x

М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэлдгээс болж Монгол Улс яг хэдэн сая малтай вэ гэдэг эргэлзээтэй болсон

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Татварын багц хуулийн өөрчлөлтүүд УИХ-аар хэлэлцэгдэж батлагдлаа. Гишүүний хувьд эдгээр өөрчлөлтийг ямар үр дүнтэй болсон гэж үзэж байна. Иргэд, аж ахуйн нэгжүүдийн хүсэж байсан татварын хөнгөлөлт, дэмжлэгүүд хангалттай хэмжээнд тусаж чадсан уу?

-Энэ бол томоохон ахиц болсон гэж үзэж байна. Нийт дүнгээрээ иргэд, аж ахуйн нэгжүүдийн татварын ачаалал хэдэн их наядаар хэмжигдэх хэмжээнд буурч байгаа. Ер нь татварын дарамтыг аль болох багасгаж, төрийн зарцуулдаг хөрөнгийн хэмжээг бууруулан, хувийн хэвшилд илүү боломж олгох нь зөв бодлого гэж үздэг. Хэт их татвар хураагаад, дараа нь тэр мөнгөө төрөөр дамжуулан зарцуулах нь оновчтой тогтолцоо биш. Улс орнуудын хөгжлийн нийтлэг зарчим бол дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төсвийн хэмжээг, тэр дундаа төрийн байгууллагуудын урсгал зардлыг аль болох бага байлгах явдал. Бид ч мөн энэ чиглэл рүү шилжихийг зорьж байна.

Татварын өөрчлөлтүүдээс дурдвал, өмнө нь 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд нэг хувийн татвар төлдөг байсан бол энэ босгыг 2.5 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухайд өмнө нь жилийн 50 сая төгрөгөөс дээш орлоготой бол НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлдэг байсан босгыг 400 сая төгрөг болгож нэмэгдүүллээ. Одоогийн байдлаар 50-400 сая төгрөгийн орлоготой 20 гаруй мянган аж ахуйн нэгж байгаа гэсэн тооцоо бий. Энэ өөрчлөлт нь бичил болон жижиг бизнесүүдэд хамгийн их дэмжлэг болно. Жишээлбэл, жижиг дэлгүүр, цайны газар зэрэг үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд НӨАТ төлөгч болсноор нэмэлт бүртгэл, тайлагнал, санхүүгийн ачаалал үүрдэг. Том компаниуд шиг тусдаа нягтлан бодогч, санхүүгийн бүтэцгүй байгууллагуудад энэ нь том дарамт болдог байсан.

-НӨАТ-ын тухайд 50 саяыг 400 сая болгосон нь инфляцитайгаа харьцуулбал бага дүн гэж хэлж байгаа. Энэ талаар таны бодол ямар байна вэ?

-Олон улсын байгууллагууд ч Монгол Улсад НӨАТ-ын босгыг илүү өндөр байлгах нь зохистой гэж үздэг.

Учир нь НӨАТ-ын тухай хууль анх хэрэгжиж эхлэх үед буюу 2007 онд босго нь 10 сая төгрөг байсан. Харин 2016 онд 50 сая төгрөг болгож нэмэгдүүлсэн. Үүнээс хойш бараг арван жилийн хугацаанд инфляци өсөж, төгрөгийн худалдан авах чадвар өөрчлөгдсөн. Арван жилийн өмнөх орон сууцны үнэ, махны үнэ болон бусад бараа бүтээгдэхүүний өртөг өнөөдрийнхөөс эрс ялгаатай байсан. Тиймээс тухайн үеийн 50 сая төгрөг өнөөдрийн 400 сая төгрөгтэй бараг дүйцэх хэмжээнд хүрсэн гэж үзэж болно. Энэ утгаараа НӨАТ-ын босгыг 400 сая төгрөг болгон шинэчлэх нь зайлшгүй шаардлагатай байсан гэсэн үг.

