x

Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо

УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдааны үдээс өмнөх хуралдаанаар Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжих асуудлаар санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон 91 гишүүний 76 нь дэмжиж 84 хувийн саналаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо. Мөн бүрэн эрхийн хугацаа нь дууссан ҮХЦ-ийн дарга Г.Баясгаланг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Г.Баясгалангийн хувьд 2019 оны зургадугаар сарын 6-нд  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон. Улмаар 2024 оны тавдугаар сарын 31-нд Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүний олонхын саналаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгогджээ. 

Нэр дэвшигч Ж.Сүхбаатар 1975 онд одоогийн Дархан-Уул аймгийн Дархан сум буюу Дархан хотод төрсөн. Ж.Сүхбаатар 1993 онд Дархан хотын 3 дугаар дунд сургууль, 1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй төгссөн. АНУ, Швед, Казахстан зэрэг улсад мэргэжлийн болон бусад сургалтад хамрагдсан. Нийтийн эрх зүй буюу захиргааны эрх зүй, сонгуулийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн судалгаа хийдэг, докторант.

Ж.Сүхбаатар 1997-2005 онд “Улаанбаатар” эрдэм дээд сургуульд Захиргааны эрх зүйн багш, ахлах багш, 1997-1999 онд УИХ-ын гишүүний орон тооны ажилтан, 1999-2001 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд Хуулийн бодлогын зөвлөх, 2001-2006 онд СЕХ-ны гишүүн, нарийн бичгийн дарга, 2006-2008 онд ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 2012-2013 онд МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, намын нарийн бичгийн дарга, 2016 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2019-2020 онд УИХ-ын даргын ахлах зөвлөх, 2020-2024 онд УИХ-ын гишүүн, 2020-2022 онд УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, 2022-2023 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, 2025 оны 12 дугаар сараас 2026 оны 04 дүгээр сар хүртэл УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх, 2026 оны 04 дүгээр сараас Ерөнхий сайдын Хууль зүйн бодлогын зөвлөхөөр ажилласан.

Ж.Сүхбаатар нь төрийн албанд 20 гаруй жил ажилласан бөгөөд төрийн улс төрийн, захиргааны, тусгай албанд удирдах болон өндөр албан тушаалуудад удаа дараа сонгогдон, томилогдон ажилласан, төрийн ажил, эрх зүйн онол практикийн өндөр мэдлэг чадвар, бэлтгэгдсэн байдал, туршлагыг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлжээ. 

Нэр дэвшигч Г.Эрдэнэбат нь 1972 онд Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1990 онд 31 дүгээр дунд сургууль, 1994 онд Цагдаагийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 1997 онд Батлан хамгаалахын их сургуулийг хууль зүйн магистрын зэрэгтэй төгссөн. 1998-2000 онд ОХУ-ын Уралын хуулийн академид эрүүгийн эрх зүй, криминалогийн чиглэлээр аспирантурт суралцсан байна. Тэрбээр, 1994-1995 онд Хилийн цэргийн ангид офицер, 1996-1998 онд БХИС-д багш, 1998-2000 онд Хил хамгаалах ерөнхий газарт хуулийн зөвлөх, 2000-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, 2005-2009 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Сургалтын албаны дарга, 2009-2010 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт хуулийн асуудал хариуцсан туслах, 2010-2013 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн дарга, 2013-2019 онд Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, 2019-2022 онд Монголын криминалогичдын холбооны ерөнхийлөгч, 2021-2023 онд УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны ахлах референт, 2024-2025 онд УИХ-ын Тамгын газарт ажилтан, 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс УИХ-ын Тамгын газрын дэд даргаар ажилласан.  

