x

“Ирээдүйн инженерүүд 2026” улсын олимпиадын шилдгүүд тодорлоо

 “Ирээдүйн инженерүүд 2026” улсын олимпиадын шилдгүүдэд шагнал гардуулах ёслол ШУТИС-ийн I байранд өнөөдөр боллоо.

Энэхүү уралдаан нь ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын дундаас инженер болох сонирхолтой хүүхдүүдийг илрүүлэн, ирээдүйн мэргэжилдээ хэрхэн бэлтгэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Монгол Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн 450 гаруй сурагч оролцжээ. 

Гурван үе шаттай явагдсан сонгон шалгаруулалтын нэгдүгээр шатанд математик болон байгалийн ухааны хичээлүүдийн мэдлэгийг онлайнаар тестийн хэлбэрээр шалгасан байна. Хоёрдугаар шатанд тодорхой жинтэй ачаа өргөх чадвартай дрон бүтээх даалгавар байв. Сурагчид энэхүү даалгаврын хүрээнд зураг төсөл боловсруулж, өөрсдийн түвшинд тооцоолол хийж, хэрэгжүүлэхийн тулд төрөл бүрийн эх сурвалж судалж ажиллажээ.

Гуравдугаар шатанд шалгарсан 22 сурагчийг Улаанбаатар хотод лабораторийн орчинд ажиллуулж, өөрсдийн хийсэн бүтээлийг туршин, бодит бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх даалгавар өгсөн. Ингэснээр сурагчид онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлж, бусадтай хамтран ажиллан, бодит үр дүн гаргах туршлага хуримтлуулж байна. Эдгээр ур чадвар дээр үндэслэн эцсийн шатанд шалгаруулсныг зохион байгуулагчид нь онцлов.

ШУТИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн сурагч  Б.Энэрэл, "Миний бүтээл ачаа өргөх зориулалттай, сэнсний зарчимд суурилсан загвар юм. Энэхүү бүтээлийн онцлог нь гар утасны аппликэйшнээр удирддаг. Аппликэйшнийг QR кодоор татан авч холбогдсоны дараа сэнсний эргэлтийн хурдыг тохируулж, улмаар аппликэйшн доторх хяналтын хэсгээр дамжуулан сэнсийг ажиллуулж, ачааг дээш өргөх үйлдлийг алсаас удирдах байдлаар шийдсэн.

Нэгдүгээр шатанд тэнцсэн тухай мэдээг авахад маш их урам зориг авсан. Дараагийн шатанд бүтээлийн санаагаа боловсруулж, туршилт судалгаагаа эхлүүлсэн.

Бүтээлээ бусдаас хэрхэн ялгаруулах вэ гэдэгт онцгой анхаарч, мэдээлэл технологийн багш Л.Энхбаярын зөвлөгөө, дэмжлэгтэйгээр илүү шинэлэг шийдлийг хэрэгжүүлсэн. Бид эхлээд загвараа гар зургаар төлөвлөж, дараа нь шат дараатайгаар хөгжүүлсэн.

Ирээдүйд би барилгын инженер мэргэжлээр суралцаж, Улаанбаатар хотыг илүү цэгцтэй, хөгжингүй хот болгоход хувь нэмрээ оруулах зорилготой.

Мөн энэхүү бүтээлээ цаашид хөгжүүлж, дроны технологитой хослуулан яаралтай тусламж, байгалийн гамшгийн үед шаардлагатай бараа материалыг төвөөс алс зайдуу бүсэд хүргэх шийдэл болгох боломжтой гэж үзэж байна.  

СХД-ийн ерөнхий боловсролын 154-р сургуулийн сурагч Н.Содбилэг, "Бүтээлээ 7-14 хоногийн дотор маш хурдтай хийж дуусгасан. Өмнө нь загвараа гаргаж, олон удаа туршисны үндсэн дээр эцсийн бүтээлээ амжилттай бүтээсэн гэж бодож байна. Энэ бүтээлийг ямар үед ашиглаж болох вэ гэвэл, түргэн тусламжийн зориулалтаар бэртэж шархадсан хүмүүсийг маш хурдан хугацаанд зөөх, аюулд орсон хүмүүсийг аврах боломжтой. Мөн хүрэхэд бэрхшээлтэй газруудад ачаа бараа болон эмнэлгийн хэрэгслийг богино хугацаанд тээвэрлэх боломжийг бүрдүүлнэ. 

Миний хувьд барилгын инженер болохыг хүсдэг ч, олон салбарт суралцах сонирхолтой. Ялангуяа сэргээгдэх эрчим хүч нь Монгол Улсад маш их хэрэгцээтэй гэж үздэг тул энэ чиглэлээр ч мөн суралцах хүсэлтэй байна. 