-Хувь хүний орлогын албан татварын өөрчлөлтүүдийн талаар тодруулбал, иргэдэд бодитоор ямар үр өгөөж өгөх вэ?

-Өмнө нь иргэдийн цалин, хөдөлмөрийн орлогод 10 хувийн татвар шууд ногдуулдаг байсан. Харин шинэ зохицуулалтаар 792 мянган төгрөг хүртэлх орлогод татвар ногдуулахгүй, 792 мянгаас хоёр сая төгрөг хүртэлх орлогод нэг хувийн татвар ногдуулна. Харин хоёр сая төгрөгөөс дээш хэсэгт нь 10 хувийн татвар үйлчилнэ. Жишээлбэл, гурван сая төгрөгийн цалинтай хүн өмнө нь 300 мянган төгрөгийн орлогын албан татвар төлдөг байсан бол шинэ зохицуулалтаар нийтдээ ойролцоогоор 124 мянган төгрөг төлнө. Өөрөөр хэлбэл, сар бүр 176 мянган төгрөг тухайн иргэнд илүү үлдэнэ гэсэн үг. Тиймээс хувь хүний орлогын албан татвар, НӨАТ болон аж ахуйн нэгжийн татварын чиглэлээр иргэд, бизнес эрхлэгчдэд ээлтэй томоохон шийдвэрүүд гарсан гэж үзэж байна.

-НӨАТ төлөгчдийн тоо буурснаар далд эдийн засаг, далд орлого нэмэгдэх эрсдэлтэй гэж үзэж байна. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ?

-Одоогийн тооцоогоор НӨАТ-ын босгыг нэмэгдүүлснээр улсын төсөвт төвлөрөх орлого жилдээ 100 гаруй тэрбум төгрөгөөр буурна гэсэн тооцоо гарсан байна лээ. Гэхдээ өмнө нь НӨАТ-ын босгыг 10 сая төгрөгөөс 50 сая төгрөг болгон нэмэгдүүлэх үед ч яг ийм болгоомжлол гарч байсан. Тухайн үед татвар төлөгчдийн тоо тодорхой хэмжээнд буурсан ч удалгүй 50 сая төгрөг хүртэлх орлоготой аж ахуйн нэгжүүд өсөж нэмэгдээд эргээд тогтворжсон. Одоо ч мөн адил 400 сая төгрөг хүртэлх орлоготой аж ахуйн нэгжүүд нэмэгдэнэ гэсэн үг. Нөгөө талаар НӨАТ бол үндсэндээ бүртгэлийн татвар болохоос биш төсөв бүрдүүлэх цорын ганц эх үүсвэр биш. Тиймээс зөвхөн төсвийн орлогын өнцгөөс харах нь хангалтгүй. Мөн хуульд аж ахуйн нэгжүүд өөрсдийн хүсэлтээр НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх боломж нээлттэй хэвээр байгаа. Өөрөөр хэлбэл, жилийн борлуулалтын орлого нь 10 сая төгрөг хүрсэн л бол сайн дураараа НӨАТ төлөгчөөр бүртгүүлж болно. Ер нь ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засгийн гол зарчим нь сонголттой байх. Энэ өөрчлөлт ч мөн адил бизнес эрхлэгчдэд илүү уян хатан сонголт олгож байгаа гэж харж байна.

-Засгийн газраас өргөн мэдүүлсэн Бизнес эрх зүйн тухай хууль, Ардчилсан намаас санаачилсан Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль гэсэн хоёр төсөл яригдаж байна. Эдгээр хууль батлагдсанаар бизнес эрхлэгчдэд бодит дэмжлэг болж чадах уу?

