x

Боловсролын сайд АХБ-ны төлөөлөлтэй уулзаж, төслүүдийн явцыг хэлэлцлээ

Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгчидтэй Боловсролын сайд Л.Энх-Амгалан уулзаж, хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн явц, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Боловсролын салбарт гурван төсөл хэрэгжүүлж байна. “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” төслийн хүрээнд долоон сургууль, 14 цэцэрлэгийг ашиглалтад оруулаад байна. Мөн уг төслийн эхний нэмэлт санхүүжилтийн хүрээнд гурван сургууль, зургаан цэцэрлэгийн барилгын ажил үргэлжилж, шаардлагатай тавилга, тоног төхөөрөмжийг хангаж байгаа юм.

Үндсэн төслийн үр дүнд сургуулийн хүчин чадлыг 3400 суудал, цэцэрлэгийн орны тоог 2325 нэмэгдүүлсэн бол эхний нэмэлт санхүүжилтийн төслүүд бүрэн хэрэгжүүлж дууссанаар дахин 960 суудал, 940 ор нэмэгдэх юм. Түүнчлэн хоёр дахь нэмэлт санхүүжилтийн төсөл 2025 онд Улсын Их Хурлаар батлагдаж, сургууль, цэцэрлэгийн барилга болон өргөтгөлийн ажлын бэлтгэл хангаж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд цаашид цахим даалгаврын сангийн системийг сайжруулах, цахим сурах бичиг хөгжүүлэх, Боловсролын удирдлага мэдээллийн системийг боловсронгуй болгох ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Мөн Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар шинжлэх ухаан, технологийн лаборатори, виртуал анги байгуулах төсөл хэрэгжихээс гадна нийслэл болон орон нутгийн дотуур байртай сургууль, гэр хорооллын бүсийн сургуулиудад жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээг бэхжүүлэх төсөл энэ онд эхлэх талаар Боловсролын Яамнаас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 5 цаг 7 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 5 цаг 14 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 5 цаг 23 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 6 цаг 5 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 8 цаг 35 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 8 цаг 57 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 9 цаг 18 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 9 цаг 24 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 9 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 9 цаг 43 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 9 цаг 48 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 9 цаг 50 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top