x

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Европын цөмийн судалгааны байгууллагын төлөөлөлтэй уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Европын цөмийн судалгааны байгууллага /CERN/-ийн LHCb хамтын ажиллагааны удирдлагын багийн төлөөлөл болох профессор Винченцо Ваньони, Тим Гершон, Ван Жианчунь нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын эрдэмтэн, судлаачид, оюутан залуусыг дэлхийн тэргүүлэх шинжлэх ухааны судалгаа, өндөр энергийн физик, өгөгдлийн шинжилгээ, дэвшилтэт технологийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагаанд оролцуулах боломжийн талаар санал солилцов.

Мөн профессорууд Монгол Улсын Боловсролын сайдыг CERN-д айлчилж, тус байгууллагын судалгаа, лаборатори, үйл ажиллагаатай танилцахыг урилаа. Талууд Монголын Физик, технологийн хүрээлэн болон CERN-ийн LHCb хамтын ажиллагааны хүрээнд судлаачдын чадавхыг бэхжүүлэх, залуу эрдэмтэд, оюутнуудад олон улсын судалгаанд оролцох боломж бүрдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцлаа.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан шинжлэх ухаан, инженерчлэл, математик, технологи буюу ШИМТ-ийн боловсролыг дэмжих, хүүхэд залуусыг шинжлэх ухаан, судалгаа, инновацад илүү идэвхтэй оролцох хүсэл эрмэлзэлтэй болгох нь Монгол Улсын боловсролын салбарын чухал зорилт гэдгийг онцоллоо.

Түүнчлэн CERN зэрэг дэлхийн тэргүүлэх шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран ажиллах нь монголын залуу үеийг шинжлэх ухааны ирээдүйтэй холбох чухал гүүр болно гэдгийг тэмдэглэсэн талаар Боловсролын яамнаас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 14 цаг 10 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 14 цаг 18 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 19 цаг 37 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 19 цаг 50 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 19 цаг 53 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 19 цаг 58 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 20 цаг 6 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 20 цаг 15 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 20 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Уржигдар 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Уржигдар 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Уржигдар 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Уржигдар 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Уржигдар 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Уржигдар 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Уржигдар 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Уржигдар 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа 2026-10-24 Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ "Хараал хүрсэн хот" Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top