-Эдгээр төслийг УИХ-аар нэгтгэн хэлэлцэж байгаа. Миний хувьд эдгээр хуулийг аль болох хурдан батлах нь зөв гэж үздэг. Учир нь ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засгийн суурь зарчим нь төрийн оролцоог аль болох багасгах явдал. Төр бизнесийн үйл ажиллагаанд хэт оролцох бус, харин бизнес эрхлэх орчныг бүрдүүлж өгөх ёстой.

-Бизнес эрх зүйн тухай болон Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиудын гол ач холбогдол нь юунд оршиж байна вэ?

-Ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засгийн үндсэн зарчим нь төрөөс зөвшөөрөөгүй бүхнийг хориглодог биш, харин хориглоогүй бүхнийг иргэн, аж ахуйн нэгж хийх эрхтэй байх явдал юм. Төр зөвхөн хууль, дүрмээр зөвшөөрсөн зүйлээ хэрэгжүүлдэг бол иргэн, бизнес эрхлэгчид хуульд хориглоогүй бүхий л боломжийг ашиглах эрхтэй байдаг. Энэ бол суурь ялгаа. Өмнөх жилүүдэд аливаа эрсдэлээс сэргийлэх нэрээр хэт өндөр шаардлага тавих, олон төрлийн зөвшөөрөл шаардах хандлага давамгайлж ирсэн. Гэтэл бодит байдал дээр тэр олон зөвшөөрөл нь чанар, хяналтыг сайжруулж чадсан уу гэдэг асуудал бий. Тиймээс тусгай зөвшөөрлийн тоог аль болох цөөлөх, энгийн зөвшөөрөл болгож болохыг нь шилжүүлэх, зарим үйл ажиллагааг бүр зөвшөөрөлгүй болгох чиглэл рүү явж байна.

Үүний зэрэгцээ тодорхой эрх, үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх бодлого баримталж байгаа. Тухайн салбарын мэргэжлийн байгууллагууд нь өөрсдөө хариуцаж, стандарт шаардлагаа тогтоож, хяналтаа тавьдаг байх нь илүү үр дүнтэй гэж үзэж байна. Энэ нь төрийн оролцоог багасгахын зэрэгцээ салбарын өөрийн хариуцлагыг нэмэгдүүлнэ. Ер нь зах зээлийн эдийн засаг өндөр хөгжсөн орнуудад мэргэжлийн холбоод нь тухайн салбарынхаа гол хөдөлгөгч хүч байдаг. Харин ардчилсан нийгэмд иргэний нийгмийн байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэдэг. Төр бүх асуудалд оролцох бус, харин тухайн салбарын төлөөллүүдийн санал бодлыг сонсож, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай зохицуулалтыг хийх үүрэгтэй байх ёстой.

-АМНАТ-ын хуваарилалттай холбоотой өөрчлөлтийг ямар хуулиар зохицуулахаар хэлэлцэж байна вэ?

-Засгийн газраас өргөн барьсан төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Г.Уянга болон миний зүгээс зарчмын зөрүүтэй санал гаргасан. Миний хувьд Дорнод аймгийн Засаг даргаар ажиллаж байсан хүний хувьд орон нутгийн эрх ашиг, санхүүгийн бие даасан байдлыг илүү анхаарч ирсэн. Одоогийн байдлаар АМНАТ-ын орлогын 10 хувь нь Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрдөг. Энэ нь жилдээ ойролцоогоор 400-600 тэрбум төгрөг гэсэн үг. Харин бид энэ хэмжээг 20 хувь болгох санал гаргасан. Ингэснээр орон нутгийн хөгжлийн санд төвлөрөх хөрөнгө 800 тэрбум төгрөгөөс 1.2 их наяд төгрөг хүртэл өсөх боломжтой. Энэ санал одоогоор Байнгын хорооны түвшинд дэмжигдээд явж байна. Хэрэв батлагдвал өнөөдөр Орон нутгийн хөгжлийн сангаас 10 тэрбум төгрөг авдаг аймаг 20 тэрбум төгрөг, 20 тэрбум төгрөг авдаг аймаг 40 тэрбум төгрөг авах боломж бүрдэнэ. Үүн дээр уул уурхайтай, олборлолтын нөлөөлөлд илүү өртөж байгаа аймгууд илүү өндөр хувь хүртэнэ. Миний хувьд аймаг удирдаж байхдаа орон нутаг өөрийн гэсэн төсөв, санхүүгийн эх үүсвэртэй болж, тулгамдсан асуудлаа өөрөө шийддэг болох ёстой гэж боддог байсан. УИХ-ын гишүүн болсон гээд энэ байр сууриа өөрчлөх ёсгүй гэж үздэг. Тиймээс байгалийн баялгийн нөөц ашигласны төлбөрийн тодорхой хэсгийг нөлөөлөлд өртөж байгаа бүс нутагт нь үлдээдэг байх бодлогыг тууштай дэмжиж байна.