Хөвсгөл аймгийн "Дэлгэрмөрөн" цогцолбор сургуулийн сурагч А.Батжав, "Миний бүтээл ерөнхийдөө энгийн хийцтэй боловч нэлээд өндөр хүчин чадалтай дрон юм. Бусад оролцогчдын бүтээлтэй харьцуулахад давуу тал нь сэнсний зохион байгуулалт болон моторын шийдэлд оршиж байгаа. Удирдамжийн дагуу аль болох энгийн хийцтэй байхаар төлөвлөсөн. Энэ бүтээлийн санааг манай физикийн багш санал болгож, түүний заавар зөвлөгөөгөөр энэхүү шатны даалгаварт оролцсон. Ирээдүйд мэргэжлээрээ улс орондоо хэрэгтэй хүн болохыг хүсэж, мөрөөддөг. Бүтээл хийх явцад олон алдаа гаргаж, зарим үед шантрах үе ч байсан. Гэсэн ч өөрийн хэмжээнд хамгийн сайнаараа хичээж бүтээлээ хийсэн. 

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын лаборатори 1 дүгээр сургуулийн сурагч Э.Чанарав:

“Ирээдүйн инженер” олимпиадад анх удаа оролцож байна. Эхний шатанд математик, физик, мэдээлэл зүй, хими зэрэг таван хичээлийн холимог даалгавартай шалгалт өгсөн. Харин хоёрдугаар шатанд дрон бүтээх гэрийн даалгаврыг амжилттай гүйцэтгэн гуравдугаар шатанд шалгарсан. Одоо эцсийн шатны хариуг хүлээж байна.

Дроноо хийхдээ багштайгаа хамт ажилласан. Манай сургуулийн дизайн, технологийн багш Амарзаяагийн заавар зөвлөгөөг авч, мөн хиймэл оюуны зөвлөгөөг ашигласан. Ерөнхийдөө дроноо 10 гаруй хоногийн хугацаанд хийж гүйцэтгэсэн.

Анх удаа дрон хийж үзсэн болохоор нэлээд хүнд байсан ч өөрийгөө хөгжүүлсэндээ баяртай байна. Хамт оролцож байгаа найзуудаасаа ч их зүйл сурч, “ингэж хийдэг юм байна” гэсэн олон шинэ ойлголтыг олж авсан. Өрсөлдөөн ширүүн байсан ч бие биенээсээ суралцах боломж их байсан нь надад хамгийн олзуурхууштай байлаа.

Миний бүтээлийн хувьд ачаа зөөвөрлөх зориулалттай, дөрвөн мотортой дрон хийсэн. Энэ нь бусадтай харьцуулахад илүү давуу талтай гэж бодож байна.

Анх би ШУТИС-д архитектурын чиглэлээр суралцахаар төлөвлөж байсан. Хоёрдугаар сард энэ олимпиад болохыг ангийнхаа хүүхдээс сонсоод, хэрэв амжилттай оролцвол цаашид суралцах боломж нээгдэнэ гэж бодон оролцсон. Ер нь улс орны хөгжилд инженерүүд маш чухал үүрэгтэй. Инженерүүд бол бүтээн байгуулалт, хот төлөвлөлт, барилга байгууламжийг хөгжүүлэх гол хүчин юм. Орчин үеийн хот, гоё барилга байгууламжуудыг бий болгоход инженерүүдийн оролцоо хамгийн чухал гэж бодож байна. 

Уралдаанд шалгарсан эхний 11 сурагчид ШУТИС-д суралцах 30-100 хувийн тэтгэлэг олгож байгаа бол дараагийн 11 сурагчид босго оноогоо давсан тохиолдолд хүссэн мэргэжлээрээ элсэн суралцах боломжийг бүрдүүлж байна. 

ШУТИС-ийн ректор, доктор, профессор Т.Намнан, Дэлхийн чиг хандлагаас харахад инженер болох сонирхолтой залуусын тоо бага зэрэг буурч байгаа гэсэн судалгаа байдаг. Энэ нь технологийн хурдацтай хөгжил, түүнтэй холбоотойгоор инженерүүдэд тавигдах шаардлага улам өндөрсөж байгаатай холбоотой. Өнөөдөр инженер хүн өндөр түвшний онолын мэдлэгтэй, шинжлэх ухааны уялдаа холбоог гүнзгий ойлгодог, тооцоолох чадвар сайтай байх шаардлагатай болж, өрсөлдөөн ч нэмэгдэж байна. Үүнээс шалтгаалан зарим залуус энэ чиглэлээс зайлсхийх хандлага бий болж байна.

