x

Нийслэлийн хүрээний анги, салбарын 250 алба хаагч сургалтанд хамрагдлаа

Онцгой байдлын ерөнхий газраас алба хаагчдын сэтгэлзүйн бэлтгэлжилт, албаны бэлэн байдал, сахилга бат, ёс зүй, байгууллагын үнэт зүйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт, нөлөөллийн арга хэмжээг үе шаттай зохион байгуулж байна.
Энэ удаагийн сургалтыг “Сэтгэлийн хадгаламж” сэдвийн хүрээнд зохион байгуулж, нийслэлийн хүрээний Онцгой байдлын байгууллагын анги, салбарын 250 алба хаагчийг хамрууллаа.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг хэлсэн үгэндээ “Онцгой байдлын алба хаагчийн үнэт зүйл нь үнэнч шударга, сахилга баттай, ёс зүйтэй, мэргэшсэн байх чанараар илэрдэг. Алба хаагч бүр үүргээ биелүүлэхдээ зөв хандлага, харилцан итгэлцэл, хамт олны эерэг уур амьсгалыг эрхэмлэх нь албаны бэлэн байдал, үүрэг гүйцэтгэлийн чанарыг дээшлүүлэх чухал хүчин зүйл юм” гэдгийг онцоллоо.

Мөн байгууллагын үнэт зүйл, албаны соёл, мэргэшсэн байдлыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэвшүүлж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлэхийг алба хаагчдад уриалсан юм.
Сургалтыг Улсын Их Хурлын Тамгын газрын Олон нийттэй харилцах газрын Иргэдтэй харилцах хэлтсийн дарга Б.Төмөр-Очир удирдан явуулж, “Сэтгэлийн хадгаламж” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Тэрээр улс орны болон хувь хүний үнэт зүйл, зөв хандлага, харилцааны соёл, харилцан итгэлцэл, манлайлал, сахилга батны ач холбогдлыг бодит жишээ, туршлагатай уялдуулан тайлбарлаж, оролцогчидтой нээлттэй ярилцлага өрнүүллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 7 цаг 44 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 8 цаг 9 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 8 цаг 22 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 8 цаг 25 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 8 цаг 28 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 8 цаг 47 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 10 цаг 32 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 10 цаг 33 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 10 цаг 44 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 12 цаг 40 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 14 цаг 13 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top