-Та өмнө нь Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан. Сүүлийн үед шүлхий өвчин дахин гарч байгаа асуудал олны анхаарлыг татаж байна. Энэ нөхцөл байдлыг та хэрхэн харж байна вэ?

-Малын эрүүл мэндийн тухай хуульд тодорхой зохицуулалт бий. Энэ хуулийн дагуу халдварт өвчний нөхцөл байдлын талаар хэн нэгэн хүн өөрийн таамаглалд тулгуурлан мэдээлэл хийх ёсгүй. Монгол Улс олон улсын мал, амьтны эрүүл мэндийн байгууллагуудын дүрэм журамд нэгдэн орсон. Үүний дагуу Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга буюу улсын ерөнхий малын эмч л халдварт өвчний нөхцөл байдлын талаар албан ёсны мэдээлэл өгөх эрхтэй байдаг. Сүүлийн жилүүдэд Малын эрүүл мэндийн тухай хууль шинэчлэгдэж, улсын ерөнхий малын эмчийн эрх мэдэл, хариуцлагыг нэлээд өндөр түвшинд хүргэсэн. Тиймээс нөхцөл байдлыг хамгийн сайн мэдэж байгаа мэргэжлийн байгууллага нь үнэн зөв мэдээллийг олон нийтэд хүргэх ёстой. Миний хэлэх гэсэн гол зүйл бол хүн бүр өөрийн таамаглалд тулгуурлан дүгнэлт хийхээс илүүтэй мэргэжлийн байгууллагын мэдээлэлд тулгуурлах хэрэгтэй гэсэн байр суурь юм.

-Махны үнэ энэ хавар огцом өссөн. Зарим хүмүүс орон нутаг, нийслэл махны нөөцөө хангалттай бүрдүүлээгүйгээс ийм нөхцөл байдал үүссэн гэж шүүмжилж байна. Та үүнтэй санал нийлж байна уу?

-Юуны өмнө зөвхөн мах биш, бараг бүх төрлийн бүтээгдэхүүний үнэ өссөн гэдгийг хэлэх хэрэгтэй. Харин улирлын чанартай хомсдол үүсдэг хүнсний бүтээгдэхүүнүүдийн хувьд логистик, агуулах, нөөц бүрдүүлэлтийн асуудал маш чухал байдаг. Ялангуяа мах, хүнсний ногоо зэрэг хурдан мууддаг бүтээгдэхүүний хувьд хөргүүр, хүйтэн агуулах, зоорийн хүчин чадал хангалттай байх шаардлагатай. Үнэ улирлын чанартай өсөхөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь хямд үед нь худалдан авч нөөцлөх тогтолцоо юм. Энэ үүргийг өнөөдөр хуулиар аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тодорхой хэмжээнд хариуцуулсан байдаг. Нийслэл ч мөн нөөцийн мах бэлтгэж ажилладаг. Гэхдээ урт хугацаанд асуудлыг шийдэхийн тулд агуулахын хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлагатай. Үүнийг заавал төр дангаараа хийх албагүй. Хувийн хэвшилтэй хамтран ажиллах бүрэн боломжтой. Төв суурин газрын хүнсний хангамжийн хувьд мах, хүнсний ногооны улирлын хэлбэлзлийг бууруулах бодлого цаашид илүү чухал болно гэж үзэж байна.

