Улсын химийн XXXV олимпиад Хэнтий аймагт дөрөвдүгээр сарын 06-10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус олимпиадад 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан 40 багш, 91 суралцагч оролцож, мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна.

Олимпиад дөрөвдүгээр сарын 06-ны өдөр нээлтээ хийсэн бөгөөд өнөөдөр 12 дугаар ангийн онол бодлогын тэмцээн, 9 дугаар ангийн сорил туршилтын тэмцээн, багш нарын онол бодлого, сорил туршилтын тэмцээнээр үргэлжилж байна.




