x

Стилийн шүтээн болсон вангийн ахайтан, гүнж нар

Энд хэдэн арван сая хүмүүсийн стилийн шүтээн болсон вангийн ахайтнууд ба гүнж нараас танилцуулья.

ГРЕЙС КЕЛЛИ

Жүжигчин байгаад хааны гэр бүлийн гишүүн болсон нь ёстой л ид шидийн үлгэр гэмээр. Матрын арьсан Hermes цүнх, бээлий, алчуур, дөрвөлжин хээ, сувданд дуртай байсныгаа тэр Диорын стилиэр хийж өгсөн юм. Монакогийн вангийн ахайтан цэгц цэмцгэр мэдрэмжээс гадна учрыг нь олж, хужрыг тунгааж чаддаг нэгэн байлаа. Энэ бүгд нь моодонд нөлөөлөөд төдийгүй түүний олон тооны бишрэгчдийг хүмүүжүүлж өгчээ.

ДИАНА

Диана  гүнж юу өмсөхөө  өөрөө шийддэг байсан ба тэр нь түүнийг загварын шүтээн болгосон билээ. Цагаан ордонд Жон Траволтатай бүжиглэхдээ гоёсон байсан хар  даашинз багагүй дуулиан босгосон юм. Язгууртнууд хар өнгийг гашуудалд өмсч байсан юм. Британи дизайнеруудын шинэ үе, хурц тод илэрхийлэл, намхан өсгийтэй шаахай зэргийн сонголтууд тухайн цагтаа зоригтой шийдвэр байсан ба энэ нь огт алдаагүй билээ. Түүний нээлттэй ардчилсан стиль нь 80-90-ээд оны загварын ерөнхий чиг хандлагыг өөрчилсөн юм.

“Диана бүхнийг өөрийнхөөрөө хийсэн ба түүнийг дагах хүмүүсийн тоо их байлаа. Тэр үед хэт ямбалаг байсан моодыг Диана нээлттэй, анхаарал татахуйц болгож өгсөн юм” гэж Фэшн-шинжээч Кика Роша үнэлсэн байдаг.

СТЕФАНИЯ

Хайр сэтгэл, сэтгэл зүрхний илэрхийллээрээ Дианагийн гол өрсөлдөгч байсан, жинхэнэ поп од, наяад оны фэшн-шүтэн бишрүүлэгч бөгөөд Грейс Келлийн охин загварын ертөнц гэж юу байдгийг сайн мэднэ. Өсвөр насандаа тэр Dior брэндийн ерөнхий дизайнер Марк Боаны туслахаар ажиллаж эхэлсэн байв. Дөнгөж 18-тай байсан ч Стефаниягийн чадвар нь хэд хэдэн хүнийг орлохоор байсан гэдэг. Удалгүй тэр загварын ордны багийн жинхэнэ гишүүн нь болсон байлаа. Бүх зүйл сайнаар явж байсан ч гүнж рок-шикийг илүүд үзсэн байв. Нүдний шил, жийнс, мансуурал түүний талбай байлаа.  Гэхдээ гүнжийн стиль хэзээд үлгэр болж иржээ.

КЕЙТ МИДДЛТОН

Хаан ширээнд хамгийн хамааралтай болсон хүний хувьд Кейт Миддлтонд олны итгэл автоматаар очсон байлаа. Харин тэр итгэл хүн болгонд ирдэггүй. Кейт тэр итгэлийг зөвөөр ашигласан юм. Стилийн туршилтыг зоригтой хийдэг тэрбээр уламжлалын хүрээнд биеэ авч явах чадвартайн дээр үргэлж олны хүлээлтийг алдалгүй дэгжин харагдаж чаддаг. Дианагийн хандлагыг хөгжүүлсэн Миддлтон албаны хувцсыг ардчиллын элементээр чимэглэдэг. Тэр заримдаа масс-маркетаас сонголт хийнэ. Ер нь бол Британийн хаант засгийн төрхийг олон нийтэд сайнаар харуулж байгаа. Хэт сүржин биш, хурц тод өнгө зэргийн хослолыг герцогийн ахайтан чадварлаг ашигладаг.