Түүний хууль зүй, улс төрийн мэргэшсэн байдал, төрийн алба болон эрдэм шинжилгээ, судалгаа, боловсролын байгууллагад ажилласан болон эрх зүйн онол, практикийн өндөр мэдлэг, бэлтгэгдсэн байдал, туршлагыг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Монгол Улсын Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэг, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Жамъянхорлоогийн Сүхбаатар, Ганбатын Эрдэнэбат нарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлсэн. Энэ асуудлыг Хууль зүйн байнгын хороо 24-ний Лхагва гарагийн хуралдаанаараа хэлэлцээд, Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • CHIOCE (23.154.136.106)
    Hire The Best Cryptocurrency Recovery Service / Lost Recovery Masters. Lost Recovery Masters offers tailored assistance to simplify and enhance the recovery process for victims who have fallen victim to Bitcoin theft. Understanding how reliable recovered funds are to their clients, Lost Recovery Masters has emerged with extremely effective and professional Bitcoin recovery services. Lost Recovery Masters has a team of investigators from across the globe that are well prepared to help clients from wherever they may be which means that help will always be within reach. Contact info. Email ( cfranklyassetrecovery@gmail.com ) Whatsapp +12494794844
    2026 оны 08 сарын 21 | Хариулах
  • ALWAYS DOUBLE CHECK RECOVERY AGENT BEFORE YOU GET INTO MORE MESS (192.145.125.92)
    My account was locked, and I couldn’t access my own information until cyberspacetechexpert@gmail.com +447476618364 whats?app? helped me recover it. This lady hacker was kind and professional, but this experience showed me how risky account lockouts can be. If you’re facing the same problem, do not panic consult her A. S. A. P. Be careful with recovery agents outchea, and research their name, business, and reviews before sharing any details. Never send passwords, security codes, banking information, or copies of your ID unless you’ve confirmed who you’re dealing with. Be wary of promises that sound too good to be true, especially claims that require little information or guarantee instant access with outrageous fees.
    2026 оны 08 сарын 20 | Хариулах
  • DR WENDY (37.120.207.204)
    Back in 2025, I watched my life savings vanish. A thief took every cent. I felt desperate and went looking for a way to get it back. I found a guy here who said he was an expert haha. He talked about special software that could find my missing cash. I trusted him. That was a big mistake. He was just another scammer. I paid him a software fee and then he just stopped answering my texts and ran off with my money too. I felt so ashamed that I kept quiet about it for months. It is hard to admit you got fooled twice. Later on, I found a real pro. she did not use a fancy sales pitch. she just looked at the trans screenshots and followed the path the money took. she worked fast and got my funds back into my account. Having that money back changed everything. I can sleep again. her info; CYBERSPACETECHEXPERT@GMAIL.COM. Call/chatroom on Whtasapp/ +44 7476618364.
    2026 оны 06 сарын 30 | Хариулах
  • Robert Alfred (3.27.93.111)
    CRYPTO SCAM RECOVERY SUCCESSFUL – A TESTIMONIAL OF LOST PASSWORD TO YOUR DIGITAL WALLET BACK. My name is Robert Alfred, Am from Australia. I’m sharing my experience in the hope that it helps others who have been victims of crypto scams. A few months ago, I fell victim to a fraudulent crypto investment scheme linked to a broker company. I had invested heavily during a time when Bitcoin prices were rising, thinking it was a good opportunity. Unfortunately, I was scammed out of $120,000 AUD and the broker denied me access to my digital wallet and assets. It was a devastating experience that caused many sleepless nights. Crypto scams are increasingly common and often involve fake trading platforms, phishing attacks, and misleading investment opportunities. In my desperation, a friend from the crypto community recommended Capital Crypto Recovery Service, known for helping victims recover lost or stolen funds. After doing some research and reading multiple positive reviews, I reached out to Capital Crypto Recovery. I provided all the necessary information—wallet addresses, transaction history, and communication logs. Their expert team responded immediately and began investigating. Using advanced blockchain tracking techniques, they were able to trace the stolen Dogecoin, identify the scammer’s wallet, and coordinate with relevant authorities to freeze the funds before they could be moved. Incredibly, within 24 hours, Capital Crypto Recovery successfully recovered the majority of my stolen crypto assets. I was beyond relieved and truly grateful. Their professionalism, transparency, and constant communication throughout the process gave me hope during a very difficult time. If you’ve been a victim of a crypto scam, I highly recommend them with full confidence contacting: Email: Capitalcryptorecover@zohomail.com Telegram: @Capitalcryptorecover Contact: Recoverycapital@fastservice.com Call/Text: +1 (336) 390-6684
    2026 оны 06 сарын 26 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 1 цаг 9 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2 цаг 58 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 5 цаг 30 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 6 цаг 20 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 7 цаг 2 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 7 цаг 9 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 7 цаг 36 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 8 цаг 15 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 23 цаг 20 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 23 цаг 47 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 23 цаг 54 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Өчигдөр 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Өчигдөр 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Өчигдөр 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Өчигдөр 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Өчигдөр 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Өчигдөр 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Өчигдөр 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Өчигдөр 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Өчигдөр 11 цаг 09 мин
iИх уншсан
С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг...
Top