x

Сансарт анх удаа тархи-компьютерын интерфэйс төхөөрөмжийг туршжээ

БНХАУ-ын Шаньси мужийн Шиань хотын Баруун хойд техникийн их сургуулийн (NPU) судалгааны баг дэлхийд анх удаа сансрын тойрог замд утасгүй, суулгац хэлбэрийн тархи-компьютерын интерфэйс төхөөрөмжийг туршжээ.

Чан Хунлон, Жи Бовэнь нарын удирдсан эрдэмтдийн баг өнгөрсөн оны 12 дугаар сард уг төхөөрөмжийг туршилтын платформоор тойрог замд илгээсэн байна. Сансрын нөхцөлд ажилласан уг систем нь хүний биеийн шингэнтэй ижил орчинд тархины цахилгаан бичлэгийн дохиог тасралтгүй бүртгэж, тоног төхөөрөмжийн ажиллах хүчин чадал, гадны нөлөөллийг тэсвэрлэж чадах эсэх талаарх чухал мэдээллийг цуглуулжээ.

Туршилтын үр дүн нь сансрын бичил татах хүч тархины үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдгийг судлах шинэ боломжийг нээж байна. Энэ нь урт хугацааны сансрын нислэг үйлдэж буй сансрын нисгэгчдийн тархины эрүүл мэндийг хамгаалахад чухал юм.

Судалгааны баг тархины зөөлөн эдэд зохицон хэлбэрээ өөрчилдөг уян хатан электродын багцыг зохион бүтээсэн нь тархины гадаргууг гэмтээлгүйгээр өндөр чанартай дохио хүлээн авах боломжийг олгосон байна.

Туршилтаар шинэ төхөөрөмжийн бат бөх байдал нь ердийн металл электродуудаас хэдэн зуу дахин илүү байгааг баталжээ. Мөн уг систем нь соронзон резонансын дүрс оношилгооны (MRI) төхөөрөмжийн хүчтэй орчинд ажиллах хүчин чадалтай юм байна.

БНХАУ-ын Засгийн газар тархи-компьютерын интерфэйс технологийг тэргүүлэх чиглэлийн үйлдвэрлэлийн жагсаалтад оруулж, бодлогоор дэмжиж байна. Өнгөрсөн оны 8 дугаар сард тус улсын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас гаргасан удирдамжийн дагуу ирэх он гэхэд уг технологийг үйлдвэрлэл, эрүүл мэнд, өргөн хэрэглээний зах зээлд нэвтрүүлж, 2030 он гэхэд аюулгүй, найдвартай аж үйлдвэрийн экосистемийг бүрдүүлэхээр зорьж байна.

Эх сурвалж: Kazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ОХУ-ын Дотоод хэргийн яам: 2022 оноос хойш 92 мянга гаруй Украин иргэн орогнол хүсжээ 59 мин Украины талд тулалдаж буй гадаадын хөлсний цэргийн тоо 20 мянгад хүрчээ 1 цаг 5 мин Бодох цаг 1 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 1 цаг 21 мин Ард түмэн Ерөнхийлөгчөө сонгодог шиг АН даргаа сонгодог дүрмийг өөрчилсөн нь буруу 1 цаг 27 мин Сансарт анх удаа тархи-компьютерын интерфэйс төхөөрөмжийг туршжээ 1 цаг 31 мин ДНБ өнгөрсөн онд 11.5 хувиар өсөж, 89.9 их наяд төгрөгт хүрчээ 1 цаг 33 мин Гавьяат тамирчин Т.Тулга Бишкект төрийн дууллаа эгшиглүүллээ 2 цаг 49 мин Сар шинээр Урт цагааны далд зогсоол үнэ төлбөргүй ажиллана 3 цаг 7 мин Senzu А.Мөнхболд "Passion UA" багт зээлээр тоглохоор боллоо 3 цаг 8 мин Хоёрдугаар сарын 16-25-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын төлөв 3 цаг 10 мин Сар шинийн баяраар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, цаг агаарын аюулаас сэрэмжлүүллээ 3 цаг 35 мин "Манай зогсоол танд нээлттэй" уриалгад 34 байгууллага нэгджээ 5 цаг 30 мин Сар шинийн өдрүүдэд инженер хангамжийн болон нутгийн захиргааны 12 байгууллага бэлэн байдалд ажиллана 5 цаг 30 мин Норвегийн тамирчин Анна Стрём олимпын хос алтан медальтай боллоо 5 цаг 31 мин Мөрөн суманд тавдугаар сарын 1 хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хоригложээ 5 цаг 33 мин Фемке Кок 500 метрийн зайд Олимпын дээд амжилт тогтоон түрүүллээ 5 цаг 37 мин Сар шинийн баярт зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр эхэлнэ 5 цаг 38 мин УИХ-ын гишүүд шинжлэх ухааны хүрээлэнгүүдэд ажиллалаа 5 цаг 40 мин Й.Клебо өвлийн Олимпын түүхэн дэх хамгийн олон алтан медальт тамирчин боллоо 7 цаг 51 мин
iИх уншсан
"Зул задарсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай х... Эрчим хүчний төслүүдээ нураасан нь Ж.Баярмаа: Авлига, хүнд суртал, хуулийн тогтворгүй байдал то... Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч... "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож ба... Намибийн ард түмэн монголчуудын тусыг хэзээ ч мартахгүй! Монголын түүх номын тухай товчхон С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” г... Г.Занданшатарын задалсан бэлгийг задгайлж үзэхэд... АЖ Д.Баттөмөр: Б.Явуухулан гуайн хоёр хайртай шүлэгт аялгуу ... Ард түмэн Ерөнхийлөгчөө сонгодог шиг АН даргаа сонгодог дүрм... Бодох цаг Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Зах, худалдааны төвүүдийн Цагаан сараар ажиллах хуваарь Монгол Улс авлигын индексээр ухарч 124-р байрт бичигджээ “Монгол Улсын түүх 30 боть” бүтээх ажил эхэллээ Цагаа түлх, Ерөнхий сайд аа! Хятад улс Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгол... АНУ-ын хилээр нэвтрэх иргэдийн анхааралд! Бортээгийн ордоос Монгол Улсын хүртэх өгөөжийг 51 хувьд хүрг...
Top