-Ер нь махны үнэ өсөж байгаа гол шалтгааныг та юутай холбон харж байна вэ?

-Махны үнэ өсөхөд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байгаа. Гэхдээ миний хувьд хамгийн гол шалтгааны нэг нь малын бодит тоо статистик мэдээллээс бага байж болзошгүй гэж харж байна. Өнөөдөр манай улс 60-70 сая орчим толгой малтай гэж бүртгэдэг. Гэхдээ бодит байдал дээр энэ тоо үүнээс бага байж магадгүй гэсэн хардлага надад байдаг. Яагаад гэвэл зарим тохиолдолд иргэд банкнаас зээл авах зэрэг шалтгаанаар малынхаа тоог өсгөж мэдүүлэх хандлага бий. Малын тооллоготой холбоотой татварын хэмжээ харьцангуй бага байдаг учраас энэ эрсдэл үүсдэг. Социализмын үед нэгдэл, сангийн аж ахуй өөрийн өмч хөрөнгөө өөрөө тоолдог байсан. Харин өнөөдөр төр иргэдийн өмчийг тоолж байна. Тиймээс тооллогын бодит байдал, үнэн зөв байдалд анхаарах шаардлага бий.

Нөгөө талаас хэрэв үнэхээр 60-70 сая толгой малтай байгаа юм бол махны нийлүүлэлт хангалттай байх ёстой гэсэн асуулт гарч ирж байна. Харин нийлүүлэлт хомсдож, үнэ өсөж байгаа нь бодит малын тоо албан ёсны статистикаас бага байж болзошгүй гэсэн эргэлзээг төрүүлж байгаа юм. Миний хувьд нийлүүлэлт буурсан учраас зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн хуулиар махны үнэ өссөн байх магадлалтай гэж харж байна. Тиймээс цаашдаа банк, санхүүгийн байгууллагууд болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран малын тооллогын үнэн зөв байдлыг сайжруулах шаардлагатай. Бодит тоон мэдээлэлтэй байж л төр бодлогоо зөв тодорхойлно. Мөн ноос, ноолуур, мах боловсруулах үйлдвэр зэрэг салбаруудад хийгдэж байгаа хөрөнгө оруулалтууд бодит малын нөөцөд тулгуурлах ёстой. Хэрэв суурь статистик буруу байвал бизнесийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын шийдвэрүүд ч эрсдэлд орох магадлалтай. Бид ер нь малаа нэг сайн бодитой тоолчихмоор байгаа юм.

-Махны нөөц ч гэлтгүй шатахуун, стратегийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх асуудал их яригдаж байна. Ялангуяа шатахууны агуулахын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үздэг. Энэ чиглэлд ямар ажил хийгдэж байна вэ?

-Шатахууны хувьд ч гэсэн агуулах, нөөцийн савны хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага бий. Ялангуяа өнөөдрийн геополитикийн нөхцөл байдал, олон улсын зах зээлийн савлагааг харахад энэ асуудал улам чухал болж байна. Одоогоор энэ асуудлаар салбарын сайдаас тусгайлан мэдээлэл аваагүй байна. Гэхдээ улсын төсөвт зээлийн хүүгийн татаас тусгаж, хувийн хэвшлийг агуулах барихад нь дэмжих бодлого хэрэгжиж байгаа. Үүний хүрээнд хөнгөлөлттэй санхүүжилт авч агуулах, нөөцийн сангийн байгууламж барих ажлууд эхэлсэн гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл, төр өөрөө агуулах барихаас илүүтэйгээр хувийн хэвшлийг дэмжих замаар хүчин чадлыг нэмэгдүүлэх бодлого барьж байна гэсэн үг.

