x

О.Баасанхүү: Долдугаар сарын нэгэн бол үргэлж санаж байх, хатуу хар өдөр юм

 

2008 оны долдугаар сарын 1-ний үймээний талаар УИХ-ын гишүүн асан О.Баасанхүүтэй ярилцлаа.

-2008 оны долдугаар сарын 1-ний өдрийн аймшигт үйл явдлын талаар яриагаа эхэлье?

-Долдугаар сарын 1-ний хамгийн гол зүйл сонгуулийг будлиантуулсан Ман-ын зохион байгуулалттай үйл явдал. энэ үйл явдал, үймээн самууны дараа хожсон нь бас Ман, намын байраа хүртэл шинэчилж авсан. Хамгийн гол хохирогч нь ард түмэн, амиа алдсан болон ял шийтгэл хүлээсэн энгийн иргэд, мөн гэмтэл бэртэл авч насан туршдаа хөдөлмөрийн чадвараа алдсан цагдаа, хууль хүчний ажилтнууд байсан. Тэр дунд насанд хүрээгүй хүүхдүүд хүртэл байсан. Үнэхээр маш харгис, бусармаг үйл явдал болсон. Хэлмэгдүүлэлтийн дараа нэрлэх ёстой,үргэлж санаж байх, мартаж болохгүй хатуу хар өдөр юм.

-Та хуульч хүний хувьд тухайн үед авсан шийдвэрүүдийн талаар ямар бодолтой байгаа вэ?

-2017 онд Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгч байхад “Цагдаагийн албан тушаалтан буудсан” гэсэн хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Гэхдээ 1998 онд Санжаасүрэнгийн Зоригийг алсан этгээд олдоогүй шиг 10 жилийн дараа таван иргэний амийг хохироосон этгээд олдохгүй хэрэг давтагдаж байгаа юм. Энд төр засаг анхаарах ёстой гэж боддог. Тухайн үед би шинэ залуу өмгөөлөгч байв. Маш аймшигтай хэрэг болж байлаа. Өмгөөлөгч нар хэвлэл мэдээллийнхэн хүртэл ажлаа хийж чадахгүй хаагдмал байдалтай. 461дүгээр хорих ангийн түр саатуулах байранд 700 гаруй хүн баривчлан саатуулсны 120-иод нь насанд хүрээгүй хүүхдүүд байсан. Тэдгээр насанд хүрээгүй хүүхдүүдийн дөрөв нь суллагдаж бусад нь наймаас арван жилийн ял аваад явж байсан харамсалтай түүх бий.

-Ямар зүйл заалтуудаар ял тулгасан юм бол. Та тухайн үед тухайн хэрэг дээр ажиллаж байв уу?

-Би тухайн хэргийн холбогдогч нарын хоёр тохиолдолд үйлчилгээ үзүүлсний нэг нь насанд хүрээгүй хүүхэд байсан. Би 461 дүгээр анги дээр үйлчлүүлэгчтэйгээ уулзахаар очиход “Дээрээс дарга үүрэг өгсөн” гээд уулзуулахгүй байх жишээтэй. Тухайн үед тус ангийн захирагч Н.Даваа-очир гэж хүн байсан.

Тэр үймээний үед Монгол Ардын Хувьсгалт Намын байрны I давхрын Duty Free дэлгүүрийн орчимд шалан дээр өнхөрч явсан кока кола ундааг авч уусан. Гэтэл тэр хүүхдийг, дээрэм болон үймээн зохион байгуулсан /үймээн тарьсан/ гэдэг хоёр зүйл ангиар долоогоос арван жилийн ял төлөвлөсөн байсан. Бусад хүүхдүүд ч ер нь тиймэрхүү зүйл ангиар шийтгэгдсэн. Би тухайн үед олон түмэнд ил гарч, “Өдрийн сонин”-оор Ж.Батзандан, О.Магнай, Б.Жаргалсайхан нарын цаазаар авах, мөн насанд хүрээгүй хүүхдийг ундаа уусных нь төлөө арван жилийн ял төлөвлөж байгаа бусармаг явдлын тухай ил тодоор зарлаж мэдээлж байлаа. Үүнийхээ дараа би өмгөөлөгч хүнийхээ хувьд хэлмэгдэж, адлагдаж явлаа. Жишээлбэл, намайг 2009 онд Япон улсын Элчин сайдын яаманд хуулийн зөвлөхөөр ажиллаж байхад, Гадаадын иргэн харьяатын албаны дарга н.Мөрөн гэдэг хүн “Үймээн самуун тарьж, төрийн албаны ажилд саад учруулсан этгээдүүдийг өмгөөлдөг” гэсэн байдлаар Өмгөөлөгчдийн холбоонд өргөдөл гаргаж, миний өмгөөлөх эрхийг хасуулахаар хүсэлт явуулж, цагдаагаар баривчлуулах оролдлого гаргаж байсан.

-Одоо энэ үйл явдлын талаар дуугарч байгаа хүн байна уу?

