x

Цэргийн аминд хүрсэн ЗХ-ний 336 дугаар ангийн дарга нарыг ажлаас нь чөлөөллөө

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг нас барсан хэрэг энэ сарын 22-ны өдөр гарсан билээ.

Батлан хамгаалах яамнаас тус ангийн хариуцлага алдсан албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлжээ.

ЗХЖШ-ын даргын тушаалаар хариуцсан анги салбарт нь хугацаат цэргийн албан хаагч амь насаа алдсан тул 336 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаярыг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

Мөн захирагчийн I орлогч штабын дарга, дэд хурандаа З.Баярааг цэргийн албаны өдөр тутмын цагийн хуваарьт хяналт тавьж ажиллаагүй, албан тушаалын үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн тул албан тушаалаас нь чөлөөлжээ.

Захирагч, хурандаа Д.Өлзийбаярын оронд хурандаа Л.Батболдыг, захирагчийн I орлогч штабын дарга, дэд хурандаа З.Баяраагийн оронд хошууч Н.Батсайхан нарыг томилжээ.

Мөн нас барсан  хугацаат цэргийн албан хаагчийн ротын захирагч, ахлах дэслэгч А.Энхбаяр, дэд ахлагч Р.Ванчинхангаа нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Одоогоор тэднийг  хууль хяналтын байгууллага  шалгаж байгаа юм. 

Цаашид тус ангийн зэвсэглэл техник хариуцсан орлогч, ар талын хангалт хариуцсан орлогч, батальоны захирагч нарт  албан тушаалын хариуцлага тооцож, чөлөөлөхөөр болжээ.

Эх сурвалж: Батлах Хамгаалах Яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • зочин (202.126.89.130)
    Ахиж төрийн албанд орох эрхийг нь цуцлах.яргачинг хорьж хатуу цээрлэл хүлээлгэх хэрэгтэй.ялын дээд.энэ ангиас ар гэртнь нөхөн олговор өгөх хэрэгтэй.
    2019 оны 01 сарын 31 | Хариулах
    • Ма
      Яг зѳв
      2019 оны 01 сарын 31
  • Зочин (103.57.95.69)
    Muusain ofitser ahlagch nariig haldag ni zov armi hezee iim bla
    2019 оны 01 сарын 31 | Хариулах
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 16 цаг 44 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 16 цаг 51 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 17 цаг 0 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 22 цаг 11 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 22 цаг 23 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 22 цаг 27 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 22 цаг 32 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 22 цаг 39 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 22 цаг 49 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 23 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Уржигдар 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Уржигдар 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Уржигдар 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Уржигдар 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Уржигдар 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Уржигдар 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Уржигдар 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Уржигдар 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа 2026-10-24 Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ "Хараал хүрсэн хот" Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top