Гэсэн хэдий ч Монгол Улсад сүүлийн жилүүдэд эдийн засгаа тэлэх, аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр томоохон бүтээн байгуулалтын ажлууд эрчимжиж байна. 

Тухайлбал, боловсруулах, гангийн, зэсийн үйлдвэр зэрэг төслүүд хэрэгжиж эхэлж байгаа нь инженер мэргэжлийг сонгох сонирхлыг нэмэгдүүлж байна. Энэ нь цаашид Монгол Улс гадаадын техник, технологид найдахаас илүүтэй өөрсдийн бүтээсэн шийдэл, технологийг хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх чухал алхам юм.

Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын "Тэмүүлэл эрдэм" сургуулийн сурагч М.Санжхорол, “Нэгдүгээр шатанд аймгаасаа оролцож шалгарсан бол хоёрдугаар шатанд өөрсдийн бүтээлийг хийж оролцсон. Бүтээл хийхэд нэлээд их цаг зарцуулж, сэтгэл гаргасан. Ойролцоогоор долоо хоногийн турш хичээлийнхээ хажуугаар өдөр болгон орой сууж, боломжит бүх материалыг туршиж үзсэн. Эхлээд дроны доод хавтанг аль болох хөнгөн байлгахын тулд олон сонголтыг туршиж үзсэн. Эцэст нь эсгий төст материал сонгосон нь хөнгөн байсан тул дроны хөөрөх чадварт эерэг нөлөө үзүүлсэн. Сэнсний хувьд багш нарынхаа тусламжтай халааж, хэлбэржүүлэх зэрэг туршилт хийж, модоор хийхийг оролдсон. Эцэст нь вакуум цонхны хүрээ хамгийн тохиромжтой материал гэж үзэн сонгосон. Энэхүү бүтээлийг амжилттай хийхэд багийн ажиллагаа чухал нөлөө үзүүлсэн. Бид бүтээлээ танилцуулах илтгэл бэлтгэж, бичлэг хийсэн. Ингэснээр инженер хүн зөвхөн бүтээл хийхээс гадна илэрхийлэх, танилцуулах зэрэг олон ур чадварыг давхар эзэмших шаардлагатайг ойлгосон. Энэхүү олимпиадаас би маш их зүйл сурч, өөрийгөө хөгжүүлэх том боломж олдсонд баяртай байна.

“Ирээдүйн инженерүүд 2026” улсын олимпиадын шилдэг оролцогчид

Тэргүүн байр буюу алтан медалийг ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн сурагч Л.Тэргэл хүртэв.

Мөнгөн медалийг МУИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн сурагч А.Түвшинбаяр, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Тэмүүлэл-Эрдэм” сургуулийн сурагч Л.Пүрэвжаргал нар хүртлээ.

Хүрэл медалийг ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн сурагч Б.Энэрэл, Ш.Энэрэлтнамсрай, МУИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн сурагч Б.Нандингэрэл нар хүртсэн байна.

Тусгай байрт ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн сурагч Л.Эрхэс, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Тэмүүлэл-Эрдэм” сургуулийн сурагч М.Санжхорол, Арвайхээр сумын 2-р сургуулийн сурагч Н.Төгс-Эрдэнэ, МУИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн сурагч Ч.Бэлгүдэй, Нийслэлийн “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн сурагч Н.Мөнгөнтуяа нар шалгарлаа.

Түүнчлэн олимпиадын шилдэг оролцогчоор Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Мандал” сургуулийн сурагч Г.Хосбаяр, Э.Цэрэнбаатар, “Говийн ирээдүй” сургуулийн сурагч У.Цэрэнтогтох, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 14-р сургуулийн сурагч Б.Энхтогтох, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн сурагч А.Батжав, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын лаборатори 1-р сургуулийн сурагч Э.Чанарав, Нийслэлийн 154-р сургуулийн сурагч Н.Содбилэг, ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн сурагч Ө.Дашням, Э.Энхдаваа, Ховд аймгийн Жаргалант сумын “Цаст Алтай” сургуулийн сурагч У.Энхсаруул, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Гурван эрдэнэ” сургуулийн сурагч Э.Бат-Ирээдүй нар тодорчээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ 13 цаг 45 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн 14 цаг 18 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа 15 цаг 32 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна 15 цаг 49 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт 16 цаг 30 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ 16 цаг 46 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна 16 цаг 53 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн 17 цаг 3 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв 17 цаг 25 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ 17 цаг 30 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 17 цаг 35 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан 17 цаг 38 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? 18 цаг 0 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав 18 цаг 15 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ 18 цаг 36 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно 18 цаг 56 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ 19 цаг 3 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 19 цаг 9 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ 19 цаг 15 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв 19 цаг 22 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өм...
Top