x

Боловсролын салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлнэ

 Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал Азийн хөгжлийн банкны Зах зээлийн хөгжлийн тэргүүлэх мэргэжилтэн Ичиро Аоки тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар боловсролын салбар дахь төр, хувийн хэвшлийн түншлэлийн нөхцөл байдал, эрх зүйн орчны сүүлийн үеийн шинэчлэл, энэ хүрээнд хэрэгжүүлж буй төслүүд, тулгарч буй сорилтын талаар ярилцсаныг Боловсролын яам мэдээлэв.

Азийн хөгжлийн банкнаас хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлүүдэд зориулж зах зээл, төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар томоохон тайланг олон улсын хэмжээнд боловсруулж гаргадаг юм.

Монгол Улс Төр, хувийн хэвшлийн тухай хуулиа шинэчилсэн тул энэ удаагийн хэвлэлд Монгол Улсын нөхцөл байдлыг судлан, тусгахаар болсон байна.

Монгол Улсыг онцлон сонгож, боловсролын салбарыг чухалчлан тусгах гэж буйд тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал талархал илэрхийлж, боловсролын салбар дахь төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар мэдээлэл өгөв. Мөн тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг "Боловсролыг дэмжих жил" болгон зарласны хүрээнд салбарын хөрөнгө оруулалт, эх үүсвэрийг нэмэгдүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулахын тулд хувийн хэвшлүүдийн оролцоо, хамтын ажиллагааг хангахад анхаарч буйг хэллээ.

Боловсролын яамнаас 2026 онд суудлын ачаалал өндөртэй бүсэд төр, хувийн хэвшлийн түншлэлээр ерөнхий боловсролын сургууль барих төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Татварын ерөнхий хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд боловсролын салбарт хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжүүд татварын нэг хувь хүртэлх хөнгөлөлт эдлэх боломжтой болсон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 5 цаг 17 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 5 цаг 24 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 5 цаг 33 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 6 цаг 15 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 8 цаг 45 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 9 цаг 7 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 9 цаг 28 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 9 цаг 34 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 9 цаг 44 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 9 цаг 53 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 9 цаг 58 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 10 цаг 0 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top