x

“Grow with Google Mongolia” хөтөлбөрийн гурав дахь элсэлтийн нээлт боллоо

Дэлхийд үнэлэгдэх ур чадварыг дэргэдээсээ авах боломжийг олгох “Google” компанийн албан ёсны эрхтэй “Grow with Google Mongolia” хөтөлбөрийн гурав дахь удаагийн нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 15-нд боллоо.

Дэлхийн зах зээлд хамгийн эрэлттэй 2026 оны дижитал ур чадварыг олон улсын арга барилаар богино хугацаанд эзэмшиж, мэргэжлийн гараагаа тавин, өөрийн карьер, ур чадварыг дараагийн түвшинд гаргах боломжтой тус хөтөлбөрийн гурав дахь элсэлтэд 300 гаруй залуучууд хамрагдсан байна.

Уг нээлтийн үеэр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын Дэд сайд Г.Дашням “Бид өнөөдөр залуучуудын хөгжлийг зөвхөн нийгмийн бодлогын хүрээнд бус, эдийн засгийн өсөлт, үндэсний өрсөлдөх чадвар, бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлал, соёлын инновац, спортын менежмент зэрэг өргөн хүрээнд харах хэрэгтэй болсон. Дижитал ур чадвартай, санаачилгатай, бүтээлч сэтгэлгээтэй залуучууд манай улсын хамгийн үнэ цэнтэй хөрөнгө юм. Залуучуудыг чадавхжуулах асуудал зөвхөн нэг салбарын, нэг байгууллагын, эсвэл зөвхөн төрийн хийх ажил биш. Энэ нь төр, хувийн хэвшил, боловсролын байгууллага, олон улсын түншлэл, иргэний нийгмийн хамтын хүчин чармайлт шаардсан үндэсний хэмжээний зорилт юм. “Grow with Google Mongolia” хөтөлбөр шинэ хамтын ажиллагааны тод жишээ гэж харж байна. Дэлхийн хэмжээний мэдлэг, хэрэгсэл, платформыг монголын залуучуудтай холбож буй энэхүү санаачилга олон залуучуудын амьдралд бодит өөрчлөлт авчирна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Тус үйл ажиллагаанд УИХ-ын дарга Н.Учрал, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын Дэд сайд Г.Дашням, “Google” компанийн Монгол дахь суурин төлөөлөгч Э.Өсөхбаяр нар болон хамтрагч байгууллагын төлөөлөл, хөтөлбөрийн үндсэн багш нар оролцож, оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэн цаашид энэхүү хөтөлбөрийг хэрхэн хөгжүүлэх талаар санал, төлөвлөгөөгөө хуваалцсан талаар ССАЖЗЯ-наас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 5 цаг 17 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 5 цаг 24 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 5 цаг 33 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 6 цаг 15 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 8 цаг 45 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 9 цаг 7 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 9 цаг 28 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 9 цаг 34 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 9 цаг 44 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 9 цаг 53 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 9 цаг 58 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 10 цаг 0 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top