x

Боловсролын сайд П.Наранбаяр Финланд улсад ажиллаж, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов

Боловсролын сайд П.Наранбаяр энэ сарын 4-6-нд Финланд улсад ажиллаж, Монгол-Финландын Засгийн газар хоорондын комиссын 15 дугаар хуралдаанд оролцов. Мөн тэрбээр Финландын Боловсрол, соёлын сайд Андерс Адлеркрутцтай албан уулзалт хийв.

Боловсролын яамны мэдээлснээр, уулзалтаар талууд Монгол, Финландын боловсролын салбар дахь хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж буйг онцолж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх, боловсролын салбарт Финландын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Тухайлбал, хоёр орны их сургуулиудын түншлэлийг хөгжүүлэх чиглэлээр цахим уулзалтыг анх удаа 2025 онд зохион байгуулсан. Үүнд МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС, Финландын Оулу их сургууль, Аалто их сургууль, Зүүн Финландын их сургууль болон Хелсинкийн их сургууль оролцож, хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцсон байна. Цаашид ээлжит үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж, их сургуулиуд хоорондын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахаар болов.

Түүнчлэн Монгол Улсын багш бэлтгэх тогтолцоог бэхжүүлэх, боловсролын судалгаа, эрдэм шинжилгээний хамтарсан ажил хэрэгжүүлэх, багш, боловсрол судлаач, оюутан солилцоог эхлүүлэх санал санаачилгыг бодит ажил хэрэг болгож, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд анхаарч ажиллахаа талууд илэрхийллээ.

Мөн монголын оюутан залуусыг дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах боломжийг олгож буй Ерөнхийлөгчийн “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Финландын их сургуулиудад 2026-2027 оны хичээлийн жилээс монгол оюутнуудыг суралцуулахад дэмжлэг үзүүлэхээ Боловсрол, соёлын сайд Андерс Адлеркрутц илэрхийлэв.

Финланд Улсын Боловсрол, соёлын яамны санхүүжилтээр Турку их сургуулийн эрдэмтэд сурагчдын дунд дээрэлхэлтийн эсрэг цогц судалгааг зохион байгуулж, түүнд суурилсан, системтэй аргачлалыг хөгжүүлж, “KiVa” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байгаа бөгөөд өдгөө дэлхийн 20 гаруй улсад амжилттай хэрэгжүүлж байгаа юм.

Боловсролын сайд П.Наранбаяр Финландын "KiVa" хөтөлбөрийг боловсруулсан багийг монголд ажиллуулж, ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын орчин, нөхцөлд байдалд цогц үнэлгээ хийж, хамтарсан хөтөлбөр боловсруулах, сургуулиудад туршилтаар хэрэгжүүлэх саналыг дэвшүүлж, хамтарч ажиллахаар тогтов.

 


 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (197.211.63.167)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 03 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 5 цаг 17 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 5 цаг 24 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 5 цаг 33 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 6 цаг 15 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 8 цаг 45 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 9 цаг 7 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 9 цаг 28 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 9 цаг 34 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 9 цаг 44 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 9 цаг 53 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 9 цаг 58 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 10 цаг 0 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top