x

Ховдын хорооны 13 байлдагч ҮБХИС, МУИС, ШУТИС, ХААИС, Их засаг сургуульд суралцах эрхээ авлаа

Зэвсэгт хүчний 123 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж буй 13 байлдагч Элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч, хүссэн их, дээд сургуулийнхаа суралцах эрхийн бичгийг гардан авлаа.

МУИС-д байлдагч Б.Алдармөнх, Н.Одгэрэл нар эрх зүйч, Хөдөө аж ахуйн их сургуульд байлдагч Б.Батмэнд, Ө.Даваа-Очир, Ю.Гансүх нар бизнесийн удирдлага, Г.Мөнхзориг малын эмч, П.Сандагдорж геологич, ШУТИС-д байлдагч Б.Хишигбат геодези, уул уурхайн инженер, Б.Даваабаяр барилгын инженер, Б.Билгүүн уул уурхайн инженер, ҮБХИС-д байлдагч Б.Мөнхбаяр Ерөнхий цэргийн команд, "Их засаг" олон улсын их сургуульд байлдагч Б.Лхагва-Очир, Б.Анар-Эрдэнэ нар эрх зүйч мэргэжлээр тус тус суралцах эрхийг өвөртөлжээ.

Суралцах эрхээ авсан байлдагчид цэргийн алба хаахаар ирж буй дүү нартаа хандан уриалга гаргасан байна. Цэргийн алба нь богино хугацаанд эр хүн байх ухаан, эмх цэгц, нөхөрлөлийн үнэ цэнийг сургадаг төдийгүй жолооны "В" ангилал болон Ховд аймгийн Политехник коллежид сантехникч, цахилгаанчин, барилгын өрөг угсрагч, гагнуурчин, засал чимэглэлч зэрэг хөрвөх чадвартай олон мэргэжлийг давхар эзэмшсэн байна.

Мөн өөрсдийн хүсэж мөрөөдөж байсан их сургуульдаа элсэн суралцах бүхий л нөхцөл бололцоог бүрдүүлж, дэмжлэг үзүүлсэн ангийн удирдлага болон Мотобуудлагын батальоны офицер, ахлагч нартаа чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 6 цаг 48 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 7 цаг 13 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 7 цаг 26 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 7 цаг 29 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 7 цаг 32 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 7 цаг 51 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 9 цаг 36 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 9 цаг 37 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 9 цаг 48 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 11 цаг 44 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 13 цаг 17 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top