x

Боловсролын сайд ялгаатай хэрэгцээт хүүхдүүдийн боловсролын асуудлаар уулзалт хийлээ

Боловсролын сайд Л.Энх-Амгалан ялгаатай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан боловсрол, хөдөлмөр заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэг, сургуулийн удирдлагууд болон дэмжих үйлчилгээ үзүүлдэг байгууллагын төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтын үеэр ялгаатай хэрэгцээт хүүхдүүдийн бие бялдрын, мэдрэхүйн, сэтгэл санааны, зан авирын болон суралцах онцлогт тохирсон боловсролыг чанартай, хүртээмжтэй хүргэхийн тулд багш, эцэг эх, асран хамгаалагчдын санал хүсэлтийг тогтмол сонсож, хамтран ажиллах шаардлагатайг онцолсон байна.

Мөн төсөв, санхүүжилттэй холбоотой хүндрэл, төрийн байгууллагуудын дунд шатанд асуудлыг нэгнээс нөгөөд шилжүүлж, чирэгдэл үүсгэдэг байдлыг арилгаж, илүү шуурхай, хариуцлагатай, хүнлэг байдлаар шийдвэрлэх чиглэл баримтална гэдгийг хэлжээ.

Түүнчлэн Эрүүл мэнд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Боловсролын салбарын сайд нар болон эцэг эх, асран хамгаалагчдын хамтарсан уулзалтыг ирэх долоо хоногоос дахин зохион байгуулж, тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэхээр төлөвлөж байгааг дурдсан байна.

Уулзалтын үеэр нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургуулийн туршлагаас танилцуулж, эцэг эх, асран хамгаалагчидтай гурвалсан гэрээ байгуулан, хүүхдийн хүмүүжил, эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж байгааг онцоллоо.

Мөн сургуулийн орчин, нөхцөлийг сайжруулах хүрээнд спорт, урлагийн заалтай болох, багшийн хөгжлийг дэмжих, гэрээр асаргаанд байдаг хүүхдүүдийн асуудлыг шийдвэрлэх, анги дүүргэлтийг бууруулах, хамран сургах чиглэлийн бүтэц бий болгох зэрэг саналуудыг танилцуулжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ 13 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн 14 цаг 17 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа 15 цаг 31 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна 15 цаг 48 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт 16 цаг 29 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ 16 цаг 45 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна 16 цаг 52 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн 17 цаг 2 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв 17 цаг 24 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ 17 цаг 29 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 17 цаг 34 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан 17 цаг 38 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? 17 цаг 59 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав 18 цаг 14 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ 18 цаг 35 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно 18 цаг 55 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ 19 цаг 2 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 19 цаг 8 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ 19 цаг 14 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв 19 цаг 21 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өм...
Top