-Олон улсын нөхцөл байдлыг харвал манай улсын шатахууны хангамжийн эрсдэл өндөр хэвээр байгаа шүү дээ...?

-Тэгэлгүй яах вэ. Бид сүүлийн жилүүдэд шатахууны нийлүүлэлттэй холбоотой тодорхой хүндрэлүүдийг туулсан. Энэ нь нөөц ямар чухал болохыг бодитоор харуулсан гэж бодож байна. Жишээлбэл, Япон улс гэхэд хэдэн сарын стратегийн шатахууны нөөцтэй байдаг гэж ярьдаг. Мэдээж эдийн засгийн чадавх өндөр орнуудын түвшинд хүрэх боломж бидэнд өнөөдөр байхгүй. Гэхдээ өөрийн гэсэн томоохон нефть боловсруулах хүчин чадалгүй улсын хувьд нөөцөө нэмэгдүүлэх нь хамгийн зөв бодлого. Ялангуяа өнөөдрийнх шиг дэлхий дахинд дайн мөргөлдөөн, геополитикийн тодорхойгүй байдал үргэлжилж байгаа үед стратегийн бүтээгдэхүүний нөөцийг хангалттай хэмжээнд бүрдүүлэх шаардлагатай. Миний ойлгож байгаагаар хувийн хэвшлийн байгууллагууд агуулахын хүчин чадлаа нэмэгдүүлэх ажлуудыг эхлүүлсэн. Ирэх жилүүдэд энэ чиглэлд ахиц гарна гэж найдаж байна. Нөөц их байх тусам нийлүүлэлтийн эрсдэлээс хамгаалахаас гадна үнийн огцом хэлбэлзлийг бууруулах боломж нэмэгддэг. Гэхдээ нөгөө талдаа нөөц бүрдүүлэхийн тулд компаниуд өөрсдөө санхүүгийн чадавхтай байх шаардлагатай. Учир нь шатахуун, хүнс зэрэг бүтээгдэхүүнийг их хэмжээгээр худалдан авч удаан хугацаанд хадгалах нь эргэлтийн хөрөнгө шаарддаг. Хэрэв өндөр хүүтэй зээлээр нөөц бүрдүүлбэл компаниудад эрсдэл үүснэ. Тиймээс төрийн дэмжлэг, хөнгөлөлттэй санхүүжилтийн бодлого ч мөн чухал. Ер нь манай улсын өмнө шийдэх шаардлагатай асуудал олон бий. Гол нь боломжит хувилбаруудаа зөв эрэмбэлж, бодит нөхцөлдөө тохирсон шийдлүүдийг үе шаттай хэрэгжүүлэх нь чухал гэж бодож байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR WENDY (37.120.207.238)
    Back in 2025, I watched my life savings vanish. A thief took every cent. I felt desperate and went looking for a way to get it back. I found a guy here who said he was an expert haha. He talked about special software that could find my missing cash. I trusted him. That was a big mistake. He was just another scammer. I paid him a software fee and then he just stopped answering my texts and ran off with my money too. I felt so ashamed that I kept quiet about it for months. It is hard to admit you got fooled twice. Later on, I found a real pro. she did not use a fancy sales pitch. she just looked at the trans screenshots and followed the path the money took. she worked fast and got my funds back into my account. Having that money back changed everything. I can sleep again. her info; CYBERSPACETECHEXPERT@GMAIL.COM. Call/chatroom on Whtasapp/ +44 7476618364.
    2026 оны 06 сарын 29 | Хариулах
  • Robert Alfred (3.27.93.111)
    CRYPTO SCAM RECOVERY SUCCESSFUL – A TESTIMONIAL OF LOST PASSWORD TO YOUR DIGITAL WALLET BACK. My name is Robert Alfred, Am from Australia. I’m sharing my experience in the hope that it helps others who have been victims of crypto scams. A few months ago, I fell victim to a fraudulent crypto investment scheme linked to a broker company. I had invested heavily during a time when Bitcoin prices were rising, thinking it was a good opportunity. Unfortunately, I was scammed out of $120,000 AUD and the broker denied me access to my digital wallet and assets. It was a devastating experience that caused many sleepless nights. Crypto scams are increasingly common and often involve fake trading platforms, phishing attacks, and misleading investment opportunities. In my desperation, a friend from the crypto community recommended Capital Crypto Recovery Service, known for