x

“Playtime”-ыг зоригсдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, 24 цагийн хяналт тавьж ажиллана

Нийслэлийн Налайх дүүрэгт 2026 оны долдугаар сарын 2-4-ний өдөр “Playtime” хөгжмийн фестиваль болохтой холбоотойгоор иргэдийн аюулгүй байдлыг хангах асуудлаар Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын холбогдох албаныхан мэдээлэл солилцож, хамтын ажиллагааг хангаж ажиллах талаар зөвлөлдөв.

“Улаанбаатар-Өндөрхаан” чиглэлийн автозамын засварын ажил эхэлсэнтэй холбоотойгоор Налайх дүүрэгт зам засварын ажил өрнөж буй. Тиймээс “Playtime” хөгжмийн фестивалийг зорин ирэгсдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх зорилгоор Тээврийн цагдаагийн алба, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс 24 цагийн хяналт тавих юм. Мөн зохион байгуулагч байгууллагад иргэдээс ирүүлсэн гомдол, санал хүсэлтэд тулгуурлан Цагдаагийн ерөнхий газраас аюулгүй байдлыг хангах, харуул, хамгаалалт, зохион байгуулалтыг өндөр түвшинд байлгахад анхаарахыг зөвлөж, мэдэгдэл хүргүүлжээ.

“Playtime” хөгжмийн фестиваль нь гурван өдөр үргэлжлэх учир иргэд хол замд шөнө оройн цагаар аль болох зорчихгүй байх, замын хөдөлгөөнд анхаарал, болгоомжтой оролцохыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 6 цаг 45 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 7 цаг 10 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 7 цаг 24 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 7 цаг 27 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 7 цаг 30 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 7 цаг 48 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 9 цаг 33 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 9 цаг 34 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 9 цаг 45 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 11 цаг 41 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 13 цаг 14 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top