖШ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байхдаа ОХУ болон БНХАУ-д сурдаг хүүхдүүдээ Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангид ажилладаг мэтээр баримт бүрдүүлж цалинжуулдаг байсан нь тогтоогдсон гэдэг. Гэхдээ тухайн үед уг хэргийг хэрэгсэхгүй болгосон аж. Тэрбээр уг хэргээс шалтгаалан албан тушаалаасаа чөлөөлөгдсөнийхөө дараа тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандаж захидал бичиж байв.

Тус захидалд “Сүүлийн хоёр жилийн хугацаанд ажил үүрэг гүйцэтгэхэд байнгын дарамт шахалттай байлаа. 2009 онд зэвсэгт хүчинд гарсан бүх хэрэг зөрчлийг ганцхан надтай холбож Батлан хамгаалахын сайдын тушаалаар шийтгэж байсан бөгөөд эцэст нь албан тушаалаас чөлөөллөө. Эх оронд хэрэгцээтэй цагт өргөсөн тангарагтаа үнэнч байж зэвсэгт хүчиндээ эргэн ирж үүрэг гүйцэтгэхэд би бэлэн байна” хэмээн бичиж байжээ.

Тэгвэл түүнийг одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга зэвсэгт хүчинд буцааж авч ирэхээр болсон нь Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжсэнтэй холбоотой гэж тайлбарлах хүмүүс байна. Хошууч генерал А.Ганбат өнгөрсөн онд “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож, Ерөнхийлөгч Х.Баттулгын цэргүүдийг бүтээн байгуулалтад оролцуулж, хөдөлмөр эрхлүүлэх тухай санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлсэн удаатай.

Тэрбээр нэвтрүүлгийн үеэр “Цэргүүдийг бүтээн байгуулалтад оролцуулна гэдэг бол албадан хөдөлмөр эрхлүүлж байгаа хэрэг биш. Албадан хөдөлмөр эрхлүүлэх гэдэг бол цалин өгөхгүйгээр шууд үүнийг хий гэж тушаахыг хэлнэ. Монголд байгаа төмөр замыг ЗХУ-ын цэргүүд тавьсан юм. Одоо Тавантолгойн төмөр замыг БНХАУ тавина гээд байгаа. Цэргүүд нь л тавина шүү дээ. Тиймээс цэргүүдийг бүтээн байгуулалтад оролцуулна гэдгийг дэмжих хэрэгтэй” гэсэн байдаг.

ҮНДЭСНИЙ ШУУДАН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (182.160.35.33)
    Манахй яасан баян орон вэ?Дайн самуунгүй энх цагт цэргүүдийг ажил эрхлүүлж болно.Мөн 6-7 мянган хоригдол хоол идээд хөдөлгөөний хомсдолд ороод өвчний үүр болоод байж байдаг.хөнгөн ялтай ялтангуудад зориулж үйлдвэр барьсан ч болж байна шүү дээ.Бас олон архичингууд нүдний булай болоод энд тэндгүй хэвтэж байдаг.Тэднийг хөдөлмөрт зүтгүүлмээр байна. Төр ч биш юмаа.Ажил хариуцаж байгаа томхон албан тушаалтнуудын санаачлага дутаж байнаа.АНУ нэг нөхөр.машин барьж яваад700 долларын торгуульд орж мөнгө байхгүй гэжж.Түүний14 хоног зам цэвэрлүүлэхийг би нүдээрээ үзсэн.Манайх. Хийх ажлаа дуусаж мөнөгө нь дэндээд байнауу? Ажлаа санаачлагатай хийхгүй байгаагийн балаг.
    2019 оны 02 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 18 цаг 7 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 18 цаг 15 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 18 цаг 24 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 23 цаг 35 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 23 цаг 47 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 23 цаг 50 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 23 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Өчигдөр 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Өчигдөр 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Өчигдөр 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Уржигдар 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Уржигдар 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Уржигдар 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Уржигдар 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Уржигдар 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Уржигдар 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Уржигдар 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Уржигдар 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа 2026-10-24 Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ "Хараал хүрсэн хот" Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч
Top