helping victims recover lost or stolen funds. After doing some research and reading multiple positive reviews, I reached out to Capital Crypto Recovery. I provided all the necessary information—wallet addresses, transaction history, and communication logs. Their expert team responded immediately and began investigating. Using advanced blockchain tracking techniques, they were able to trace the stolen Dogecoin, identify the scammer’s wallet, and coordinate with relevant authorities to freeze the funds before they could be moved. Incredibly, within 24 hours, Capital Crypto Recovery successfully recovered the majority of my stolen crypto assets. I was beyond relieved and truly grateful. Their professionalism, transparency, and constant communication throughout the process gave me hope during a very difficult time. If you’ve been a victim of a crypto scam, I highly recommend them with full confidence contacting: Email: Capitalcryptorecover@zohomail.com Telegram: @Capitalcryptorecover Contact: Recoverycapital@fastservice.com Call/Text: +1 (336) 390-6684
    2026 оны 06 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
"Риогийн гурван конвенц"-ын уялдааг бэхжүүлэх үйл явцыг эрчимжүүлнэ 1 мин "Ерөнхийлөгчийн илгээлт-2100" тэтгэлгээр 300 оюутан гадаад улсыг зорилоо 2 цаг 7 мин Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө 5 цаг 21 мин ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 6 цаг 8 мин Д.Нацагдоржийн музейн барилгын дэд бүтцийг шийдвэрлэнэ 6 цаг 12 мин Азербайжаны баг Аваргуудын лигийн үндсэн шатанд шалгарчээ 7 цаг 43 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Өчигдөр 19 цаг 07 мин COP17 хуралд 181 улсын төлөөлөл оролцож байна Өчигдөр 19 цаг 03 мин Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал тавиад байна Өчигдөр 18 цаг 20 мин COP17: Ган гачгийн тэсвэртэй байдлын хөрөнгө оруулалтын сангийн албан ёсны нээлтийг хийлээ Өчигдөр 18 цаг 13 мин Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрхээ эдлэх ёстой Өчигдөр 15 цаг 58 мин Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч байна Өчигдөр 13 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа Өчигдөр 13 цаг 25 мин Ц.Сандаг-Очир: Түншлэл, хамтын ажиллагааг бий болгохоор усны төслүүдээ танилцуулж байна Өчигдөр 13 цаг 20 мин СОР17 Хурлын шийдвэр гаргах үйл явц дахь оролцоог бодитоор хангаж өгөхийг уриаллаа Өчигдөр 13 цаг 14 мин Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно Өчигдөр 13 цаг 08 мин “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлав Өчигдөр 13 цаг 04 мин СОР17: Уугуул иргэдийн төлөөлөл дэвшүүлсэн санал санаачилгыг нь хэлэлцэхгүй байгааг эсэргүүцэв Өчигдөр 12 цаг 54 мин Бүлгүүдийн бөглөө мултарчээ… Өчигдөр 12 цаг 43 мин Монгол Улсын цэргийн баг Хаити улсад очлоо Өчигдөр 11 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Г.Занданшатарын гурван засуул, бас… Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал т... Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэди... 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджэ... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад ... У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорил... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрх... Монгол өв соёлыг дэлхийд гайхуулах “Нүүдэлчин” фестиваль Тай... Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч б... “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар... Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлэ... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргаж...
Top