x

Гялгар уутны хоригт бэлэн үү?

Ирэх гуравдугаар сарын 1-нээс 0.035 мм болон түүнээс нимгэн, нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээний сав баглаа боодлын зориулалтаар импортлох, үйлдвэрлэх, хэрэглэхийг хориглосон тогтоол хэрэгжиж эхэлнэ.

Монгол Улсын хэмжээнд жилд 2 сая тонн хог хаягдал гардгийн 1.4 сая тонн нь нийслэлчүүдийнх, нарийвчилбал үүнийх нь 500 тонн нь гялгар уут байдаг аж. Тиймээс байгаль орчин төдийгүй хүний эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлдөг гэх гялгар уутны хэрэглээг энэ оны гуравдугаар сарын 1-нээс хориглох тогтоол гарсан. Хог хаягдалгүй, байгальд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй сонсогдож буй уг тогтоолыг сайтар нягталваас хоригт багтаж буй уутны нимгэн зузаанаас өөр нарийвчлан заасан зүйлгүй байгаа юм.

Засгийн газрын уг тогтоолд зааснаар 0,035 миллиметрээс нимгэн нэг удаагийн сав, баглаа боодлын зориулалтаар хэрэглэдэг гялгар уутыг хориглосон. Энэ нь бидний нэрлэж заншсан 10-ын гялгар уут бөгөөд  хогийн уут болон зузаан гялгар уутыг хориглоогүй байна. Тогтоол нь Засгийн газрын байгаль орчноо хамгаалах, бохирдлын эх үүсвэрийг хязгаарлах бодлогын хүрээнд хийгдэж буй ажил бөгөөд нимгэн гялгар уутыг  хэрэглээнээс гаргахыг ААН-д үүрэг болгосон. Хэрэгжилтэд Гаалийн ерөнхий газар, МХЕГ, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, аймаг нийслэлийн ЗДТГ, харьяа МХГ-ууд хяналт тавин ажиллах аж.

Гэтэл супермаркетуудад худалдаалж буй тор, талх гурилан бүтээгдэхүүн, хөлдөөсөн бууз банш, хиамны гаднах савалгаанаас гадна хүнсний скоч, нэг удаагийн цэнхэр улавч, хогны уут хүртэл 0.035 мм-ээс нимгэн. Мөн хориглосон хэмжээнээс нь зузаан нийлэг уут хийхэд үнэ нь тэр хэрээр өснө, хэрэглэгчид болон үйлдвэрлэгчид цаасан болон даавуун уут хэрэглэхэд тийм хурдан дасан зохицох уу, хүсээд буй эдгээр зүйлсийг нь үйлдвэрлэх, хэрэглэгчдийн боломжид таарсан үнээр импортлон оруулж ирж чадах уу гээд дагаж гарах үр дагавар, шийдвэрлэх асуудлууд ч олон байна.  

Засгийн газрын нэг удаагийн нийлэг уутыг хориглох тогтоолыг ингэж задлан авч үзвэл хэрэгжүүлэхэд түвэгтэй, нарийвчлан заагаагүй, заасан ч тухайн  хориглож буй хэмжээнд нь багтаж буй ч нэр дурдагдаагүйн улмаас ашиглаж болохоор гээд дутуу дулимаг зүйл олон байгаа юм.

Хэдийгээр Улаанбаатар хотод гялгар уут дахин боловсруулах хоёр үйлдвэр ажиллаж байгаа ч улсын хэмжээнд гялгар уутыг боловсруулж чадахгүй байгаа гэдгийг Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны гүйцэтгэх захирал Д.Батжаргал хэлсэн нь бий. Нарийвчлан зааж өгөөгүй хориглох тогтоолоос нь болон цэцэрлэг, эмнэлгээр үйлчлүүлэхдээ нэг удаагийн цэнхэр улавч өмссөн, хог хаягдлаа уутанд хийж хаясан иргэд Зөрчлийн хуулиар торгуулах уу? Тогтоолын шийдвэрт хяналт тавьж ажиллах байгууллагууд нь юуг үндэслэн хяналт тавих вэ гэдэг нь тодорхой бус байна.

eagle.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 18 цаг 6 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 18 цаг 14 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 18 цаг 23 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 23 цаг 34 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 23 цаг 46 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 23 цаг 49 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 23 цаг 54 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Өчигдөр 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Өчигдөр 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Өчигдөр 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Уржигдар 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Уржигдар 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Уржигдар 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Уржигдар 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Уржигдар 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Уржигдар 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Уржигдар 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Уржигдар 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа 2026-10-24 Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ "Хараал хүрсэн хот" Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top