x

Сурагчдын мэдлэг, ур чадварын хоцрогдлыг арилгах цогц ажлыг танилцууллаа

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанд Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Чөлөөлье" санаачилгын хүрээнд боловсролын салбарт хэрэгжүүлэх "Монгол хүүхэд залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье" цогц ажлын мэдээллийг танилцууллаа.

Салбарын сайд Л.Энх-Амгалан мэдээлэлдээ, “PISA 2022 олон улсын үнэлгээгээр монгол сурагчид математикийн мэдлэгээр 2-3 жилээр, унших чадвараар 5 жилийн хоцрогдолтой байгааг тогтоосон. Мөн хот хөдөөгийн сургуулиудын сургалтын чанарын ялгаа 1.5-1.8 жил байна. Энэхүү хоцрогдолыг арилгах нь боловсролын салбарт бодлогын шинэчлэл хийх гол үндэслэл болсон” гэв.

Бодлогын хүрээнд агуулгад суурилсан сургалтаас ур чадварт шилжих буюу асуудал шийдвэрлэх, багаар ажиллахад суурилсан сургалтад шилжинэ. Сургуулийн дэд бүтцийн хувьд гэрт ойрхон сайн сургууль буюу алслагдсан дүүрэг, багуудад хурдан угсардаг орчин үеийн контейнер сургуулийн загварыг нэвтрүүлэхээр зорьж буйг танилцуулав.

Цахим шилжилтийн хүрээнд “Нэг хүүхэд-нэг компьютер” хөтөлбөрийг хэрэгжүүлж, багш, сурагчдад зориулсан хиймэл оюун (AI) туслах системийг сургалтад ашиглахаар танилцуулгад дурдлаа. Дээд боловсролын чанарын хувьд гүйцэтгэлийн үзүүлэлтэд суурилсан сургуулийн ангилал эрэмбэ, чансааг тогтоож, цөөн оюутантай их дээд сургуулиудыг нэгтгэж, бүсчилсэн төрөлжилтийг бий болгоно гэв. Санхүүжилт, үнэлгээний хүрээнд хувьсах зардлыг сургалтын үр дүн, гүйцэтгэлтэй уялдуулан олгоно гэдгийг сайд Л.Энх-Амгалан онцоллоо.

Бүлгийн гишүүд танилцуулгатай холбогдуулж, боловролын шинэчлэлийг хэрэгжүүлэхдээ хот хөдөөгийн онцлогт тулгуурлаж, бүтцийн өөрчлөлт хийх, үдийн цайны чанар хүртээмжийг сайжруулах, хүний нөөцийн бодлого, цалин урамшуулал, нийгмийн баталгааг сайжруулах хэрэгтэй гэсэн саналыг хэлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ 13 цаг 45 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн 14 цаг 18 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа 15 цаг 32 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна 15 цаг 49 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт 16 цаг 30 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ 16 цаг 46 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна 16 цаг 53 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн 17 цаг 3 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв 17 цаг 25 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ 17 цаг 31 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 17 цаг 35 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан 17 цаг 39 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? 18 цаг 0 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав 18 цаг 15 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ 18 цаг 36 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно 18 цаг 57 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ 19 цаг 3 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 19 цаг 9 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ 19 цаг 16 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв 19 цаг 22 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өм...
Top