 

МЕГАН МАРКЛ

Өнгөрсөн оны шүтэн бишрэгчдийн сэтгэгдлээр Меган Маркл моодны шүтээний нэг гэдгээрээ Кейт Миддлтоныг даван гарлаа. Наад зах нь The Year in Fashion чансаа Гаррийн сүйт бүсгүйг Уильямын эхнэрээс нэг шатаар дээгүүр жагсаасан байлаа. Меганы  үнэлгээ нь тогтвортой биш.

Жишээлбэл, “Зарц эмэгтэйн яриа” зохиолын уран бүтээлч Маргарет Этвуд түүнийг дэгжинд тооцдоггүй. Нөгөө хэсэг нь америк жүжигчин эмэгтэйг ганган дэгжин, шинж үеийн язгууртан гарч ирлээ гээд бишэрч байгаа. Үүнтэй маргах зүйл байхгүй л дээ. Меган жаахан ч гэсэн Кембрижийн ахайтнаас ах, огт өөр материалын хүн юм. Тэрбээр интернэтийн идэвхтэй хэрэглэгч, олонтой зай барьж сураагүй учраас илүү нээлттэй мэт харагддаг. Хэрэв Кембрижийн герцогийн ахайтанг мейнстрим гэвэл “Форс-мажор” киноны од индепендент болж таарна.

Тэрбээр, Misha Nonoo, Finlay and Co., Aquazurra брэндийн хувцсыг масс маркетийн River Island, Dorothy Perkins, Topshop эсвэл  догиширсон  Barbour, Burberry брэндтэй зохицуулан хувцасладаг харагдана. Тэр нь олонд ихээхэн таалагддаг бололтой. Гэхдээ бол төлбөрийн чадвартай хэсэгт нь Кейт илүүтэй таарлагддаг. Үүний тодруун жишээ нь өнгөрсөн онд ахайтны өмсөн зугаалж явсан Roland Mouret-аас Dolce & Gabbana хүртэлх брэндийн хувцас хунар нэрийн барааны дэлгүүрүүдэд нь минутын дотор алга болж байсан юм.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Занданшатар: Монгол Улс хоёр Солонгосын итгэлцлийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах боломжтой 1 цаг 20 мин Ховд аймагт шүлхий өвчин гарч, баяр наадмыг хойшлууллаа 1 цаг 21 мин "Сэлбэ хот"-ын 8575 айлын орон сууцны барилга угсралтын ажил эрчимтэй үргэлжилж байна 1 цаг 21 мин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ 1 цаг 22 мин БНСУ-ын 2.7 тэрбум воны тусламжаар Улаанбаатарын зам, тээврийн мастер төлөвлөгөөг боловсруулна 1 цаг 23 мин С.Амарсайхан сайд ХБНГУ-ын эрдэмтэдтэй Налайхын нөхөн сэргээлтийн асуудлаар уулзлаа 1 цаг 24 мин Туул голд усанд боогдсон 17 иргэнийг аварчээ 1 цаг 25 мин Улаанбурхан өвчнөөр 40 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 2 цаг 54 мин Ерөнхий сайд Н.Учрал Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын Ерөнхийлөгчтэй уулзлаа 3 цаг 1 мин Монгол Улсын анхны геопарк 2026 онд Өмнөговь аймагт нээгдэнэ 3 цаг 2 мин Венесуэлд 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 3 цаг 3 мин ОУОХ-ны чуулган эхэлж, олимпод оролцсон тамирчдад 10 мянган ам.доллар олгохоор боллоо 3 цаг 3 мин Баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөнд аюулгүй оролцохыг уриаллаа 3 цаг 5 мин Цагдаагийн байгууллагад 1882 дуудлага бүртгэгдэж, 17 хэргийг нөхөн илрүүллээ 3 цаг 18 мин Хуучин НЗДТГ-ын байрыг "Хүүхдийн ордон 2" болгож, наймдугаар сард ашиглалтад оруулна 3 цаг 20 мин Неймар 980 хоногийн дараа Бразилын шигшээ багтаа эргэн ирлээ 5 цаг 17 мин ӨНӨӨДӨР: Элсэлтийн шалгалт орон даяар эхэлнэ 5 цаг 18 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан 5 цаг 19 мин Мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон гурван хүнд хорих ял оногдуулжээ 20 цаг 18 мин Монгол, Оросын өсвөрийн геологичдын олимпиад ОХУ-д болно 20 цаг 18 мин
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 1... Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ... Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болг... Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ
Top