x

Налайх дүүрэг иргэдийн оролцоонд тулгуурласан нээлттэй хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Налайх дүүргээс сонгогдсон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Д.Отгонсүрэн, Д.Наянбаяр нар дүүргийнхээ иргэд, сонгогчидтой уулзаж, тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг нь сонсон, улс, нийслэлийн төсвөөр хийж хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлууд, төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл өгсөн юм.

 

Хамгийн ойрын жишээ бол Налайх дүүрэгт төсвийн хөрөнгө оруулалтаар 79 МВт-ын хүчин чадалтай дулааны станцыг энэ жил барьж байна. Энэ хүрээнд 1.4 км шугам шинээр татаж, 0.5 км шугамыг өргөтгөн шинэчилснээр 7,900 өрх, 15,000 гаруй орон сууцыг дулааны алдагдалгүй тухтай өвөлжих боломжоор хангана.

Уулзалтад оролцсон иргэд дүүргийн бүтээн байгуулалт, авто зам, нийтийн тээвэр, инженерийн дэд бүтэц, орчны тохижилт, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний талаар санал хүсэлт тавьж, шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлыг онцлов.

Тухайлбал, шинээр автозам барьж байгуулах, дулааны алдагдалтай хуучны барилгын пасадыг шинэчлэх, ТАЦ постыг дүүргийн хилийн цэс рүү гаргаж нүүлгэх, цагаан байрны дахин төлөвлөлтөд анхаарах зэрэг ажлыг нэн тэргүүнд шийдвэрлэхийг хүсэв.

Төлөөлөгчид иргэдийн саналыг хууль тогтоомжийн хүрээнд үе шаттайгаар шийдвэрлэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан санал солилцлоо. Мөн иргэдийн оролцоонд тулгуурласан, ил тод, нээлттэй хамтын ажиллагааг тогтмол өргөжүүлж ажиллана гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 6 цаг 46 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 7 цаг 11 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 7 цаг 24 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 7 цаг 27 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 7 цаг 30 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 7 цаг 49 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 9 цаг 34 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 9 цаг 35 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 9 цаг 46 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 11 цаг 42 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 13 цаг 15 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top