x

Олимпын хартид төвийг сахихтай холбоотой нэмэлт өөрчлөлт оруулжээ

Олон улсын олимпын хороо (ОУОХ) улс төрийн хувьд төвийг сахих зарчимтай холбоотой Олимпын хартийн нэмэлт өөрчлөлтийг баталлаа. ОУОХ-ны Гүйцэтгэх хорооноос санал болгосон уг өөрчлөлтийг лхагва гаригт Женевт болсон хурлаар баталсан байна. 

Олимпын хартид оруулсан нэмэлт өөрчлөлтүүд спорт нь улс төрийн оролцооноос ангид байх ёстой гэсэн заалтуудыг улам чангатгаж байна. Тухайлбал, "төр, соёл, нийгэм, эдийн засгийн байгууллага бүтцээс ирэх аливаа шахалт шаардлагаас ангид байж, хэзээд төвийг сахих" зарчмыг хангахад ОУОХ голлох үүрэгтэйг тодотгожээ. Мөн Олимпын хартийн 5 дугаар зүйлд "Олимпын хөдөлгөөнд багтдаг спортын байгууллагууд ямар ч үед төвийг сахих зарчмыг баримтлах үүрэгтэй" гэдгийг шинээр тусгасан байна. 

Энэхүү шинэчлэл нь тамирчид болон тэмцээн уралдааныг гадны оролцоо нөлөөллөөс хамгаалах, Олимпын наадмыг улс төрийн зорилгоор ашиглахыг таслан зогсоох зорилготой гэж ОУОХ-ноос мэдээлэв. ОУОХ-ны тэргүүн Кирсти Ковентригийн хэлснээр, төвийг сахих тухай нэмэлт өөрчлөлтүүд нь "Олимпын наадмыг онцгой болгодог спортоор дамжуулан дэлхий дахиныг нэгтгэх үйлсийг хамгаалах" зорилготой ажээ.

"Бид Олимпын наадмыг онцгой болгодог хамгийн чухал үнэт зүйлсийн нэг болох дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн тамирчид тэмцээн уралдаанд эв найрамдалтайгаар өрсөлдөх боломжийг хамгаалахыг эрмэлзэж байна. Спорт төвийг сахисан орон зай хэвээр үлдэж, тамирчин бүрийг нээлттэй хүлээн авч, бүгдэд ижил хүндэтгэл үзүүлж, үзэл бодлын зөрүүтэй байсан хэдий ч нэгдэж чадсан тохиолдолд л эл үнэт зүйлийг хадгалах боломжтой. Олимпын наадамд оролцох эсэх нь улс төрөөр бус, спортын амжилтаар шийдэгдэх учиртай" гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.

Энэхүү шийдвэр нь Оросын тамирчдыг олон улсын тэмцээнд дахин оролцох замыг нээж байгаа эсэх тухай асуултад Ковентри хариулахдаа, ОУОХ-нд эдгээр өөрчлөлтийг тамирчдын хувьд хэрхэн хэрэгжүүлэхийг тодорхойлоход хугацаа шаардлагатай гэж мэдэгджээ. 

ОУОХ-ны хурлын өмнө тамирчид улс төрийн хувьд төвийг сахихтай холбоотой нэмэлт өөрчлөлт оруулах нь Оросын тамирчдыг олон улсын спортын тэмцээн уралдаанд оролцоход тавьсан хязгаарлалтуудыг сулруулах вий гэсэн болгоомжлол үүсжээ. 

"Global Athlete" хүний ​​эрхийн байгууллагын ерөнхий захирал Роб Келер ОУОХ-ны эл шийдвэр нь олимпын хөдөлгөөнийг сулруулах эрсдэлтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. "Дайн, системтэй допинг, Олимпын хартиг удаа дараа зөрчсөн тохиолдолд цаашид тэмцээнд бүрэн хэмжээгээр оролцоход саад болохгүй гэсэн маш тодорхой дохиог энэ шийдвэр өгч байна" гэж тэрбээр мэдэгджээ. 

