x

Улаанбаатарт шөнөдөө 17 хэм дулаан. Үүлшинэ, бороо орохгүй

03-ны өдөр нутгийн өмнөд хэсгээр +35 хэмыг давж халж, төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаатай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, нөөлөг салхи, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

07-р сарын 02-ны 20 цагаас 07-р сарын 03-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 9-14 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 14-19 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 37-42 хэм, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр 29-34 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 15-17 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.

2026 оны 07-р сарын 04-нөөс 2026 оны 07-р сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Долоодугаар сарын 04-нд төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 06-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 07-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 36-41 хэм, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 17 хэм дулаан. Үүлшинэ, бороо орохгүй 1 цаг 12 мин "Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэв 2 цаг 40 мин Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 3 цаг 28 мин Ховдын хорооны 13 байлдагч ҮБХИС, МУИС, ШУТИС, ХААИС, Их засаг сургуульд суралцах эрхээ авлаа 4 цаг 32 мин Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар эмч нар Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 4 цаг 40 мин О.Баасанхүү: Долдугаар сарын нэгэн бол үргэлж санаж байх, хатуу хар өдөр юм 4 цаг 47 мин Н.Учралыг аврах “Рио”-той хамтарсан үзүүлбэрт улсаараа алга ташчих шиг боллоо... 9 цаг 49 мин Нийслэлийн хүрээний анги, салбарын 250 алба хаагч сургалтанд хамрагдлаа 10 цаг 4 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан 4 тохиолдол нэмэгджээ 10 цаг 8 мин “Playtime”-ыг зоригсдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, 24 цагийн хяналт тавьж ажиллана 10 цаг 15 мин Налайх дүүрэг иргэдийн оролцоонд тулгуурласан нээлттэй хамтын ажиллагааг өргөжүүлнэ 10 цаг 24 мин Ц.Туваан: Сумын дэлгүүрийн худалдагч “Танай хамаатан ноолуураа тушаасан гэсэн. Манайхаар үйлчлүүлээрэй” гэж иргэдээс гуйдаг болсон байна 10 цаг 40 мин Ихэнх нутгаар халах тул нарших болон болзошгүй эрсдэлээс сэрэмжлэхийг анхааруулж байна 11 цаг 31 мин Наадмаар Төв цэнгэлдэхэд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана 11 цаг 35 мин Долоодугаар сард цаг агаар ямар байх вэ? Уржигдар 15 цаг 46 мин Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана Уржигдар 15 цаг 30 мин Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо Уржигдар 15 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан, бороогүй Уржигдар 15 цаг 14 мин Иргэдтэй уулзах танхим, Парламентын номын сангийн салбар уншлагын танхимыг нээлээ Уржигдар 15 цаг 09 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Томоохон голууд үерийн түвшинг 10-60 см даван үерлэж байна Уржигдар 15 цаг 02 мин
iИх уншсан
М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэл... Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ ө... П.Жасрай гуайг ялсан Э.Бат-Үүлийн нэгэн түүх Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” о... Н.Учралыг огцруулах бичигт үлдсэн гурван гишүүн гарын үсэг з... Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажилл... Д.Трамп коммунизмыг хамгийн том аюул хэмээн тодорхойлжээ Хүчтэй аадар борооны улмаас Тайванийн төмөр замын гол шугам ... Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авла... Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнэ... А.Лукашенко Ши Жиньпинтэй уулзжээ АНУ, Ираны талууд харилцан цохилт өгөхөө зогсоохоор тохиролц... Хятадын Чиндао хотод жүдо бөхийн гранпри тэмцээн эхэллээ Османы эзэнт гүрний үед армянчуудыг хоморголон устгасныг Изр... Олимпын хартид төвийг сахихтай холбоотой нэмэлт өөрчлөлт ору... УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгаланг Азийн парламентуудын усны асу... Ялбагийн хөндийг байгалийн төрхөнд нь орууллаа Өргөтгөсөн хуралдаанаар 545 сая ам.долларын хөрөнгө оруулалт... Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ... Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан. Үүлшинэ, бороо орно
Top