x

Боловсролын салбарт хиймэл оюун ухааны хэрэглээг өргөжүүлэхээр "Google"-тэй хамтран ажиллана

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Google for Education” төслийн багийн төлөөлөлтэй уулзаж, боловсролын салбар дахь цахим шилжилт болон хиймэл оюуны хэрэглээг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.

Тус хамтын ажиллагаа анх Боловсрол, мэдээлэл технологийн төвөөс багш нарын цахим болон танхимын сургалтыг дэмжих чиглэлээр эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар багш, сурагчдыг чадавхжуулах Gemini академи хөтөлбөр, “Мэдлэ” контентын сан Google Classroom-д Add-on болж нэмэгдээд байна. 2025 оны бадлаар Gemini академид нийт 2.491 багш сургалтад хамрагдаж, 104 багш төгсжээ.

Уг хөтөлбөрөөр дамжуулан багш нар Gemini болон NotebookLM зэрэг хиймэл оюуны хэрэгслийг сургалтын үйл ажиллагаандаа ашиглах арга зүйд суралцаж, хичээлийн төлөвлөгөө, тест, үнэлгээний рубрик боловсруулах чадвараа сайжруулжээ. Хөтөлбөрийн үр дүнгээс харахад багш нарын цахим ур чадвар дээшилж, ажлын ачаалал буурсан бол сурагчдын хувьд Google-ийн хэрэгслийг ашиглах сонирхол нэмэгдээд байна. Мөн эдгээр хэрэгсэл нь сурагчдын STEAM болон нийгэм, сэтгэл хөдлөлийн чадварыг хөгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлж байгааг багш нар онцолжээ.

Цаашид уг төслийн хүрээнд Gemini академийг өргөжүүлж, хүүхэд бүр компьютертэй байх зорилт дэвшүүлж байна. Судалгаагаар 20 хүүхдийн нэг нь компьютертэй байгаа нь энэ чиглэлд анхаарах шаардлагатайг харуулж байна.

Мөн хиймэл оюуныг монгол хэл дээр хөгжүүлж, хүүхдүүдийг эх хэлээрээ зөв ярьж, бичиж сурахад ашиглах боломжийг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтойг онцоллоо. Таблет төхөөрөмжийг сургалтад ашиглаж байгаа ч сурагчдын хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа тул зөвхөн төхөөрөмжөөс гадна цахим дэд бүтэц, чанартай боловсролын контентыг бүх түвшинд хөгжүүлэх шаардлагатайг уулзалтын үеэр дурдсан талаар Боловсролын яамнаас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай 12 цаг 39 мин Б.Найдалаа: Эрчим хүчний салбарын цалин муу биш, уул уурхайн салбарын дараа ордог 13 цаг 14 мин Эрчим хүчний салбарынхан тодорхойгүй хугацаагаар ажил хаялт зарлав 13 цаг 39 мин Тамхины хяналт хэмээх популизмын сүлд мод 13 цаг 41 мин Османы эзэнт гүрний үед армянчуудыг хоморголон устгасныг Израил хүлээн зөвшөөрчээ 13 цаг 55 мин Д.Трамп коммунизмыг хамгийн том аюул хэмээн тодорхойлжээ 14 цаг 4 мин А.Лукашенко Ши Жиньпинтэй уулзжээ 14 цаг 8 мин Өргөтгөсөн хуралдаанаар 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичигт гарын үсэг зурав 14 цаг 13 мин Хүүхдийн 108 утсанд өнгөрсөн долоон хоногт 1195 дуудлага мэдээлэл иржээ 14 цаг 20 мин Статистикийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 14 цаг 24 мин Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай дулааны станцын барилгын ажил эхэллээ 14 цаг 32 мин Энхтайваны гүүрний эвдэрсэн хашлагыг засварлаж байна 14 цаг 58 мин Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" болж байна 15 цаг 6 мин Баяр наадмын индрийн суудлыг тасалбараар худалдаална 15 цаг 46 мин Улаанбаатар, Дархан, Эрдэнэтэд хэрэгжих “Ногоон хүртээмжтэй хотууд” төслийг нээлээ 17 цаг 38 мин Тайваний “Tri-Service” эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн баг ГССҮТ-д ажиллаж, тусламж үйлчилгээтэй танилцлаа 17 цаг 42 мин Нийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгарууллаа 17 цаг 48 мин Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна 17 цаг 53 мин АН-ын бүлэг нийслэлийн газар олголтын асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах тухай мэдээлэл сонслоо 18 цаг 1 мин Б.Мөнхсоёл: НӨАТ-ын 400 саяын босгыг дахин сэргээсэн нь жижиг, дунд ААН-үүдийн хувьд том боломж 18 цаг 44 мин
iИх уншсан
М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэл... Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ ө... Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 1... Неймар 980 хоногийн дараа Бразилын шигшээ багтаа эргэн ирлээ... АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцс... Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” о... Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажилл... П.Жасрай гуайг ялсан Э.Бат-Үүлийн нэгэн түүх Н.Учралыг огцруулах бичигт үлдсэн гурван гишүүн гарын үсэг з... Ховд аймагт шүлхий өвчин гарч, баяр наадмыг хойшлууллаа Хүчтэй аадар борооны улмаас Тайванийн төмөр замын гол шугам ... Н.Учрал БНХАУ-ын CATL компанийн удирдлагатай уулзаж, эрчим х... Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авла... Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнэ... Хятадын Чиндао хотод жүдо бөхийн гранпри тэмцээн эхэллээ Олимпын хартид төвийг сахихтай холбоотой нэмэлт өөрчлөлт ору... АНУ, Ираны талууд харилцан цохилт өгөхөө зогсоохоор тохиролц...
Top