2014 оны Сочийн өвлийн Олимпын наадмын дараа допингтой холбоотой дуулианы улмаас Оросын тамирчдын олон улсын тэмцээнд оролцох эрхийг хязгаарласан юм. 2022 онд ОХУ-ын цэргүүд Украин руу довтолсонтой холбоотойгоор Орос, Беларусийн тамирчдыг олон улсын тэмцээнүүдээс хассан билээ. 

Украины эзлэгдсэн бүс нутгуудын олимпын зөвлөлүүдийг өөрийн бүрэлдэхүүнд нэтгэсний дараа буюу 2023 оны 10 дугаар сард Оросын олимпын хорооны үйл ажиллагааг түр зогсоосон. ОУОХ уг шийдвэрийг Олимпын харти болон Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг зөрчсөн үйлдэл гэж үзсэн юм. 

Өнгөрсөн тавдугаар сард ОУОХ Беларусийн тамирчдад тавиад байсан бүх хязгаарлалтыг цуцалснаар тус улсын тамирчид 2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын эрх олгох тэмцээнүүд зэрэг олон улсын тэмцээн уралдаанд оролцох зам нээгджээ. Үүний зэрэгцээ, ирэх саруудад Оросын тамирчдын хувьд мөн адил шийдвэр гарч магадгүй гэж таамаглаж байна. Оросын тамирчдыг тэмцээн уралдаанд оролцуулах шийдвэрийг олон улсын спортын зарим холбоод хэдийн бие даан гаргаад байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятадын Чиндао хотод жүдо бөхийн гранпри тэмцээн эхэллээ 10 мин Ялбагийн хөндийг байгалийн төрхөнд нь орууллаа 26 мин Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ өртөх бол? 43 мин УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгаланг Азийн парламентуудын усны асуудал хариуцсан Зөвлөлдөх зөвлөлд урив 57 мин Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэнг нээлээ 1 цаг 3 мин Олимпын хартид төвийг сахихтай холбоотой нэмэлт өөрчлөлт оруулжээ 1 цаг 16 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдтэй уулзлаа 1 цаг 25 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” олон улсын чуулган болно 1 цаг 28 мин Азийн улс төрийн намуудын Олон улсын бага хурлын УЗ-ийн 45-р хуралдаан эхэлнэ 1 цаг 34 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан. Үүлшинэ, бороо орно 1 цаг 38 мин АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцсон амжилт ба сургамж 13 цаг 31 мин О.Цогтгэрэл: АН өнөөдрөөс сонгуулийн бэлтгэлдээ орлоо 14 цаг 48 мин Сэлэнгэ аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг агаарын хөлгөөр гүйцэтгэж байна 16 цаг 9 мин Сэргээгдэх эрчим хүч, цаг уурын тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөллөө 16 цаг 9 мин Нийгмийн түншлэлийг бэхжүүлэх төслийн гурван талт уулзалт боллоо 16 цаг 10 мин Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 16 цаг 13 мин Н.Учрал БНХАУ-ын CATL компанийн удирдлагатай уулзаж, эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхээр санал солилцов 18 цаг 25 мин “FIBA 3x3 Ulaanbaatar Women’s Series” тэмцээн эхэллээ 18 цаг 26 мин ОХУ-ын Эрүүл мэндийн дэд сайд ЭХЭМҮТ-д зочилж, хамтын ажиллагааг хэлэлцлээ 18 цаг 27 мин Даншиг наадмын өдрүүдэд Хүй долоон худаг руу автобус үнэгүй үйлчилнэ 18 цаг 28 мин
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ЭМГЭНЭЛ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 1... Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ... Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болг... Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Н.Учрал БНХАУ-ын CATL компанийн удирдлагатай уулзаж, эрчим х...
Top