-Дуу хоолой болж явсан хүмүүсийг том биш ч ил далдаар хавчин гадуурхах үйлдэл их гардаг байлаа. Тэгэх тусам би улс төрд орохоор шийдээд 2012, 2016 онуудад УИХ-д орж энэ талаар сануулж, дуугарсаар явсан. Эрх баригч нам арван жил төр барьж байна. Юу гэж өөрсдийнхөө бурууг олон нийтэд сануулаад байх билээ. Энэ бол төрийн бодлогоор, зориуд мартагнуулж байгаа. Үүний төлөө тэмцэж байсан н.Энхбаяр гуай бурхны оронд одлоо. Олон хүний амьдрал одоо хүртэл засраагүй байгаа. Саяхан Ч.Амарболд генералтай таарахад “Ерөнхийдөө намайг албан тушаал ашигласан, буруу шийдвэр гаргасан гэж биеэр ял эдлүүлсэн боловч цагдаагийнхан буудсан гэдгийг одоо хүртэл тогтоогоогүй шүү дээ” гэж ярьж байна лээ. Яг цагдаа буудсан уу, тагнуул буудсан уу, үймээн таригчид буудсан уу гэдгийг одоо хүртэл тогтоохгүй байгаа нь анхнаасаа зохион байгуулалтай хэрэг явдлыг хааж байна гэж харж байгаа. Түүхэн шоглоом гэхэд хаашаа юм. Тухайн үед бол өмгөөлөгч нар ажиллаж байсан боловч ил тодоор дуугардаг нь тун цөөн байсан. Тэрний дараа Үндэсний аюулгүй байдлын тэргүүн байсан хүн албан тушаалаасаа сонгуулиар чөлөөлөгдсөний дараа ноцтой мэдээллүүд гарч байсны нэг нь “Үндэсний аюулгүй байдлын шийдвэрээр бусдад галт зэвсэг хэрэглэсэн байж болзошгүй” гэсэн байдаг. Төрийн нууцаас одоо хүртэл гаргаагүй гэж ойлгож байгаа. Яг тэр үеийн протколыг гаргаач ээ гэхээр гаргадаггүй. Тухайн үед цагдаа нарыг цагдан хорихдоо хүртэл шүүх хурлыг нь анх удаагаа “Ганц худагт”-т хийж байсныг хэлнэ. Сүүлд УИХ-ын гишүүн болсныхоо дараа би, “нүүрсний” Гансүхийн гэгдэх хэрэг дээр хэл ам тавьж байж шүүх хурлыг “Ганц худаг”-т дээр хийдэг явдлыг болиулсан байдаг юм. “Ганц худагт”-т хэлмэгдүүлэлт явагдаж байсан. Ч.Амарболдын шүүх хурал тэнд болсон. Н.Энхбаяр гуайн шүүх хурлыг хийхээр завдаж байсан. “Ганц худаг” бол шорон биш, түр саатуулах байр шүү дээ. Тэнд нь шүүх хурал хийнэ гэдэг зүйл ардчилсан улсад байж боломгүй үйлдэл. Одоо чухам ямар байгааг мэдэхгүй.

-Ардчилсан улсын тухайд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй байдаг. Манай улс ардчилсан байдлаа алдчихаагүй биз?

-Бид хэдийгээр үзэл бодол, үг хэлэх,жагсаал цуглаан хийх эрхтэй ардчилсан улс мөн боловч нэг намын олон жилийн ноёрхол цаг хугацааны явцад дарангуйллын хэлбэр лүү орчих магадлалтай. Нэгдүгээрт, яагаад гэвэл эрх мэдлээ ашиглах, хамгаалахын тулд. Хоёрдугаарт, ардчиллыг бий болгохын тулд 300 жил хангалтгүй, ардчиллыг нураахад гурван өдөр хангалттай гэдэг. Гурав хоногт нурааж болохыг бидэнд долдугаар сарын 1-ний үйл явдал харуулсан шүү дээ. Ардчилал одоо байгаа, байхгүй гэж дүгнэхээс илүү ардчиллыг хүн болгон байнга хамгаалж байж удаан оршин тогтнодог.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Риогийн гурван конвенц"-ын уялдааг бэхжүүлэх үйл явцыг эрчимжүүлнэ саяхан "Ерөнхийлөгчийн илгээлт-2100" тэтгэлгээр 300 оюутан гадаад улсыг зорилоо 2 цаг 6 мин Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө 5 цаг 20 мин ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 6 цаг 7 мин Д.Нацагдоржийн музейн барилгын дэд бүтцийг шийдвэрлэнэ 6 цаг 11 мин Азербайжаны баг Аваргуудын лигийн үндсэн шатанд шалгарчээ 7 цаг 42 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Өчигдөр 19 цаг 07 мин COP17 хуралд 181 улсын төлөөлөл оролцож байна Өчигдөр 19 цаг 03 мин Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал тавиад байна Өчигдөр 18 цаг 20 мин COP17: Ган гачгийн тэсвэртэй байдлын хөрөнгө оруулалтын сангийн албан ёсны нээлтийг хийлээ Өчигдөр 18 цаг 13 мин Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрхээ эдлэх ёстой Өчигдөр 15 цаг 58 мин Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч байна Өчигдөр 13 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа Өчигдөр 13 цаг 25 мин Ц.Сандаг-Очир: Түншлэл, хамтын ажиллагааг бий болгохоор усны төслүүдээ танилцуулж байна Өчигдөр 13 цаг 20 мин СОР17 Хурлын шийдвэр гаргах үйл явц дахь оролцоог бодитоор хангаж өгөхийг уриаллаа Өчигдөр 13 цаг 14 мин Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно Өчигдөр 13 цаг 08 мин “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлав Өчигдөр 13 цаг 04 мин СОР17: Уугуул иргэдийн төлөөлөл дэвшүүлсэн санал санаачилгыг нь хэлэлцэхгүй байгааг эсэргүүцэв Өчигдөр 12 цаг 54 мин Бүлгүүдийн бөглөө мултарчээ… Өчигдөр 12 цаг 43 мин Монгол Улсын цэргийн баг Хаити улсад очлоо Өчигдөр 11 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Г.Занданшатарын гурван засуул, бас… Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал т... Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэди... 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджэ... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад ... У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорил... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрх... Монгол өв соёлыг дэлхийд гайхуулах “Нүүдэлчин” фестиваль Тай... Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч б... “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар... Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлэ... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргаж...
Top